×
Оросын нисэх хүчин, 2012
Хятадын Жухай хотын онгоцны буудалд оросын “Сухай Суперджет 100” /Sukhoi Superjet 100/ онгоц анх удаа газардлаа. Түүнчлэн тийшээгээ дэлхийн шилдэг  “Русские витязи” нисэгчдийн баг нисч ирлээ. Олон улсын нисэх онгоц-сансрын “Airshow China 2012” үзэсгэлэнд оросын 40 гаруй үйлдвэр, албан байгууллагууд оролцож байна. Энэ үзэсгэлэн 11-р сарын 13 нд нээгдлээ.
Ойрын жилүүдэд Орос улс “Руслан” Ан-124 тээврийн хүнд даацын онгоцны үйлдвэрлэлээ сэргээж, орос, украины хамтран бүтээсэн Ан-70 онгоцыг үйлдвэрлэж эхлэх юм байна. Хятадын тээврийн онгоцны зах зээл дээр Орос улс оролцоогоо өргөжүүлэх болно гэж Стратег, технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.
Хөлөг онгоцнууд болон тэнгисийн тавцангуудаас байгалийн сүйрлийг арилгахад зориулан бүтээсэн  нэн шинэ онгоц, нисдэг тэргүүдийг Олон улсын “Гидроавиасалон-2012” үзэсгэлэн дээр тавьжээ. Геленджикийн Гидроавиасалон үзэсгэлэн бол дэлхийд агаарын усан нисэх хүчинд зориулсан ганц арга хэмжээ. Энэ жил агаарын усан онгоцнуудад болон түймрийн нисэх хүчинд өндөржүүлсэн анхаарал тавьж байна.
Москва орчмын Жуковский хотод Орос улсын Агаарын цэргийн хүчний 100 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Цэргийнхэн үзэгч олонд толилуулахаар орчин үеийн болон 20 зууны ховордсон онгоцнууд оролцсон хосгүй шоу-хөтөлбөрийг бэлтгэжээ. Үзэгчдийн дунд Оросын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн байв.
Оросын Цэргийн зэвсэгт хүчний /ЦЗХ/ шинэчлэлийн урт хугацааны төлөвлөгөө нь Су-35 болон тавдахь үеийн Т-50 сөнөөгч хоёр төрлийн онгоцтой холбоотой юм. Су-35 сөнөөгч онгоцны цуврал үйлдвэрлэлтийг эхлэх, харин 2015 оноос хойш Оросын ЦЗХ Т-50 тав дахь үеийн сөнөөгч онгоцнуудыг хүлээн авах боломжтой гэж ОХУ-ын ЦЗХ-ний ерөнхий командлагч Виктор Бондарев мэдэгдсэн юм.
8-р сарын 12-нд Орос улсад эх орны цэргийн  нисэх хүчний 100 жилийн ойг тэмдэглэнэ. 1912 оны зун цэргийн байгууллагуудын асуудлаар тушаал гарч нисэхийн хоёр хэсгийг байгуулжээ. Хожим энэ өдрийг ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Оросын цэргийн агаарын нисэх хүчний албан ёсны өдрөөр тэмдэглэх болсон юм. Оросын цэргийн нисэх хүчний түүх баатралаг, эмгэнэлт зүйлээр дүүрэн.
Орост ИЛ-76 ачаа тээврийн их даацтай онгоцны үйлдвэрлэлийг сэргээж байна. Тэдгээрийг 2014 онд бөөнөөр үйлдвэрлэхээр төлөвлөжээ.ЗХУ-д ИЛ-76 ачаа тээврийн их даацтай онгоцыг Ташкентын заводод угсарч байсан. 90 хувь орчим эд ангий нь Орос улсад үйлдвэрлэж байв. Үйлвэрлэлийн ийм бүтцийг зөвлөлтөөс хойшхи үед ч хэвээр хадгалав.
Оросын цэргийн заводууд нисэх хүчний нисэгчгүй багажийн системийг боловсруулж эхэллээ.Америкийн Predator-тай төстэй цохилтын нисэгчгүй аппарат үйлдвэрлэх байх гэж шинжээчид ажлыг нууцласан боловч таамаглав. Эдүгээ нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэх салбар нэлээд өргөжив. Цэргийнхэн ялангуяа нисэгчгүй нисдэг апппаратыг дайсны амьд хүчин, техникт цохилт өгөхэд хэрэглэхийг сонирхож байна.
Буриадын нийслэл Улаан Үдийн «Байгал» нисэх онгоцны буудал азийн гадаад орнуудаас Орост орох агаарын шинэ хаалга болов.
Нисдэг тэрэгний «HeliRussia 2012» хэмээх олон улсын анхны үзэсгэлэн энэ өдрүүдэд Москвад ажиллаж 18 орны, тэдгээрийн дотор Орос,Энэтхэг, Их Британи, Франц, Колумби, АНУ зэрэг улсуудын 200 гаруй компании оролцож байна.(АУДИО) Гэрэл зураг
Индонезид «Супержет-100» онгоц осолд орсон газарт олсон ярианы бичлэг бүхий төхөөрөмж гэмтсэн байна. Гэвч мэдээлэл баримтуудыг агуулсан модуль нь бүрэн бүтэн байна гэж «хар хайрцаг» гэгч дээр ажиллаж эхлэсэн шинжээчид мэдээлэв.
