×
Энэ сонирхолтой байна, Гуравдугаар сар 2011
ОХУ нь  Монгол Улстай хамтран Байгаль нуурыг бохирдолтоос хамгаална. Хоёр улсын Засгийн газрууд болон орос, монголын шинжээч-экологчид  НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт оролцоно.Энэ хөтөлбөрийн хүрээнд  Байгаль нуурын сав газрын орчин тойронд иж бүрэн шинжилгээ судалгаа явуулахаар төлөвлөж байна. Судалгаа шинжилгээний ажил нь аж үйлдвэрийн  болон хөдөө аж ахуй, хот байгуулалт, бохирдолт зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөх юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр Нойрны өдрийг 3-сарын 21-нд тэмдэглэдэг боллоо. Эмч нар мөн өдөрт ач холбогдолтой хандахыг  уриалав. Унтвал амрана гэж олонхи хүмүүс боддог.Үнэн хэрэг дээр тийм биш байна. Хүний бие өдрийн турш нөөцлөсөн мэдээллийг  идэвхтэй боловсруулж, хүч чадалтай болдог. Иймээс сайхан унтаад хийж бүтээх хүсэлтэй амархан сэрэх вэ?
Эстрадын дууны “Цагаан сар” наадамд Монгол улсаас ирсэн “Хот шот” хамтлаг нэгдүгээр байр эзэллээ. Энэ наадам Буриадын нийслэл  Улаан-Үд хотод өндөрлөлөө. Монголчууд бүрэн ялалтад хүрхэд жаахан дутлаа, учир нь БН Татарстан улсын “Казан Егитляр” хамтлаг Гран-при шагналыг хүртсэн юм. Өрсөлдөгчдийн хоорондох зай ялимгүй байсан юм.
Ойрын 10 жилд манай гаригийн жуулчдын дунд оросын жуулчид тэргүүлэх болно гэж  НҮБ-ийн Бүх дэлхийн аялал жуулчлалын байгууллагын  \ЮНВТО\ ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифаи үзэж байна. Орос улсын жуулчид болон аялал жуулчлалын байгууллагын ирээдүйн тухай санал бодлоо тэрээр дөнгөж сая Москвад өндөрлөсөн “Интурмаркет-2011”  олон улсын үзэсгэлэнгийн үеэр сэтгүүлчидтэй хуваалцлаа.
Хятадын оршин суугчид  Гиннесийн шинэ дээд амжилтыг тогтоов.  Тэд 1,7 км урт гурил бэлтгэсэн аж.  Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Өмнөд Хятадын  Юньнань мужийн Дали Бай дүүрэгт өнгөрсөн шөнө ийм явдал болжээ.  Нутгийн ерөнхий  тогооч  Су овогт мянган туслахуудынхаа туслалцаатай   25 минутын турш гурил элджээ.
Санкт-Петербург хотын зүрх судасны эмч нар эрүүл зүрхний нууцыг нээлээ. Бүх зүйл маш энгийн байна, хамгийн гол нь хүн эрүүл ёсоор амьдарч өөдрөг үзэлтэй байх ёстой юм байна. Баяр баясгалантай, гомддоггүй хүмүүс зүрх судасны өвчнөөр хоёр дахин бага өвддөг байна. Алмазовын нэрэмжит зүрх судас, цус, эндокринологийн холбооны төвийн мэргэжилтнүүд ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Энэ жилийн 2-р сард болсон хөгжмийн Грэмми шагналыг гардуулах ёслол «дэлхийн дуурийн өндөлөгт оросын шинэ одыг» гаргаж ирснээрээ онцлог боллоо.
Британын Таймс сонин шинжлэх ухааны хүрээн дэх  хамгийн нэр хүндтэй дээд сургуулиудын рейтингийг хэвлэлээ. Энэ санал асуулгад 13 мянган эрдэмтэд оролцсон байна. Аль нэгэн дээд сургуулийн нөөц бололцоо, судалгааны үйл ажиллагааны амжилт, боловсролын  чанар зэргийг тэд мэргэшлийн зүгээс үнэлэж дүгнэх ёстой байсан юм.
