Европын иргэд мегакорпорацуудын эрх ашгийн үүднээс өөрсдийн эрх, чөлөөгөөр хохирох ёсгүй гэж итгэл дүүрэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британи, Герман, Голланд, Польш, Болгар, Австри, Финлянд, Франц, Словак, Эстон, Латв, Литвагийн хэдэн зуун хотын иргэд тэсгэм хүйтнээр гудамжинд гарч жагсав.