×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Тавдугаар сар 2013
Орос улс өрсөлдөх чадвартай эдийн засагтай улс орнуудын чансааны жагсаалтанд шууд зургаан байраар дээшлэв. Швейцарын IMD бизнес-сургуулиас явуулсан судалгааны дүн ийм гарчээ. Энэхүү өсөлт нь эерэг хандлагууд ажиглагдаж байгаа  төдийгүй цаашид үүнийг дэмжих шаардлага байгааг өгүүлж байна гэж шинжээчид тэмдэглэж байна. IMD – чансаа дөрвөн бүлгийн үзүүлэлтийг багтаадаг.
Занарын хий тухайлбал түүний олборлолтын экологийн асуудлыг тойрон үүссэн маргаан үргэлжлэсээр байна. Европт ийм төрлийн түүхий эдийн олборлолт эргэлзээ төрүүлэв. Гэвч АНУ-д занарын хий ба занарын нефть аж үйлдвэрийн хэмжээгээр олборлож байна. Шинэ «занарын нүүрс ус төрөгчийн» хэтийн олборлолтын хэмжээг одоогоор лавтай тооцоолоогүй байна.Тэр ч байтугай АНУ  хичнээн их түүхий эд олборлоод байгаагаа хэлж чадахгүй байна.
Орос улс «Юниверсал кредит» хараат бус рейтингийн агентлагийг байгуулахад оролцох нь олон улсын шинэ төслийг амжилттай болгох хүчин зүйлийн нэг гэж хятадын «Дагун» рейтингийн агентлагийн төлөөлөгч Сун Хунгуан мэдэгдлээ. «Дагун» оросын «Рус-Рейтинг», америкийн «Egan-Jones Ratings»-тай хамтран «Юниверсал кредитийг» байгуулж байна.
Дэлхийн 62 улсын 250 гаруй төлөөлөгч энэ өдрүүдэд Владивостокад Русский аралд болж байгаа Ази Номхон далайн энергийн форумд цугларав.Энергийн аюулгүй байдал болон энергийг оновчтой хэрэглэх хүрээнд АНД-н бүс нутгийн орнууд хамтран ажиллах асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан юм. 2020 он гэхэд дэлхийн энергийн хэрэглээний тэн хагас гаруй нь азийн орнуудад ногдоно гэж шинжээчид үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
30