×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Зургаадугаар сар 2013

«Газпром» болон японы компаниудын нэгдэл «Владивосток-СПГ» төслөөр ойлголцох тухай санамж бичигт гарын үсэг зурсан гэж оросын компанийн мэдээлэлд өгүүлжээ.

Өнөөдөр ажиллаж дуусах Петербургийн олон улсын эдийн засгийн форум «мэдлэгийн эдийн засгийн» хөгжлийг чухалчлан үзсэн юм.

Эдийн засгийн гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх, тээврийн өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлэх, тарифын өсөлтийг хязгаарлах нь Орос улсын удирдлагаас эдийн засгаа өрнүүн хөгжүүлэхээр авах зөвхөн хэдхэн арга хэмжээ юм. Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн форум дээр улс орныхоо хөгжлийн шинэ шинэ чиг баримжааг тодорхойлов.

Эдийн засгийн салбарт Орос улсын стратегийн чиг бодлого Төв Банкны халаа сэлгэлгэ ба Кремлийн засаг захиргаа, Сайд нарын танхимаас үл шалтгаалан өөрчлөгдөхгүй хэвээр байх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын бүгд хуралдаан дээр мэдэгдэв.

«Роснефть» компанийн ерөнхийлөгч Игорь Сечин, Хятадын үндэсний нефть хийн корпорацын ерөнхийлөгч Жоу Зипин нар нефть нийлүүлэх тухай урт хугацааны хэлэлцээрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхий сайд Жан Гаоли хоёр байлцах үеэр гарын үсэг зурав.

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад байгалийн шингэрүүлсэн хийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдэх явдал түүний экспортыг аажмаар либералчлах шийдвэр гаргах боломж Орос улсад олгож байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Петербургийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түлш-эрчим хүчний цогцолборын хүрээнд хэрэглэгч,үйлдвэрлэгч, операторчдыг нэгтгэх зохицуулагч байгууллагыг бий болгохыг санаачлав.

Орос улс «Их хорийг» даргалах үеэрээ бизнес-хамтын нийгэмлэгтэй идэвхтэй яриа хэлэлцээ хийнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Оросын төрийн тэргүүн Петербургийн олон улсын эдийн асгийн форумын хүрээнд «Их хорийн» үйлдвэр худадааны бүлгийнхний төлөөлөгчидтэй уулзав.

Японы Hitachi корпораци цахилгаан энергийн салбар дахь ШУТ-ийн хамтын ажиллагааны тухай гэрээнд «Оросын сүлжээ» компанитой хамт гарын үсэг зурсан тухай өнөөдөр японы үйлдвэр, худалдааны хэвлэл «Никкэй» сонин мэдээллээ.

Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн форум ажлаа үргэлжлүүлсээр байна. Төрийн тэргүүнүүд болон дэлхийн томоохон корпорацуудын удирдагчид түүнд оролцож байна. Форумын ажлын 2 дахь өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин «Эдийн засгийн тогтвортой өсөлтийн олон улсын асуудлууд» бүгд хуралдаан дээр үг хэлнэ.

«Фортум» компанийн дэд ерөнхийлөгч Александр Чуваев:хөрөнгө оруулагчид энергийн салбарыг сонирхож байна.

Хятад түшмэлийн хэлснээр, Хятад Өмнөд Солонгос руу 500 мянга ш. гар утас илгээх бөгөөд тэдгээрийн 100 мянга нь ухаалаг гар утас байх юм байна. Хятадад ухаалаг гар утаснууд 1 мян юанийн /163 доллар орчим/ үнэтэй байдаг. Өмнөд Солонгост тэдгээрийг 2,8 мян юаниар зарна

Монголын нефть боловсруулах HBOil JSC компани Өмнөд Солонгосын нефть боловсруулах Sungry үйлдвэрийн хувьцааны 20%-г худалдан авчээ. Тус компани нь Орос, Хятад улсаас Монголыг эрчим хүчний хараат байдалд байлгахыг багасгах зорилготой

Харбины 24 дэх олон улсын худалдаа-эдийн засгийн яармагийн үеэр Орос улс Хятад улстай 620 сая $-ын нийлбэр дүн бүхий дөрвөн гэрээнд гарын үсэг зурлаа

6-р сарын 20-22-ны өдрүүдэд Санкт-Петербург хотод жил дутмын Олон улсын эдийн засгийн форум болно. Шинжээчид уламжлалт сэдвээс гадна дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн асуудлыг хөндөх юм.

Төлөвшин тогтож байгаа болон шилжилтийн эдийн засагтай улсууд юуны түрүүнд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС бүлгийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн зүтгүүр хэвээр байна гэж Дэлхийн банкны шинэ илтгэлд өгүүлжээ.

2013 онд Хятадын засгийн газар дуудлага худалдаагаар оруулах занарын хийн олборлолтыг арав хүртэлх хувиар бууруулна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
1
2
3
4
5
6
8
9
10
11
12
14
17
19
23
24
25
26
27
28
29
30