×
Оросын нисэх хүчин, 2013

Москва орчмын Жуковскийд Олон улсын нисэх хүчин, сансрын салон ажлаа өндөрлөв

Москва орчмын Жуковский хотод Олон Улсын МАКС-2013 авиа-сансрын салон ажлаа үргэлжлүүлсээр байна.

Олон улсын нисэх хүчин-сансрын “МАКС-2013 “ үзэсгэлэн Москва орчмын Жуковскийд 8-р сарын 27-нд нээгдсэн байна. “МАКС-2013” үзэсгэлэнгийн эхний өдрийн оргил үйл явдал үзүүлэх нислэгүүд байлаа. Жуковскийн тэнгэрт Ка-226 нисдэг тэрэгнүүд, нислэгийн “Беркуты” бүлгийн 4 МИ-28 нисдэг тэргүүд энд ирсэн үзэгч олонд хосгүй тоглолт барьлаа. Түүнээс гадна цэргийн МиГ болон иргэний агаарын “Сухой Суперджет” хосгүй хөтөлбөрүүдийг үзүүлэв. Шоу тоглолтыг дэлхийн дахинд нэртэй оросын “Стрижи”, “Русские витязи” нар дээд нислэгийг ур чадвар, гайхамшгийг яруу тодоор харуулснаар өндөрлөв.

 

Олон улсын нисэх хүчин, сансрын “МАКС-2013 “ үзэсгэлэн Москва орчмын Жуковскийд 8-р сарын 27-нд нээгдсэн. “МАКС-2013”-ыг зохион байгуулагчид шинэ техник, оролцогчдын тоо болон байгуулах гэрээнүүдийнхээ нийт дүнгээр дээд амжилтыг тогтоохоор төлөвлөж байна. (ВИДЕО)

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Орос улсад онгоц үйлдвэрлэх төв байгуулах нь нэн тэргүүний чухал асуудал гэж цохон тэмдэглэв.

Орос улсад ээлжит Олон улсын нисэх хүчин, сансрын үзэсгэлэн нээгдлээ. Энэ жил арваннэг дэхь удаагаа зохиогдож байна. МАКС-2013 үзэсгэлэн оролцогчдын тоогоороо дээд амжилтыг эвдэх бөгөөд нислэгийн хосгүй хөтөлбөрүүдээрээ үзэгч олныг гайхшруулна.

Олон улсын МАКС-2013 авиа-сансарын салон үзэсгэлэн 8-р сарын 27 - 9-р сарын 1-ний өдрүүдэд Москва орчмын Жуковскийд болно. Хэдэн арван мянган үзэгчид иргэний болон цэргийн нисэхийн техникийн шилдэг загваруудын гайхамшигтай шоу тоглолтыг харах болно. 8-р сарын 22-нд авиасалон туршилтын нислэгүүдээ явуулсан.

Олон улсын агаар сансрын техникийн үзэсгэлэн (МАКС-2013) 8-р сарын 27-нд Москва орчмын Жуковскийд ажиллаж эхлэнэ. Оросын туршилтын төв бааз болох их нисэгч Михаил Громовын нэрэмжит Нислэг судлалын хүрээлэнгийн нисэх онгоцны буудал энэ үзэсгэлэнг гаргах уламжлалт газар болсон юм. Михаил Громов ямар хүн байсан бэ?

Paris Air Show 2013 олон улсын агаар сансрын техникийн 50 дахь үзэсгэлэн францын Ле-Буржед ажилласаар байна. Оросын техник шоуд оролцогчид болон зочдын анхаарлыг татав.

Москва орчмын Кубинка онгоцны буух талбай дээр хятадын цэргийн төлөөлөгчдийг СУ-35 С шумбагч онгоцны үйл ажиллагаатай газарт болон агаарт танилцуулжээ. 

Оросын байлдааны нисдэг техник дэлхийн зэвсгийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Жишээ нь Су-30, МиГ-29 зэрэг онгоцыг дэлхийн олон бүс нутаг юуны түрүүнд азийн орнуудад андахгүй. Алжир, Венесуэл, Малайзи, Вьетнам, Индонези, Хятад, Уганд зэрэг шинэ захиалагч бий болсноор оросын үйлвэрлэлийн байлдааны нисдэг техникийн эрэлт өргөжив. Удахгүй Бангладеш захиалагч болох байх.
Москвагийн олон улсын «Шереметьево» нисэх онгоцны буудал бол үйлчилгээний чанараар Европын шилдэг буудал гэж Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөл үзсэн байна. Зорчигчдын тоо үргэлж өсөн нэмэгдэж байгаа боловч нисэх онгоцны буудлын ажилтнууд үйлчилгээг өндөр түвшинд байлгаж байна гэж тус зөвлеөлийн Европын хэлтсийн тэргүүн Оливье Янковек тэмдэглэв.
Орос улсын нисэхийн барилгын компани өргөн, их бие том алсын зайны зорчигч тээврийн шинэ онгоцыг байгуулах ажилдаа ороод байна гэж оросын ХМХ-үүд уламжилж байна. Энэ нь Орос улсад бусад нисэхийн барилгын гүрнүүдийн дунд найдвартай байр сууриа олох боломж өгнө гэдэгт шинжээчид итгэлтэй байна.
Оросын алдарт Ан-2 онгоц шинэчлэгдсэнийхээ дараа анхныхаа нислэгүүдийг хийлээ. Зөвлөлтийн үед онгоц нь хөдөө аж ахуйд идэвхитэй ашиглагдаж байсан бөгөөд уг онгоцыг “эрдэнэ шишний” онгоц гэж нэрлэх болсон. Өнөөдөр Сибирийн нисэхийн эрдэм-шинжилгээний хүрээлэнгийн инженерүүд зөвлөлтийн хоцрогдсон хөдөлгүүрийн оронд америкийн шинэ хөдөлгүүр тавьжээ. Онгоцны дотоод салоныг бас өөрчилжээ. Одоо уг онгоцоор зорчигчдыг тээвэрлэхэд илүү тохитой болсон.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31