×
Энэ сонирхолтой байна, 2011
Сибирийн Ишим хотын  уран сайхны музейд “Ишимээ Амур хүртэл-эсгий гутал тансаг хэрэглээ” нэртэй үзэсгэлэн нээгджээ.  Энэхүү үзэсгэлэн нь оросын уламжлалт бэлэг дурсгалын  Матрешканаас  илүү нэрд гарч буй  дэлхийд хосгүй  загварын хит  –эсгий гутлын тухай үзэсгэлэн юм.
Бүх хулсны баавгай –панда нь зөвхөн ургамал иддэг гэж үгүй бололтой. Үүнийг Хятадын Сычуаний дархан газрын  камерын бичлэг гэрчилж байна. Түүн дээр нас бие гүйцсэн  том панда зээрийг амтархан идэж буйг харуулжээ.  Эрдэмтэд үүнийг зээрийн сэг идэж   байгаа болов уу гэж таамгалж байгаа аж.
Шинэ  2012 он гарахад хэдхэн цаг үлдээд байна. “Шинэ оныг яаж угтахаас, ирэх жилийн өнгө тодорхойлогдоно”гэж орос хүмүүс ярьдаг. Чухамдаа  энэ зарчмыг даган шинэ жилээ тэд хөгжилтэй сайхан өнгөрүүлдэг. Дашрамд хэлэхэд, шинэ жилийн баяр хамгийн урт үргэлжилдэг баяр юм. Шинэ жилийн баяраар оросууд 10 хоног амардаг.
200 гаруй ард түмний соёлд өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн эртний хөгжмийн зэмсгийн нэг хомусыг Оросын сансрын нисэгч Олег Каноненко сансарт авч явжээ. Тэр саяхан 28 дахь багийн бүрэлдэхүүнд Олон улсын сансрын станцад очлоо. Шинэ жилийн баярын шөнө сансрын нисэгчид дэлхийн оршин суугчдад мэндчилгээ дэвшүүлэх үеэр хомусаар хөгжимдэнэ гэж Кононенко амлав. Мөн зэмсэг хэдийд бий болсон нь тодорхой бус байна.
 Удахгүй Шинэ жилийн баяр болно. Бэлэг сэлтний тухай бодох цаг болж байна.Москва хотод айлчилсан гадаадын зочид төлөөлөгчид болон  жуулчид  оросын уламжлалт бэлэг дурсгалын зүйлээс заавал худалдаж  авдаг юм.
 «Гараар хийсэн гоё эдлэлийг хармагц өөрөөр ямар нэгэн юм хиймээр санагддаг» гэж Рунет хэрэглэгчид гар урлалын эдлэл худалдаж буй Шинэ жилийн баярын өмнөх яармагуудад очсоныхоо дараа москвагийнханд мэдээллээ. Энд Шинэ жилийн ба Христийн мэндэлсний баяруудын үеэр бэлэглэх гараар хийсэн хосгүй гайхалтай эдлэлийг худалдан авах боломжтой байна.
«Шинэ Майкл Жексоныг Москвад  нээж олно» гэж поп-хөгжмийн хааны дууны багш Сет Риггс оросын нийслэлд ирэхдээ итгэлтэй мэдэгдэв. Сет Риггс бүр 30 жил Майкл Жексонд дууны хичээл заажээ. Стив Уандер, Мадонна, Женифер Лопес, Хулио Иглезиас, Кристина Агилера нар Холливудад түүний студид очиж байсан. Нэрд гарсан олон жужигчин дуучин энд авьяас чадвараа улам боловсронгүй болгожээ.
Ойрхи Дорнод ба Хойд Африкийн хэд хэдэн улсад тэмцэл хөдөлгөөн үргэлжиж байгаа нь аялал жуулчлалд олон тэрбумын хохирол учруулав. Аялагчид дуртайяа амарч байсан бүс нутгууд  адал явдлын аялал жуулчлалын халуун цэг болон хувирч байна. Орос улс өөрийн аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэх томоохон төлөвлөгөөтэй байна.  Манай орны аялал жуулчлалын салбар амжилт гаргаж, ирээдүйдээ өөдрөгээр хандаж байна.
Москва гургуултай боллоо. Маш урт сүүлтэй хурц өнгөтэй гоё шувууд «Бугдийн төлөө экологи» Олон улсын өглөг буяны сангаас нийслэлийн дөрвөн цэцэрлэгт хүрээлэнд нээсэн жижиг амьтны хүрээлэнгүүдэд суурьшив. Москвагийн хүүхэд, насан хүрэгсэд ба нийслэлийн зочид амьд гургуул үзэх боломжтой байна. Эдгээр нь гоё тансаг шувуу билээ. Ялангуяа эр гургуул маш гоё байна.
Орос улсад төдийгүй Европт хамгийн томд орох мөсөн гулгуур энэ өвөл Москвад нээгдэв. Хөл бөмбөгийн гурван талбайтай хэр хэмжээгээрээ тэнцэх нийт 15 мянган ам метр бүхий мөсөн гулгуур нийслэлийн соёл амралтын төв цэцэрлэгт хүрээлэнд бий боллоо. 2011 оны 12-р сар Оросын нийслэлд ер бусын дулаан байгаа нь москвагийнханд таатай сайхан  байна.
