×
Энэ сонирхолтой байна

Бэжингийн эмч нар 16 сартай хүүхдийн эх мэргэжлийн хүмүүст хандсны дараа түүний чихэн дотор багваахай цэцэг ургасныг тогтоожээ. Энэ тухай британий “ Дйели мейл” сонин бичжээ.

Японы хамгийн их нэр хүндтэй Токиогийн их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэсэн робот урьдчилсан туршилтын явцад элсэлтийн шалгалтын дундаас дээш оноог авчээ. Энэ тухай баасан гаригт Үндэсний мэдээллийн төвийн уг төслийн ажилтнуудын нэг уламжлав.

Өнөөдөр Буриадын Иволгины дацанд шилэн хоргонд Итгэлт Хамба ламын өмхөрч ялзраагүй бие оршиж байгаа нь бүх дэлхийд алдаршсан билээ. Гэвч үхлийн дараахь хүний боломжийн ер бусын ийм илэрлийн Халимагт болсон тохиолдлыг тэр бүр мэдэхгүй юм.

Дөрвөн жилийн дараа гар утаснууд илүү ухаантай болж, өөрсдийн эздийн юу хийх гэж байгааг таадаг болно. Энэ тухай Барселонд болсон IT технологийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөн дээр Gartner компаний мэргэжилтнүүд мэдэгдэв.

Токиогийн «Биг сайт» үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр японы бүх гол авто машин үйлдвэрлэгчдийн өөрсдийн сүүлийн шинэ бүтээгдэхүүнээ үзүүлэх «Токио мотор шоу 2013» нэртэй 43 дахь удаагийн алдартай авто салон нээгдэж байна.

11-р сарын 19-нд Санкт-Петербургийн Шуваловын ордонд цуглуулгын үндсэн хэсэг нь агуу уран дархан Карл Фабержегийн хосгүй бүтээлүүдээс бүрдсэн анхны Оросын хувийн музей нээгдлээ. XIX-XX зууны үеийн оросын хавсарга урлагийн 14 мянга гаруй эд хэрэгслээс бүрдсэн үзмэрүүд, тэдний дотор 2004 онд оросын бизнесмен Виктор Вексельбергийн Форбс сэтгүүлийг хэвлэн нийтлэгч, үе залгамжлагч Малкольм Форбсоос худалдан авсан алт мөнгөний дархан Карл Фабержегийн хосгүй бүтээлүүд цуглуулгын үндсэн хэсэг болжээ. Музейн нээлтийн ёслолын ажиллагаанд ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев оролцсон юм.

Дубайд Ойрхи-Дорнодын нисэхийн томоохон Dubai Airshow болж байна. Үзэсгэлэнд оролцохоор Арабын Нэгдсэн Эмиратад дэлхийн 50 орны нэг мянга орчим компаний төлөөлөгчид хуран цугларчээ. Энд 60 мянга гаруй зочин оролцож байна. Нисэхийн шоуны хөтөлбөрт үзэгчдийн анхааралд 150 орчим нэн шинэ онгоц, иргэний болон цэргийн нисдэг тэрэгнүүд болон сэтгэл догдлуулсан нислэгүүд болон нисэх бүлгүүдийн тоглолтуудыг толилуулж буй юм.

 

Алтаар цутган,Очир-Алмазаар шигтгэсэн 350 мянган долларын үнэтэй Дэлхийн хамгийн үнэтэй автомашины хуулбрыг Дубайн үзэсгэлэнд худалдахаар тавьжээ.

Хятадын Интернет өөрийн сүйт бүсгүйдээ 8,8 сая юань бэлнээр бэлэглэсэн залууг бэл бэнчингээрээ онгирсон, даруу биш аашилсан хэмээн эгдүүцэж байна.

Нэг жилийн өмнө Тувагийн Дээд хурал тус улсад Аав нарын өдрийг тэмдэглэхээр баталсан. Энэ өдрийг 11-р сарын 3 дахь бямба гаригт тэмдэглэж байх юм.Энэ жил 11-р сарын 16-нд тэмдэглэх болно.

Нью-Йоркт жил бүрийн Victoria’ s Secret фэшн-шоу болж өнгөрөв. Энэ удаагийн шоу урьдынхаас маш өргөн цар хүрээтэй болсон төдийгүй, 40 сайхан бүсгүй хувцасны гайхамшигтай хосгүй загваруудыг үзүүлэв. Загвар өмсөгчдийн үзүүлсэн хослолууд нь “Хөлөг онгоцны сүйрэл”, “Диваажингийн шувууд”, “Британий түрэмгийлэл”, Pink болон “Цасан сахиусууд” сэдвүүдэд нийцэж байлаа.

85 жилийн өмнө 1928 оны 11-р сард Орост дэлхийн кино урлагийн дээж бүтээлүүдийн нэг “Чингисийн хойч үе” кино дэлгэцнээ гарчээ. “Буриад-Монголын сонин”-д нийтлэгдсэн сэтгүүлч Иван Новокшоновын тууж кино зохиолын суурь болсон юм.

Сибирийн эрдэмтэд төрөл бүрийн өнгийн төмс гаргаж авчээ. Нил ягаан, хөх, улаан өнгийн төмс удахгуй худалдаанд гарна. Мэргэжилтнүүдийн яриагаар, ийм төмс их хэмжээний төмсний гурил болон хүний бие мах бодид таатай нөлөөлөх антиоксидантуудыг агуулсан байна.

Сибирийн программистууд мэдээллийг хамгаалах хосгүй системийг санал болгожээ. Энэ нь тухайн компьютерын өвөрмөц онцлогийг судлахад орших юм байна.

Өнөөдөр Москвад дэлхийн хамгийн сайхан бүсгүйн нэрийг дурдах юм. Сүүлийн 60 жилд анх удаа ОУ-д зохион явуулж байгаа дэлхийн сайхан бүсгүйг шалгаруулах шөвгийн тэмцээн нийслэлийн «Крокус Сити Холл» концертын танхимд болно.

Оросын кино найруулагч Федор Бондарчукийн “Сталинград” кино энэ амралтын өдрүүдэд Хятадад цахиур хагалав.Прокатчидын мэдээлснээр, “Сталинград” амралтын эхний өдрүүдэд Sony Pictures-ийн Хятад дахь салбарууд 3,8 сая доллар цуглуулжээ.

Москвад өнөөдөр БНХАУ-ын Ундэсний уран зургийн музейн цуглуулгаас хятадын ардын тоглоомын үзэсгэлэн нээгдэж байна.

Оросын нэрд гарсан гурвалсан морьд оролцох үзэгч олны сонирхол татам уралдаан жил дутам Москвагийн төв морин тойруулгад болдог. Ийм 15 дахь удаагийн уралдааныг Москвад бэлтгэж эхэллээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнцөд түргэн хоолонд сонирхолтой болох явдал бүх нийтийг хамарч Энэтхэг улс энэ жагсаалтын эхний байруудын нэгд орж байна.

Москва орчмын Дубна хотод Оросын томоохон цөмийн судалгааны төв цэнэгт хэсгүүдийг түргэсэгэдэг шинэ төхөөрөмжийг бүтээж байна.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2017
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2017
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31