×
Интернет, Зургаадугаар сар 2013

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены хувь заяаны асуудал Кремлийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний сэдэв биш гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков «Эхо Москвы» радио станцад мэдэгдлээ

Эдүгээ оросын эрх баригчид ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг яах асуудлыг шийдвэрлэх ёстой гэж Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа мэдэгдэв

ТТГ-ын ба АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Москвагирйн «Шереметьево» олон улсын нисэх онгоцны бууудлын нэвтрэн дамжих буст суурьшснаас хойш өнөөдөр яг долоо хоног өнгөрлөө

Эквадорын засгийн газар ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олгосон хамгаалах жуух бичгийг хүчингүй болгов. Киотоос зохих зөвшөөрөл авалгүй мөн баримт бичгийг олгосон Лондонд суугаа Эквадорын консул Фидель Нарваес хариуцлага хүлээх ёстой

Хосгүй сайт оросын Интернетэд ажиллаж эхэллээ. Түүнийг «Зөвлөлтийн эрний баримт бичгүүд» гэж нэрлэжээ. Энд Оросын улсын архивын зөвлөлт эрний янз бүрийн үед хамрагдах нийгэм-улс төрийн түүхийн олон мянган тоот материал хүртээлтэй байна.

Өрнөдийн тэргүүлэх ХМХ-үүд Эдвард Сноуденоос олгосон америкийн тусгай албадын үйл ажиллагааг илчлэсэн материалуудыг нийтлээд одоо түүний үйлийн нууц шалтгааныг олж илчлэхийг оролдож байна.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден хоргодох эрх өөртөд нь олгохыг хүсвэл асуудлыг авч үзэхэд Венесуэл бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэв.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден Вашингтоны сүрдүүлгээс болж Орос улсад үүрд үлдэж мэднэ гэж WikiLeaks веб-сайтын төлөөлөгчдийн мэдэгдэлд өгүүлжээ.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден одоо хаана байгаа нь тодроогүй байна. Сноуден Хонконгоос онгоцоор ирж, Москвад дамжин нэвтрэхээр түр буусан гэж урьд мэдээлсэн билээ. Тэнд тэрээр дэлхийн ХМХ-ийн сэтгүүлчдийн нүдэнд тусалгүй алга болжээ.

АНУ ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг хууль бусаар мөрдөж байна гэж америкийн нэрд гарсан хуульч, хүний эрхийг хамгаалагч, Үндсэн хуулиар батласан эрхийг хамгаалах төвийн хүндэт ерөнхийлөгч Майкл Ратнер үзэж байна.

Эдвард Сноуден америкийн тагнуулын албанд ажиллаж байхдаа БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын чухал асуудлуудтай холбоотой мэдээллүүдийг мэдэж байжээ. Тэрээр Гонконг рүү оргосныхоо дараа эдгээр мэдээллүүдийг илчлэх болсон нь жинхэн дуулиан тарьсан

Хятадын компьютерын сүлжээний эсрэг АНУ-ын кибер атакууд нь үл ялим америкийн засгийн газрын дэмжлэгтэй хийгдэж байсан байж болзошгүй юм гэж даваа гаригт хятадын “Чжунго жибао” сонин шинжээчдийг иш татан уламжилжээ

Москва-Гаванагийн чиглэлд нисэх онгоцны бүхээгт ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг сэтгүүлчид олж харсангүй

Вашингтон Орос улсын засгийн газрыг ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд тагнуулын гэмт хэргээр яллах зорилгоор АНУ руу албадан гаргахад “боломжтой бүх хувилбаруудыг харж үзнэ” гэдэгт найдаж байна гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч мэдэгдэв

АНУ-ын тусгай албадын уйл ажиллагааны тухай мэдээлсэн Эдвард Сноуден Хонконгоос оросын нисэх онгоцны компанийн онгоцоор явсан бөгөөд өнөө орой Москвад хурэлцэн очих тухай өнөөдөр америкийн Үндэсний аюулгуй байдлын агентлагийн хүүчин ажилтны илчлэх жич ярилцлагуудыг нийтлэж байгаа хятадын South China Morning Post сонин мэдээллээ.

АНУ-ын Үндэсний аюулгуй байдлын агентлагийн ажилтнууд хятадын иргэдийн цахим захидал харилцааг тагнаж байна гэж АНУ-ын тусгай албадын уйл ажиллагааны тухай мэдээллийг задлан илчлэсэн Эдвар Сноуден мэдээлсэн тухай өнөөдөр хятадын South China Morning Post сонинд бичжээ.

Москва, Вашингтон хоёр АНУ-ы тусгай албад хувийн мэдээ баримтуудыг сонирхон авсан асуудлыг хоёр талын холбоо харилцааны хүрээнд хэлэлцэнэ гэж Москвад ОХУ-ын ГХЯ-ны хүний эрхийн асуудлыг хариуцсан онц эрхт төлөөлөгч парламентын дээд танхимд үг хэлэхдээ мэдэгдэв.

Америкийн тусгай албадын үйл ажиллагааны тухай мэдээллийг ил тод болгосон Эдвард Сноуден улс төрийн шалтгаанаар хоргодох эрх өөртөд нь олгох албан бус мэдүүлэг Исландын эрх баригчдад явуулав

АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг албадан гаргах нь дэлхийн нийтийн урмыг хугалж, Гонконг болон Хятадын нэр хүнд унах болно гэж даваа гаригт хятадын “Глобал таймс” сонин бичжээ

Одоогоор, Вашингтон, ТЕГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг хүлээлгэн өгөх албан ёсны хүсэлт гаргаагүй байна. АНУ-д шуугиан тарьсан электрон мөрдлөгийн хөтөлбөрийг ил болгосон хэргийнхээ дараа Сноуден Гонконгод нуугдаж байна

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
1
2
3
4
5
8
9
11
12
18
21
22
27
28