Индонез улсад “Сухой Суперджет -100 “ онгоцны ослын газар эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна. Өмнө нь цэргийн эмнэлэгт амь үрэгдсэн  хүмүүсийн цогцстой 16 контейнерыг хүргэжээ.  Нэг  цогцсыг тодорхойлжээ.
Орос, Индонезийн ерөнхийлөгч Владимир Путин, Сусило Бамбанг Юдойоно нар хоёр орон  оросын «Сухой Супержет-100» онгоц осолд орсны шалтгааныг илрүүлэх ажиллагаа  хамтран явуулах асуудлаар тохиролцов. Өнөөдөр ОХУ-ын Онцгой байдлын яамны мэргэжилтнүүд индонезийн ажил нэгтнүүдэд туслахаар Москвагаас  Жакарт орохоор мордов. Оросын Онцгой байдлын яам ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлж, ачаа тээврийн ИЛ-76 нисэх онгоцыг Индонези руу явуулав.
Нисэгчгүй нисдэг  төхөөрөмжүүд нь нисэхийн хамгийн  хөгжиж байгаа чиглэлүүдийн нэг юм.  Орос улсад тэдгээр нь маш эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд зөвхөн цэргийн байгууллагуудаар хязгаарлагдаагуй юм. Эдгээр нь бартаатай газар гарсан ослын үр дагаваруудыг арилгахад болон экологийн байдлыг хянах  юм уу аль эсвэл,ой модны харуул манаа болоод хоолойг дамжуулахад хосгүй үүрэг гүйцэтгэж буй юм.
Энэ онд Владивостокод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийн хүрээнд орчин цагийн нисэх онгоцны буудал хотод барих юм. Түүнийг 6-р сарын эхээр ашиглалтад оруулна гэж барилгачид мэдээллээ. Энэ нь Оросын Алс Дорнодын хамгийн орчин цагийн нисэх онгоцны буудал болно. Гурван давхар том байшин шилэн мэт гялалзан харагдана.
Нисэгчийн бүхээгийг  радио - идэвхит долгион болон нарны туяанаас хамгаалах  хосгүй   Т- 50 тав дахь үеийн онгоцыг Орос улсад үйдвэрлэв. Агаарын довтолгооноос  хамгаалах дайсны   радарын дохио нисэгчийн  бүхээгт нөлөөлөхгүй, бүхээгний дотор талд тоноглогдсон төхөөрөмжүүд нь тагнуулын цахим системд үл харагдана.
Нисэгчгүй нисдэг аппарат зэвсэгт хүчний орчин цагийн зэвсгийн нэг хэсэг боллоо. Энэ онд ийм аппаратуудыг Оросын хүчний байгууллагуудад шилжүүлнэ. ТТГ-ын нисэгчгүй нисдэг аппаратуудын тусламжтайгаар Пакистаны нутаг дэвсгэрийг буудах ажиллагааг зогсооход Вашингтоныг итгүүлэх хүсэлт Исламабадаас Лондонд тавьжээ. Саяхан ийм аппаратыг сирийн тэнгэрт ажигласан байна. ТТГ-ын нисэгчгүй нисдэг аппаратууд Пакистан, Йемен, Самали улсууд байна хэмээн үзсэн  террористуудын баазуудад цохилт өгч байна.
Ойрын саруудад Орос улсын  Агаарын цэргийн  хүчнийхэн Су-34 байлдааны бөмбөгдөгч    онгоцоор хангагдана. 2011 онд уг онгоц  улсын туршилтыг амжилттай давсан юм. 32  цуврал онгоц үйлдвэрлэх  улсын захиалга  хэрэгжиж эхэллээ.
Оросын компаниуд алдартай  Ми-8/17 буюу Ми-171 нисдэг тэрэгнүүдийн  шинэ загварыг үйлдвэрлэх ажилдаа ороод байна. Ми -171-А2 нэртэй болсон шинэ техник нь  өмнөх алдартай хөлгүүдийн  арилжааны амжилтыг үргэлжлүүлэх бүрэн боломжтой  юм. Үүний тулд бүх  нөхцөлүүд байгаа.
Нисэх хүчний компаниуд  хүнд жинтэй  зорчигсодоос нэмэлт төлбөр авах гэж байгагаа тайлбарлахдаа  «ийм зорчигсодыг  тээвэрлэхэд компаниудын тулш, зардлын хэмжээ өсч байгаа учир нэмэлт өртөг төлөх ёстой» гэж тайлбар хийсэн байна. Харин олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл,шинжээчдийн  үзэж байгаагаар «ийм шийдвэр хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг юмаа» гэж мэдэгдлээ.(аудио)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
19
20
21
22
23
24
26
27
28
29
30
31