×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Нэгдүгээр сар 2013
Дэлхийн эдийн засгийн байдал хүнд түвэгтэй байсан ч оросын бизнес ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байна гэсэн дүгнэлт олон улсын PricewaterhouseCoopers аудитын корпораци хийжээ. Оросын бизнес эрхлэгчдийн 66 хувь нь ирээдүй амжилттай болно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин дэлхий даяар мөн тоо хэмжээ гуравны нэгээс хэтрэхгүй байна. Дараачийн гурван жилийн өсөлтөд оросын компаниудын удирдагчдын 88 хувь нь найдаж байна.
Өнгөрсөн оны Орос улсын аж үйлдвэрийн уналт эдийн засгийн өсөлтийг хэрхэн урамшуулах талаар мэргэжилтэнүүдийн дунд мэтгэлцээн үүсгэсэн. Нилээд хэдэн шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь зээлийн бодлогыг зөөллөхгүйгээр яавч болохгуй аж. Эл саналыг Орос улсын Төв Банк тийм ч хатуу хүлээж авсангүй. Дэлхийн санхүүгийн хямралын үед гол урьтал бол шинэтгэлийг хөгжүүлэх юм.
Олон улсын Moody’s рейтингийн агентлагийн үнэлснээр 2013 онд Ази Номхон далайн бүс нутаг дэлхийн өөр бүс нутгаас илүү эрчимтэй хөгжих юм. Хятад улсын өсөлт удаашаарсан ч хурд нь эрс унахгүй. АНДБН-ийн орнууд макро эдийн засгийн өндөр үзүүлэлтийнхээ ачаар эрсдлийг давж мэднэ гэж Moody’s агентлаг үзэж байна.
НҮБ арвилан хэмнэхийг уриалж байна. НҮБ-ын хүнс,хөдөө аж ахуйн байгууллагаас хүнсний бүтээгдэхүүнд илүү хариуцлагатай хандах хөтөлбөрийг ахиулж байна. «Бод-ид-хадгал» хөтөлбөр хэрэглэгчдийг зар сурталчилгаанд авталгүй илүүдэл хүнс авч хаяхаас сэрэмжлэхэд зоригжуулж байна. Хүнс хоол хаях нь эдийн засгийн ч хүрээлэн буй орчиноо хамгаалах  үүднээс ч шившигт үзэгдэл гэж НҮБ үзэж байна.
Давост Дэлхийн эдийн засгийн форумд биеэ даасан шинжээчдийн оруулсан Орос улсын хөгжлийн хувилбарууд бодит шинжгүй байна. Юу гэвэл хувилбар бүрт засаг юу ч хийлгүй алмайран сууж байна гэж өчигдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев форум дээр үг хэлэхдээ мэдэгдэв.
Дэлхийд «хоосон мөнгө хэвлэн гаргах» дайн хийж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн зевлех Сергей Глазьев дэлхийн одоогийн санхүүгийн хямралыг ингэж тодорхойлжээ. Оросын ШУА-ийн академич,эдийн засагч «Оросын дуу хоолой» радиод жич ярилцлага егев. Хямралын эринд зах зээлд мөнгө эрс ихсэж, үнэгүй болж байна. Үүний хамт ШУ,технологийн шинэ чиглэлийг хөгжүүлэхэд урт хугацааны зээл шаардагдаж байна.
Орос улсын эдийн засгийг сэргээх шаардлагатай байна. Үйлдэвлэлийн хүчин чадлууд бүрэн ажилласан ч гэлээ, ДНБ-ний өсөлтийн эрч өнгөрсөн жил нилээд мэдэгдэхүйц буурсан. Гэтэл ажилгүйдэл хамгийн доод түвшинд байна. Эдийн засгийн асуудлаар явуулсан зөвлөгөөн дээр тус улсын ерөнхийлөгч Владимир Путин тэмдэглэхдээ, ийм нөхцөлүүдэд эрэлт хэрэглээнд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн урамшуулах нь утгагүй зүйл гэсэн.
Олон улсын санхүүгийн байгууллагуудын уналт болон шинэ нөөцийн валют гаргах болоод Орос улсын даяаршлын дуудлагуудын хариултууд -сэдвүүдийг 1-р сарын 16-19 ны өдрүүдэд Москва хотноо явагдсан “Гайдарын чуулган-2013 “ оролцогчид хэлэлцсэн. Бид агуу өөрчлөлтүүдийн босгон дээр байна –энэ бол чуулганы уриа.
Хүчтэй нь суларч мэднэ. Бүр 2017 онд АНУ эдийн засгийнхаа хэр хэмжээгээр БНХАУ-ын дараа орно гэж PricewaterhouseCoopers консалтингийн компанийн шинжээчид таамаглав. Харин дэлхийн эдийн засагт хүчний сэлгэлгэ үүгээр төгсөхгүй гэж тэд үзэж байна. 2050 он гэхэд БНХАУ, АНУ, Энэтхэг улсуудын эдийн засаг тэргүүн гурван байрыг эзлэнэ гэж тус компанийн шинжээчид дүгнэв.
