Сибирийн Омск хотын иргэн Анатолий Коненко цайны хоёрхон халбага ус багтах дэлхийн хамгийн жижиг аквариумыг бүтээжээ. 30х24х14 мм хэмжээт дөрвөлжин шилд 10 мл ус багтана. Дотроо жижиг амьд загас, элс, өнгө өнгийн жижиг чулуу, замагтай. Түүнээс гадна жижиг аквариум ус цэвэрлэх шүүртэй. Энэ хосгүй бүтээлийг хийхэд хоёр долоо хоног шаардагджээ.