×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Арванхоёрдугаар сар 2012
2013 он оросын эдийн засгийн шинэ үеийн эхлэл болох бүрэн үндэслэл байна. Нүүрс устөрөгчийн түүхий эдийн худалдаанаас хамаарах явдал багасаж, өсөлтийн голлох хүчин зүйл нь хөрөнгө оруулалт болно гэж олон шинжээчид үзэж байна. Оросын аж үйлдэрийнхэн болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооны мэдээллээс харахад компаниудын 70% нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө ойрын 2 жилд амьдралд хэрэгжүүлэхэд бэлэн байна.
Хэдэн жилийн дараа дэлхий дахин оросын ВСТО шинэ нефтийн тухай мэдэх болно. Энэхүү бүтээгдэхүүний нэр “Восточная Сибирь- Тихий океан” /”Дорнод - Сибирь - Номхон далай”/ нэрнээс үүдэлтэй бөгөөд оросын нүүрс устөрөгч нь Ази руу хийн хоолойгоор дамжих юм. Хэрэглэгчдийн өндөр эрэлт хэрэгцээ нь холмигийн чанарт эргэлзээгүй гэдгийг гэрчилж буй юм.
Хятадын Dagong Global Credit Rating рейтингийн агентлаг АНУ-ын рейтингийг «А»-гаас зохисгүй таамаглал хүртэл доошлуулж мэднэ. Олон улсын практик үйл ажиллагаанаас харахад рейтинг хянаж үзэх нь улс орон урьдын байр сууриа алдах хор уршигтай болдог. АНУ-ын рейтингийг доошлуулахыг Dagong Global нэг бус удаа оролдож байна.
Орос улсын даргалах “Их хорийн” ДХУ-ын гол зорилго дэлхийн санхүүгийн системийн бүтэцийг шинэчлэхэд оршино. Энэ тухай Оросын Сангийн яамны дэргэдэх “Их хорийн “ ерөнхий зохицуулагч Сергей Сторчактай “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч уулзсан юм. 2013 оны турш Орос улс “Их хорийн” хуралдаануудыг даргална.
Оросын хий Хятад улсад маш хэрэгтэй гэхдээ тус улс үнийг унагахын тулд таамаглалын тоглоомыг тоглож байна. ОУ ийм өгөөшөнд унах болоогүй. Үүнээс болоод л “Алтай” хий дамжуулах хоолой барих гэрээнд 2012 онд гарын үсэг зураагүй юм. Эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сангийн ерөнхий захирал Константин Симонов «Оросын дуу хоолой» радиод ингэж мэдэгдлээ.
Яриа хэлэлцээр  үр дүнд хүргэсэнгүй. Чухамдаа, хүлээгээд байх юм ч байсангүй. Хятад-америкийн худалдаа арилжааны хамтарсан комиссийн хуралдааны дүнг Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин ийн тайлбарлаж байна. Хятад болон АНУ ын хоорондын шийдвэрлэх асуудлууд хуучирсан бөгөөд дор бүрдээ нилээд гүнзгий үндэслэлтэйгээс тийм амархан шийдэгдэх боломжгүй юм гэж оросын шинжээч тэмдэглэв.
Орос улс дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ бүрэн эрхт гишүүн боллоо. Энэ үйл явдалд тус улс урт удаан жил, амаргүй явсан. Түншүүдтэй яриа хэлэлцээрүүд даруй 18 жил үргэлжилсэн. Орос улсын ДХБ-д элсэхдээ зөвшилцөж авсан нөхцөл боломжууд нь бусад орны үзэж байгаагаар, нилээд тааламжтай  болсон ажээ. Одоо тус улсын өмнө шинэ зорилт тавигдаж байна.
Орос улс нефтийн ВСТО /ESPO/ сортыг дэлхийн шинэ брендээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай анхны алхмыг хийлээ.Энэ тухай Эрчим хүч болон санхүүгийн хүрээлэнгийн ерөнхий захирал Владимир Фейгин Дорнод-Сибирь-Номхон далайн нефтийн хоолойн хоёрдугаар ээлж ашиглалтанд орркирф холбогдуулан мэдэгдэл хийв. Энэ үйл явдал 12-р сарын сүүлийн арав хоногт болох юм.