«Интурмаркет -2011»  олон  улсын аялал жуучлалын 6 дахь үзэсгэлэн «Орост тавтай морилно уу?» уриан дор Москвад ажиллана. Оросын бараг бүх бүс нутаг болон дэлхийн 100 гаруй улс түүнд оролцоно.
Уралын Екатеринбург, сибирийн Красноярск хоёр хот евразийн ба Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хөгжмийн  наадмыг зохион байгуулахыг санаачилжээ. Екатеринбург хотын санаачилсан Евразийн хөгжмийн наадам Европ, Азийн хилийн уулзар дээр оршдог хотын хувьд зүй ёсны төсөл болно. Аж үйлдвэр, соёлын томоохон төв Екатеринбург хот өөрийгөө евразийн орон зайн төв хэмээн үзэж ирсэн.
Орос Улсад Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тэмдэглэж байна. Мартын найман бол хавар цагын хамгийн сайхан баярын нэг бөгөөд энэ өдөр үзэсгэлэнтэй сайхан хүүхнүүддээ баяр хүргэж цэцэг бэлэглэдэг юм. Харин энэ баярын улс төрийн учир шалтгааны тухай  тэр бүхэн санахгүй байгаа байх. Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал өнөөдөр олон улс оронд цаг үеийн асуудал хэвээрээ байна.
 «Эртний тээрмийн дэргэд» гэдэг олон улсын наадам дэлхийн хойд нутгийн эртний тээрэм хадгалагсдан Архангельс мужийн эртний Кимжа с үү ринд болно.
Оросын нэрт аялагч Федор Конюховын удирдсан экспедиц тэмээ унаж Этиоп улсыг туулна. Энэ аялалын замын нийт урт 1200 километр юм. Урьд нь сайн судлагдаагүй таван омгийнхон амьдардаг нутгаар энэ экспедиц дайрч өнгөрөх юм байна. 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэнд аялаж байсан оросын офицер, дипломатч, аялагч, шашны зүтгэлтэн Александр Булатовичийн туулсан замаар Конюхов явах болно.
Орос улс «Дозор-100» нисэгчгүй нисдэг цоо шинэ загварын аппаратаа  Москвад «Олон зорилтот нисэгчгүй цогцолбор» үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. Франц, Швед, Грек, Их Британи, Испанийн компаниуд үзэсгэлэнд оролцов. ХХ1 зуунд нисэгчгүй багаж хэрэглэх хүрээ нэлээд өргөжинэ гэж шинжээчид таамаглаж байна.Эдүгээ цэргийнхэн ийм аппаратыг тагнан турших ажиллагаандаа хэрэглэж байна.
Оросын газар зүйн нийгэмлэгээс Орост байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Сонирхуулсан чиглэлүүд хашир аялагчдыг ч бишрүүлэв.Байгалийн аялал жуулчлал нь онгон байгаль хэвээр хадгалагдсан  дэлхийн өнцөг булангаар аялаж амрах төрөл юм. Орост ийм нутаг олон. Тэнд аялаж үзэх боломж хүмүүст олгох хэрэгтэй гэж Оросын газар зүйн нийгэмлэгийн медиа-төслүүдийн продюсер Ксения Мишонова үзэж байна.
2006 оноос Халимагт «Фэлкон капитал» чехийн компанитой хамтран салхин эрчим хүчний парк нэг сууринд барих хөрөнгө оруулалтын нэн чухал  төслийг хэрэгжүүлж байна. Ирэх оны эхээр эрчим хүч анх удаа үйлдвэрлэж, Элст хотынхны хэрэгцээг бүрэн хангана. Мартагдсан салхин цахилгаан үүсгүүрийг тал нутагт сэргээж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
1
4
5
9
14
16
18
19
24
26
27
28
29
30