×
Оросын нисэх хүчин, 2011
Дэлхийн зэвсэглэлийн худалдааны судалгааны төвийн /ДЗХСТ/ үзэж байгаагаар Орос, Энэтхэгийн хоорондын цэргийн арилжаа  2011 оны цэргийн гэрээнүүдийн хамгийн эхний байранд явж байгаа аж. Москва Энэтхэгийн Тэнгисийн усан цэргийн хүчнийхэнд 10 жилийн хугацаатай “Нерпа” атомын усан дор явагч хөлөг онгоцыг шилжүүлсэн юм. Гэрээний нийт дүн 650 сая доллар.
ЕХ-ны орнуудын нисэх онгоцны компаниуд  Сибирийн дээгүүр нислэг хийхдээ татвар төлөхгүй гэж ЕХ-ны зөвлөл мэдээлэв. Энэ нь хоёр талд ашигтай хэмээн шинжээчид үзэж байна. Нисэх хүчний тээвэрлэгчид их хэмжээний хөрөнгө хэмнэх хийгээд Орос улс навигацийн хураамжаар хөрөнгө олж, аялал жуулчлалаа хөгжүүлнэ. Орос улс ба ЕХ ийн татварыг хүчингүй болгох тухай хэлэлцээр бүр 2006 онд байгуулсан билээ.
   Орос улсын Владивостокийн агаарын орон зай нээлттэй гэсэн шийдвэрийг Өмнөд Солонгосын нисэх компаниуд итгэлтэй, дотно хүлээж авлаа.  Владивостокийн онгоцны буудлыг олон улсын томоохон  буудал болгон өөрчлөсөн нь Хятад улсын  сонирхол мөн татжээ.    Владивосток Оросын анхны “нээлттэй тэнгэртэй” хот боллоо.
   Орос улсад урьд тогтоогоогүй «нээлттэй тэнгэрийн»  дэглэм гэгчийг Владиовосток хотын нисэх онгоцны буудалд нэвтрүүлж мэднэ. Энэ нь Приморье бүс нутгийн нийслэл хот  нисэх онгоцууд нь Европ ба АНУ руу нисэх  Хятад, Тайланд, Өмнөд Солонгос, Японы нисэх онгоцны компаниудын хувьд дамжин өнгөрөх томоохон зангилаа болно гэсэн үг.
    Саяхан москва орчмын Жуковск хотод болж өнгөрсөн Агаар сансарын “МАКС-2011” үзэсгэлэн дээр үзүүлсэн “Луч” нэртэй нисгэгчгүй нисдэг аппарат шуугиан тарилаа. Түүнийг “Вега” концерн үзүүлсэн юм. Энэ нисгэгчгүй аппарат нь дунд зайн үйлчилгээнд хамрагдаж байгаа юм. Ингэснээр ОУ нисгэгчгүй нисэх хүчний зарчмын цоо шинэ чиглэлийг хөгжүүлж эхэллээ гэсэн үг.
   Олон улсын сансрын төв /ОУСТ/ Сколково-шинэтгэлийн хотод   бий болох юм.  Үүнтэй холбоотой гэрээг Жуковскийд болсон  Олон улсын агаар-сансрын үзэсгэлэнгийн үеэр үзэглэжээ. Олон улсын сансрын төвийг  барьж байгуулахад  Сколково сан, “Энергия” - Оросын пуужин-сансрын корпорац хамтран хөрөнгө оруулна.
    Москва орчмын Жуковскийд ням гаригт МАКС-2011 асар том хэмжээний онгоцны үзэсгэлэн ажлаа өндөрлөнө. Оросын онгоцны үйлдвэрүүд хэдэн саяын гэрээнүүдэд зуржээ. Нөгөөтэйгүүр, МАКС нь гадаадын нисэх үйлдвэрлэлийн өнөөгийн байдал болон ирээдүйд үнэлэлт дүгнэлт өгөх боломж олгосон юм. Онгоцны үзэсгэлэн нь уламжлал ёсоор Европд томоохонд тооцогдох Громовын нэрэмжит нисэх-туршилтын институтын онгоцны талбай дээр зохиогдсон юм.
   Өнөөдөр Москва орчмын Жуковский хотхонд Олон улсын сансрын болон агаарын хөлгийн “МАКС-2011" үзэсгэлэн 10 дахь удаагаа зохиогдож байна.  МАКС-2011 нь ерөнхий сайдууд оролцож байгаа тоогоороо ч  бүх дээд амжилтуудыг ардаа орхих юм. Энэ жил 200 гаруй  онгоц, нисдэг тэргүүд болон бусад төрлийн нисдэг төхөөрөмжүүд оролцож байна.
   Москва орчмын Жуковский хотод 8-р сарын 16-нд нээгдэх Олон улсын агаар, сансрын МАКС-2011 үзэсгэлэндийн үеэр Москва хот мэргэжилтэн болон үзэгчдэд маш сонирхолтой хөтөлбөрийг санал болгох нь. Үзэсгэлэнд оролцогчдын 40 гаруй хувь нь Москва болон москва орчмын үйдвэр, албан байгууллага, пүүс компаниуд байх юм.
    Орос улсын Агаарын цэргийн хүчин  шинэ техник-сөнөөгч, байлдааны  нисдэг тэргүүдээр нилээд хэмжээгээр нэмэгдэнэ. 2020 он гэхэд 8-14 агаарын цэргийн  бааз шинээр бүрдэнэ.
   8-р сарын 16-нд Москва орчмын Жуковскийд нээгдэх Оросын лизингийн томоохон “Ильюшин финанс Ко” компаний “МАКС-2011” онгоцны салонд шинэ захиалгуудыг хүлээж байна. МАКС-д “Ильюшин финанс Ко”/ИФК/ нэг бус удаа оролцож байгаа юм. Энэ нь онгоц борлуулах зах зээл бөгөөд яваандаа урт хугацаагаар түрээслэгддэг.
         6-р  сарын 20-нд Парисын ойролцоох Ле Буржед Олон улсын онгоцны үзэсгэлэн нээгдэнэ. Үзмэрийн үеэр үзэгчид оросын хамгийн сүүлийн үеийн онгоцнуудыг үзэж болно.  Энэ бол “Сухой Суперджет 100” онгоц болон аврага том газар усаа явагч Бе-200  юм.
Оросын томоохон онгоцны үйлдвэрлэгч “Макс” салон нь гурван хэмжээст форматад шилжлээ. Үзлэгийг зохион байгуулагчид онгоцны салоны  виртуал хувилбараас үзэсгэлэнд тавигдах бүх онгоцнуудыг бий болгодог юм. Үзэсгэлэнгээс  тэрхүү онгоцыг худалдаж авч болно. «МАКС – 2011» онгоцны гол  талбайд таван өдрийн турш хэдэн мянган үзэгчид  хамгийн шилдэг 150 онгоцыг үзэж сонирхох болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31