Орос улсад эдийн засгийн өсөлтийг хангах арга барилын тухай асуудлаар санал шүүмжлэл явагдаж байна. Ерөнхий сайд Дмитрий Медведев ДНБ-ний жил дутмын тогтонги өсөлтийг 5 хувьд хүргэхийг засгийн газраас шаардав. Гэвч засгийн газрын тэргүүн биелүүлж үл болох шаардлага эдийн засагт тавьж байгааг Орос улсын Төв банкны тэргүүн дэд дарга Алексей Улюкаев мэдүүлэв.
2012 онд оросын тутраганы экспорт түүхэнд анх удаа 334 мянган тоннд хүрч нэмэгдсэн байна. Энэ нь 2011 оны нийлүүлэлтийн хэмжээнээс бараг хоёр гаруй дахин илүү их юм. Оросын тутрага чанар сайтай, үнэ нь тохирожтой учраас гадаадын зах зээлд эрэлт хэрэгцээтэй байна гэж «Оросын дуу хоолой» радиогийн асуултад хариулсан шинжээчид тэмдэглэв.
Хятад улс «дэлхийн фабрик» байгаад одоо капиталын экспортоор дэлхийн тэргүүлэгч болж байна. 2012 онд тус улс дэлхийн 141 орны 4425 үйлдвэрт хөрөнгө оруулсан гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын арилжааны яамны төлөөлөгч Шэнь Даньян хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. 2015 он гэхэд хилийн чанадад Хятад улсын хөрөнгө оруулалт 150 тэрбум долларт хүрэх юм.
Хятад улс өөрийн хөрөнгийн захын эдийн засгийн зогсолтыг биржийн гадаадын хөрөнгө оруулагчид болон худалдааны боломжуудаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. Тэд юаниар арилжигдах үнэт цаасыг худалдаж авсан гадаадын хөрөнгө оруулагчдын квотыг 10 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. БНХАУ-ын Үнэт цаасны хяналтын хорооны тэргүүн Го Шуцины энэхүү мэдэгдэл нь хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Хүнс хоол бүгдэд хүрэлцээтэй байна. Хүн төрөлхтөн өөрийгөө тэжээх төдийгүй өлсгөлөнг нийгмийн үзэгдлийн хувьд арилгаж чадна гэж шинжээчид үзэж байна. Хямагтай гэрийн эзэгтэй шиг байвал ингэж мэднэ. Британийн шинжээчдийн тооцооноос харахад эдүгээ хүн төрөлхтөн өдөр бүр 1-ээс 2 тэрбум хүртэл тонн хүнсний бүтээгдэхүүнийг хаяж байна.
Энергийн нөөцийг худалдах дэлхийн системийг өөрчлөхийг Хятад улс ахин оролдов. 2013 оны эхний арван хоногоос түүхий нефть, байгалийн шингэрүүлсэн хий, мазут, нисэх онгоцны керосиныг Шэньжэний нефтийн химийн биржэд худалдаж байна. Энэ нь шинэ өргөн хүрээтэй төслийн гол зорилгын нэг болсон билээ.
Системийг бүрдүүлэх санхүүгийн байгууллагууд болон дэлхийн тэргүүлэх валют дампуурах аюул ойрын арван жилд дэлхийн эдийн засагт тулгарна гэж «2013 оны дэлхийн эрсдэл» эдийн засгийн форумын шинжээчдийн илтгэлд өгүүлжээ. Энэ онд шинжээчид АНУ-д «санхүү тасрах» болон Грек улс өрөнд баригдах явдлаас эмээж байна.
Гариг дэлхийн нөөц хомсдож байна. Иймээс нөөц болон борлуулалтын зах зээлийн төлөө тэмцэл улам ширүүсэх юм. 2013 онд гол этгээдүүдийн сөргөлдөөн хурцдана. Оросын нэрд гарсан хоёр шатарч «Шатар ба улс төр» булангаар нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнэ. Олон улсын шатрын их мастер Алексей Кузьмин хэлэхдээ «2013 он АНУ,БНХАУ-ын эдийн засгийн тэмцэлдээний уриан дор явагдана.
Орос улсын зүүн бүс нутгуудын дэд бүтцийн боломжууд өргөжин тэлсээр байна.Жишээ нь шинээр Кузнецовын хонгилын төмөр замыг ашиглалтанд орууллаа. Хабаровскийн хязгаарт шинэ жилийн босгон дээр ВСТО /Дорнод-Сибирь-Номхон далай/ хоолойн системийн хоёрдугаар ээлжийг ашиглалтанд орууллаа. Оросын нефтийг Япон, АНУ, Индонез, Өмнөд-Солонгос, Сингапур Филиппин, Тайвань болон Малайз худалдан авч байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2013
1
2
3
4
6
7
8
10
13
14
20
21
26
27
29
31