×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Гуравдугаар сар 2013
Дурбанд болсон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт ойн гэсэн нэрэндээ тохирлоо. ӨАБНУ-д тус байгууллагын онуудын төрийн тэргүүнүүд хямралын эсрэг сан байгуулах тухай зарчмын шийдвэр гаргаж, БРИКС-ийн Ажил хэрэгч зөвлөлийг байгуулж, түүхэндээ анх удаа БРИКС-Африк тив гэсэн өргөтгөсөн форум явууллаа.
Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг «азийн гурван том  бар» чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаар одоогоор зөвшилцөөгүй байна.Сөүлд эл асуудлаар хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Оросын шинжээчид ийм бүс  байгуулах асуудлаар өөр өөр саналтай байна. Хэлэлцээний механизм, дэглэм, хүрээ гурван өдрийн санал шүүмжлэлийн гол сэдэв болсон. Тодорхой тохиролцоонд хүрсэнгүй.
Азийн томоохон эдийн засагтай улс орнууд худалдааны холбоо байгуулах тухай яриа хэлэлцээр эхлүүлээд байна. Хэрвээ бүлгэмийг байгуулах юм бол энэ нь бараа эргэлтийнхээ нийт хэмжээгээр Хойд-америкийн худалдааны бүс болон ЕХ-ны дараа дэлхийд гуравт орох юм. Үүнд нэгдэн орох тухай яриа хэлэлцээрийг Хятад, Өмнөд Солонгос болон Япон улсууд явуулж байна.
АНУ тагнуулын газар хятадын иргэн цэргийн технологийг хулгайлахыг мэдсэнгүй өнгөрөөжээ. Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ эвгүй байдалд орлоо. Сонирхолтой нь АНУ-д хаалттай цэргийн мэдээлэл нь Хятадад хоёр жил нээлттэй байна. Хятад гаралтай цахим инженер Стив Лю нь Хятадад ашигтай тагнуулын үйл ажиллгааныхаа төлөө 6 жил шоронд хоригдох ял авчээ. Хятад угсаатай Стив Люд Нью-Жерсийгийн шүүх ялын тогтоол гаргасан.
Киприйн банкууд пүрэв гаригт буюу 3-р сарын 28-нд нээгдэнэ. Орон нутгийн Төв банк дансаас их хэмжээний мөнгө гаргахыг хориглох үүднээс “түр зуурын хязгаарлалтыг” тогтоох болно. Орос улс эдгээр хязгаарлалтууд нь зөвхөн асуудалтай банкуудад л хамааралтай гэж үзэж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын Орос улсад хандах хандлага мэдэгдэхүйц сайжирч байна. Орос улсын аж үйлдвэрлэгчид болон хувийн эздийн холбоо ийм дүгнэлтэнд хүрчээ. Тус байгуулагаас Орос улсад ажиллаж байгаа гадаадын олон тооны компаниудын дунд санал асуулга явуулж, маш сонирхолтой дүгнэлтэнд хүрчээ. Санал асуулгад оролцсон 10 хүний 9 нь өнгөрсөн онд Орос улсад хөдөлмөрийн нөхцөлүүд дээшилсэн гэжээ.
«Валютын дайнд» ялагчид дэлхийд эрх барих юм. Хятад улс үүнийг анхаарсан байх. Дэлхийд юанийг улам сонирхох болно гэж «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгсөн шинжээчид тааварлав.Бүр 2015 он гэхэд Хятад улсын гадаад худалдааны гэрээ хэлэлцээрийн гуравны нэгийг юаниэр байгуулна гэж британи-хонконгийн HSBC банкны шинжээчид үзэж байна.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тус улсын нутаг дэвсгэр дээр ураны уурхай, эзэмших болон  цөмийн хог хаягдалыг булшлахын эсрэг жалсаал болов. Уг жагсаалыг японы “Фукусима -1” АЦС дээр гарсан ослын хоёр жилийн ойд зориулан явуулжээ.“Ураныг бусад улсуудад экспортлоход худалдагч хог хаягдалыг буцаан авдаг ёстой. Энэ тухай эрчим хүчний тухай хуулинд дурьдсан байдаг.
Ойрын ирээдүйд нефтийн үнэ 2,5 дахин өснө гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /ЭЗХАХБ/ таамаг дэвшүүлжээ. Тэд 2020 онд хойд тэнгисийн Brent маркийн нэг баррель нефтийн үнэ 270 ам.долл.байх болно гэж тооцоолжээ. Одоо нэг баррель нефть нь 110 ам.долл.байна. Нефтийн үнийн өсөлтийн шалтгаан нь Азийн эрэлт хэрэгцээ өссөнтэй холбоотой.
Малын гаралтай бүтээгдхүүний аюулгүй байдалд хяналт тавих олон улсын системд ОУ нэгдлээ. Малын халдварт өвчинтэй тэмцэх асуудал хариуцсан Олон улсын малын халдварт өвчинтэй тэмцэх товчооны \ОУМХӨТТ\ төлөөлөгчийн газар Москвад нээгдлээ. Малын гаралтай бүтээгдхүүний эргэлтийн талаарх дүрмийг боловсруулах нь энэ товчооны ажлын гол чиглэлүүдийн нэг юм.
Хятад улс дэлхийн томоохон нефть худалдан авагч боллоо. Тус улс худалдан авах нефтийн хэр хэмжээгээр өнгөрсөн зууны 70-д оны дундуураас мөн үзүүлэлтээр тэргүүлж ирсэн АНУ-ыг гүйцэн тэргүүлжээ. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад АНУ хоног дутам 5 сая 980 мянган баррель нефть худалдан авч байна. Энэ нь 12-р сарын статистикийн тоо баримт билээ.
БНСолонгос улс Токто арлуудыг буцаах японы шаардлагын хариуд японы бараа таваарыг хяхах бодлого явуулж эхлэв. Ийм арга хэмжээ хоёр талын эдийн засгийн хэлхээ холбоонд хохирол учруулж мэдэхийг урьд Хятадад явуулсан адилхан ажиллагаа харуулав. Энэ оны 2-р сард Өмнөд Солонгосын жижиг худалдаачдын холбооноос японы үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хяхах тухай албан ёсны мэдэгдэл Япон улсын Элчин сайдын яаманд явуулсан билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
1
2
3
4
7
8
9
10
11
14
15
16
17
18
20
22
23
24
25
26
30