×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Хоёрдугаар сар 2013
АНУ-ын хууль зүй Хятад улсад үйлдвэрлэсэн салхин цахилгаан станцуудаас улс орны аюулгүй байдалд аюул учруулах эсэх асуудлыг анх удаа шийдвэрлэх ёстой. Хятадын «Саньи» корпораци АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг заргын өргөдөл шүүхэд шилжүүлжээ. Хүнд машины аж үйлдвэрийн «Саньи» корпорацын ерөнхий захирал Сян Вэньбао энэ тухай микроблогдоо мэдэгджээ.
Занарын нефть дэлхийн эрчим хүчний шинэ хувьсгал хийнэ гэж саяхан олон улсын PricewaterhouseCoopers компани лүндэн буулгасан билээ. Гэвч бие даасан шинжээчид байдлыг нэг утгаар үнэлэхгүй байна. Ойрын арван жилд энергийн салбарт хувьсгалт ахиц дэвшил гарахгүй гэж олонхи нь үзэж байна. Гэсэн ч занарын нефть тодорхой хэтийн төлөвтэй.
Орос улс НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх зөвлөлийг энэ жилийн турш тэргүүлэх болно.Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ албан тушаал дээр Орос улсын урьтлаар хүнсний аюулгүй байдлын асуудал байна. НҮБ-ын Хүнсний хөтөлбөр 1963 оноос хэрэгжижээ. Дэлхийд томоохонд орох хүнсний байгууллага жил бүр 4 сая орчим тонн хүнсний тусламж үзүүлдэг.
Япон улс Хятадын аль эрт амжилттай эзэмшиж байгаа салбарт нэвтэрч байна. Азийн хоёр луу нөөцийн төлөө хатуу өрсөлдөж байна. Ийнхүү оросын шинжээчид Токиогийн япон-казахстаны ажил хэрэгч ДХУ-ын дүнг үнэлсэн юм. Хамтын ажиллагааны салбарт 9 гэрээ байгуулав. Дашрамд хэлэхэд, Хятад улс эл салбарт казахстаны зах зээлд анхдагч нь маргаангүй юм. Япон нь Хятад улсад шинэ дуудлага шидэв.
Зуун тэрбум гаруй рублийн үнэтэй 26 хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Красноярскийн эдийн засгийн форумын 10 дахь удаагийн уулзалтын урьдчилсан дүн болж байна. Энэ удаагийн форум “Орос улс өөрчлөлтийн карт” гэсэн уриан дор болж байна. Энд Ази, Европыг холбох үндсэн холбогч болох Сибирьт онцгой анхаарал хандуулсан байна. Дмитрий Медведев өөрийн хэлсэн үгэндээ энэ тухай онцлон дурдлаа.
Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ дэлхийн дайн гарах тохиолдолд бамбай байгуулж байна. Тэд бүлгэмийн үндэсний валютуудаар худалдаа, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх Хөгжлийн банкийг байгуулна. 3-р сарын 15-нд Москвад болох БОЭХӨ -ийн орнуудын сангийн сайд нарын хуралдаан дээр төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулна. Уулзалт уг санаачилгын цагаа олсон эсэхийг харуулна.
Хятад улс дэлхийн гадаад худалдааны дайнд тэргүүлэх нь даяаршлын эдийн засагт тэргүүлэхэд бас нэг том алхам болох юм. Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер тайлбарлахдаа, Хятад улс нь АНУ-ыг дэлхийн худалдааны тэргүүлэх гүрнийх нь хувьд гүйцэж түрүүлсэн.“Блумберг “агентлагийн ажил хэрэгч мэдээнүүдэд өгүүлснээр, 2012 онд Хятадын худалдааны нийт хэмжээ 3,87 их наяд долларт хүрчээ.
Bloomberg агентлагийн хувилбараар Орос улс иноовацийн 20 тэргүүлэгчийн нэг болжээ. Агентлагийн мэргэжилтнүүд 200 гаруй улсын үзүүлэлтүүдийг харьцуулж, хатуу сонголт хийж, зөвхөн 50 улсыг төгсгөлийн рейтингт багтаажээ. Патентын идэвхжил, дээд зэргийн технологийн төвлөрөл, боловсролын түвшин зэрэг үзүүлэлт Орос улсыг рейтингийн дээд хэсэгт оруулжээ.

АНУ дэлхийн алсын холбоо харилцааны зах зээлд зонхилж байгаа хятадын HUAWEI,ZTE компаниудад билгийн улирлын шинэ жилийн баярыг гутраав. Эдгээр компани патентын эрхийг зөрчсөн хэмээн үзэж, 3G, 4G бүтээгдэхүүний нь мөрдөөн байцаах ажиллагааг үүсгэв. Өнгөрсөн онд эдгээр хоёр компани тагнуулын шуугиан маргааны төвд байсан явдал дүр төрхөд нь хүчтэй цохилт өгсөн юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013
1
2
3
4
7
8
9
10
11
14
15
16
18
19
21
23
24
25
27
28