×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Аравдугаар сар 2013

Дэлхийн санхүүгийн бүх систем АНУ-ын эдийн засаг, доллароос шалтгаалж байгааг сүүлийн үед тус улсын төсөв, төрийн өрийн туйлын хэмжээ тойрон үүссэн ширүүн санал шүүмжлэл харуулав.

Дэлхийн худалдааны байгууллага АНУ, Япон улс ба ЕХ-оос Хятадын талаар мэдүүлсэн заргыг хэрэгсэв. Лондонд хэвлэгдэн гардаг «Файнэншл таймс» сонин энэ тухай мэдээлжээ.

Нефтээ гадаадад нийлүүлдэг орнуудын байгууллага (ОПЕК) түлшний зах зээлийн хөгжилд өөдрөгөөр хандаж байна. Байгууллагын үнэлгээгээр 2035 он гэхэд дэлхийн эрэлт өнөөгийнхөөс 50 гаруй хувиар өсөн нэмэгдэнэ.

Алт хөрөнгө оруулагчдыг татахаа болиод байна. Алттай холбоотой мэргэшсэн үйл ажиллагаа эрхэлдэг сангуудын ихэнх нь энэхүү нүнжигтэй төмрөөс эрчтэй хурдан түргэн салж байна.

Оросын эдийн засаг 2013 оны 3-р улиралд бараг тэг гэсэн өсөлтийг үзүүлжээ. Гэсэн хэдий ч оны төгсгөлд энэ байдал сайжрана гэсэн найдлагатай байна

АНУ-ын улсын өр өнгөрсөн пүрэв гаригт анх удаагаа 17 трлн. доллараас давж, өдөрт 328 млрд-аар нэмэгдэн, улсын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх талаар конгресст тохиролцоонд хүрсэний дараа 1 өдрийн дотор 17 триллион 27 млрд-д хүрчээ

Бүгд найрамдахчууд болон ардчилагчид америкийн конгресст хамтын хүчээр техникийн дефолтыг даван тууллаа

Татвар-төсвийн хүчин зүйл ба банкны секторын шахалт багассаны ачаар 2014 онд дэлхийд макроэдийн засгийн үзүүлэлт өсөн нэмэгдэнэ

Бүгд найрамдах ба ардчилсан намынхны төрийн өрийн асуудлаархи маргаанаас болж саяхан үүссэн улс төрийн хямрал АНУ-ын дайснуудыг зоригжуулж, анд нөхдий нь түгшүүлсэн

Оросын инфляци энэ сард 6,2 байна гэж ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яамны сайд Алексей Улюков мэдээлжээ

Бүх дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким АНУ-ын удирдлагыг тус оронд үргэлжилж буй төсвийн хямралтай холбогдуулан шүүмжилжээ

«Арабын хавар» гэгчэд нэрвэгдсэн орнудын эдийн засагт учирсан хохиролыг арилгахад ойрын гурван жилд олон улсын 90-120 тэрбум долларын тусламж шаардагдана гэж Европын шинэтгэл,хөгжлийн банкны тэргүүлэх эдийн засагч Эрик Берглоф, Дэлхийн банкны Ойрхи Дорнод, Хойд Африкийн асуудал эрхлэсэн тэргүүлэх эдийн засагч Шанта Деваражан нар үнэлэв.

G20-ны сангийн сайд нар ба Төв банкуудын тэргүүн нар Вашингтонд уулзаж, төсвийг батлах, төрийн өрийн туйлын хэмжээг дээшлүүлж тогтоох асуудлыг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авах зөвлөмж АНУ-ын эрх баригчдад өгөв.

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бүгд найрамдах намын удирдагчидтай хийсэн уулзалтаас төрийн өрийн туйлыг дээшлүүлэх асуудлаар тодорхой ямар ч шийдвэр гаргсангүй.

АНДБН-ийн орнууд үг ярианаас бодит ажил үйлсэд шилжиж байна. Өнөөдөр Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа 18 улсын удирдагчид хөгжлийн улс төрийн асуудал, түүний дотор бүс нутгийн аюулгүй байдлыг авч үзэж хэлэлцэв.

Хятад улсаас АНУ-д дайн зарлаагүй, зөвхөн сануулсан байна. Тус улс америкийн хөрөнгийг их хэмжээгээр гаргахаас эмээж, АНУ-ын үнэт цаасаар авсан үүргээ биелүүлэхээс татгалзахгүй. Япон АНУ-ын эдийн засагт Хятадаас бага хэмжээний хөрөнгө оруулсан боловч өрийг дарах аргагүй болсон нөхцөлд илүү хохирох юм.

АЗНДЭЗХА-ны ДХУ-ын арга хэмжээ сайн ажил хэргийн өгөөжтэй болж өнгөрлөө гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин Ази Номхон Далайн бүс нутгийн улсуудын 21-р ДХУ-ын үр дүнгээр хийсэн бага хурал дээр дүгнэн хэлжээ.

АНДЭЗХА-ны чуулганд оролцож байгаа эдийн засгийн тэргүүнүүд 2016 оны эцэс хүртэл худалдаа хөрөнгө оруулалтад нэмэлт саад учруулахгүй үүрэг хариуцлагаа сунгах шийдвэр гаргажээ.

Транссибирийн замын сүлжээ, Хойд тэнгисийн замыг өргөсгөх оросын төсөл Ази Европын хооронд бараа тээвэрлэхэд миллиард долларыг хэмнэх болно гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин индонезийн Бали арал дээр болсон ДХУ-ын үр дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнийг манай сурвалжлагч мэдээллээ.

Алтны үнэ өсөн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлүүд унаж байна. Хөрөнгө оруулагчид мэгдэн сандарч байгаа нь учиртай. АНУ-ын конгресс төрийн өрийн туйлын хэмжээг цагт нь дээшлүүлж чадахгүй гэж бүгд эмээж байна.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
3
4
6
15
16
17
19
22
23
24
25
26
27
28