Өчигдөр Москвагийн хөгжмийн дээд сургуулийн их танхимд өндөрлөсөн  Глинкийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны дөрвөн шагналыг Монголын дуучид эх орондоо  авч явна. Уралдааны тэргүүн байрын шагналыг баритон Ганбаатарын Ариунбаатар, хоёрдугаар байрыг - Энхболдын Анхбаяр хүртлээ.  Түүнийг бас Сергей Рахманиновын бүтээлүүдийг чадварлаг дуулсанд тусгай шагналаар шагнажээ.
Ижил мөрний эрэг дээрх Чувашийн БНУ-ын нийслэл Чебоксары хотод “электротехнобабушки” (“цахим техно эмээ нар”) чуулга байгуулагдсан нь залуучуудын ямарч хамтлагаас дутахгүй аж.  Тэд чуваш ардын дуунуудыг цахим  хөгжимд оруулан, лазерын гэрлэн дор болон орчин үеийн гэрэл-утааны хэрэгслүүдийг  ашиглан тайзнаа дуулж, бүжиглэх аж.
Улс төрийн эсэргүүцлээ илэрхийлэх  хэрэгслийн хувьд гутлыг анх хэрэглэснээс хойш гурван жил өнгөрөв. Харин арабын соёлын хүрээнд ингэж аль хэдийнэ дадсан юм. Гутлаа хэн нэгэн рүү шидэх нь  маш их доромжлосон хэрэг болно. Гэвч  гутлыг дээд зиндааны улс төрчтэй маргалдахдаа анх удаа одоогоос гурван жилийн өмнө 2008 оны 12-р сарын 14-нд  хэрэглэсэн билээ.
Итгэлтэй  үнэнч нохойн ойр тойрны гайхамшигт үйл явдал Зуун Сибирийн хойд Якутск хотын оршин суугчдын зүрх сэтгэлийг догдлуулав. Үнэнч нохой 50 хэм хүйтэнд осгосон нөхөрөө дулаацуулж амьдруулахыг хэд хэдэн өдөр оролдсоор байв. Түүнийг зайлуулж холдуулах гэсэн бүх оролдлого үр дүнд хүрсэнгүй. Үхсэн нохойг эндээс өөр газарт шилжүүлж дарснаас хойш ч тэр явахгүй байна.
Арслан зааныг сэргээх дээр үеийн мөрөөдөлдөө хүрэх нэгэн  алхмыг эрдэмтэд хийгээд байна. Орос улсын  Якутын /Саха/ музейн  палеонтологчид болон японы генетикчид  Японы  Кинкийн  их сургуулийн профессор Акира Иританий удирдлаган дор  арслан зааныг хувилах ажлыг  хийж байна.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр ОХУ-ын Буриад болон Монгол улсад Байгал нуурын сав газрын  экологийн асуудлыг шийдэхэд дөрвөн сая доллар гаргажээ. Энд юуны өмнө Сэлэнгэ мөрний  оросын болон монголын нутгууд дээрх цутгалангуудын тухай яригдаж буй  юм. Хоёр орны эрдэмтэд-биологчид, химичид Байгал нуурын болон түүний орчмын эко системийн байдалд иж бүрэн судалгаа хийх юм.
Оросын нийслэлийн  хуучин дүүргүүдийн нэгэн  орон сууцны хорооллын дунд: монгол, хасаг гэрүүд   болон  нүүдэлчдийн бусад хотхоннуудыг дэлгэн харуулжээ.Харин тэдгээрийн дунд тэрэгнүүд, ариун онгод, чулуун хөшөө болон суврагууд байрлуулжээ. Энэ бүгд бол Москва хотын  № 1321 дугаар  дунд сургуулийн дэргэдэх  Нүүдэлчин ардуудын соёлын музейд байдаг юм.
Сибирийн нийслэл Новосибирск хот оросын бусад хотуудаас хамгийн түрүүнд христосын мэндэлсэн өдрийн баярт зориулсан арт- бэлтгэлээ. Христийн мэндэлсэн өдөрт зориулсан олон улсын урлагын наадам энд 12-р сарын 2-нд нээгдсэн байна. Хүн амын тоогоороо ОУ-д 3-т ордог 1,5 сая хүн амтай Новосибирск хотод Христийн мэндэлсэн өдөрт зориулсан наадам 9 дэх удаагаа болж байна.
”Оросын дуу хоолой” радио эртний оросын хотууд болон олон улсын жуулчлалын төвүүдээр хийх цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид  Серигев Посадаар аялах болно.Сергиев Посад хот Москвагаас 50 км зайд оршидог юм.  Энд алдарт Троице-Сергиевын лавр сүм байдаг юм. Чухамдаа энэ дуганд үнэн алдартны шашны “Поместные Соборы“ чуулганаас тэргүүн хамбыг сонгодог ёстой.
Монголд бараг хүн бүрийн танил болсон хүний 77 насны ой  12-р сарын 3-нд  болно. ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улс болон Вьетнамын Хөдөлмөрийн баатар, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Васильевич Горбатко энэ өдөр 77 нас хүрнэ. Виктор Горбатко 1934 онд Краснодар хотоос 150 км зайтай орших Венцы-Заря тосгонд төржээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31