БНХАУ, АНУ хоёр эдийн засгийн санал зөрөлдөөнийг цаашид хурцатгахаас сэрэмжлэхийн тулд уламжлалт индэрийг ашиглана. 12-р сарын 18,19-нд Вашингтонд хятад-америкийн арилжаа, худалдааны комиссын хуралдаан болно. Энэ нь худалдаа-эдийн засгийн хүрээнд яриа хэлэлцээг дэмжих анхны механизмын нэг билээ. Тус механизмыг бүр 1989 онд анх ажиллуулж эхлэжээ.
Хойд усан зам олон улсын ачаа тээвэрлэлтэд улам идэвхтэй оролцож байна. 2012 оны үр дүнгээр Хойд усан замаар тээвэрлэсэн ачаа 30 хувиар өсөн нэмэгдэж, 4 сая тоннд хүрнэ гэж таамаглажээ. Саяхан шингэрүүлсэн байгалийн хийг Хойд усан замаар дэлхийд анх удаа тээвэрлэж дууслаа.
Гадаадын авто машины томоохон нэгдлүүд оросын авто машины аж үйлдвэрт оруулах хөрөнгөө нэмэгдүүлж байна. Жишээ нь, “Фольксваген” нэгдлийн хөрнгө оруулалтын хэмжээ тэрбум еврогоос даваад байна. Германын энэ нэгдэл ойрын гурван жилд ОУ-ын нутаг дэвсгэр дээрх авто машины үйлдвэрлэлд оруулах хөрөнгөө дээрх хэмжээгээр нэмэгдүүлхээр төлөвлөөд байна. “Фольксваген” нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн Михаэль Махт ингэж мэдэгдсэн байна.
2012 онд «занарын хувьсгал» дампуурав.Шинэ этгээд түүхий эдийн зах зээлд гараагүй байна. Урьд энэ зах зээлд гарсан улс орнуудад түвэг бэрхшээл тулгарав. АНУ-ын санал болгосон эрчим хүчээ бусдаас үл шалтгаалуулах «занарын жор» бусдад тус болсонгүй. Занарын хийн нөөцтэй орнуудаас АНУ л одоогоор түүнийг идэвхтэй эзэмшиж байна.
Хятад улс дэлхийн зах зээлийн төлөө тэмцэлд хэт гүрэн улсаас тэргүүлэв. Хятад улс дэлхийн 127 улсын худалдааны тэргүүлэх түнш боллоо. 76 улсын худалдааны үлэмж хэсэг нь АНУ-д ногдож байна. Энэ рейтингээр Хятад, АНУ хоёр дөнгөж зургаан жилийн дотор эзлэх байраа сольж, Хятад улс тэргүүллээ. Тэгэхдээ Өмнөд Солонгос, Австрали зэрэг АНУ-ын холбоотнуудын зах зээлд ч тэргүүн байранд оржээ.
ШХАБ ба БРИКС бүлгийн банкуудыг байгуулах санхүү-эдийн засгийн үндэслэлийг гүйцээж боловсруулахыг Орос, Хятад улсууд уриалав. Эдгээр төсөл 12-р сарын 5-нд Бишкекэд ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болон 3-р сард Преторид БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр эн түрүүнд гарах юм.
Өнөөдөр Лондон Сити нь юаниар хийх төлбөр тооцооныхоо хэмжээгээр Гонконгийн дэлхийн санхүүгийн төвийн дараа орж байна. Гэвч лондонгийн эрх баригчдын болон банкны эздийн төлөвлөгөөнүүд илүү ирээдүйтэй ажээ. Тэд ойрын үед БНХАУ-ын үндэсний валютын хэмжээг хүчтэй нэмэгдүүлэхээр төлөвлөж буй юм. Энэ тухай “Саут Чайна морнинг” сонинд Хотын захиргааны Улс төр,мөнгөний бодлогын төвүүдийн төлөөлөгч Марк Болит мэдэгдэл хийв.
Хятадын удирдлагаас юанийг чухам хэдийд бүрэн хөвөрдөг валют болгохыг одоогоор тодруулаагүй байна. Гэвч Хятадын Ардын банкны тэргүүн асан Дай Сянлуний мэдэгдлээс харахад засгийн газар санхүүгийн зах зээлд тавих хяналтыг сулруулах замаар цаашид алхам хийнэ. Хятадын удирдлага солигдосноор санхүү-эдийн засгийн хүрээнд шинэтгэл илүү шийдэмгий явуулна гэж гадаадын шинжээчид үзэж байсан.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2012
2
3
6
7
9
12
14
15
16
17
19
21
22
23
26
27
29
30