×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Арваннэгдүгээр сар 2012
АНУ-ын ээлжит оролдлого үр дүнд хүрсэнгүй. Хятадыг «валютын арга заль хийгчийн» хувьд хүлээн зөвшөөрөх арга хэмжээг хойшлуулав. Наанадаж хагас жилээр АНУ-ын конгресст зориулах сангийн яамны дараачийн илтгэл хүртэл хойшлуулсан байна. Юанийн ханшийг бууруулсан. Гэвч Бээжин валютынхаа ханшаар зальт ажиллагаа явуулж байна гэж үзэхгүйг сангийн яамнаас өчигдөр нийтлүүлсэн тайланд тэмдэглэжээ.
Шингэрүүлсэн байгалын хийн \ШБХ\ оросын экспортлогчдын тоо нэмэгдэж магадгүй. Зохих саналтайгаар “НОВАТЭК” компани Эрчим хүчний яам анд хандсан байна. Одоо экспортыг Газпром компани монопольдож байгаа юм. ОУ бол хоолойгоор дамжуулдаг хийн томоохон нийлүүлэгчдийн нэг юм. Харин ШБХ-н экспортыг “Сахалин-2” төслийн хүрээнд хөгжүүлж байгаа юм.
Орос улсын гадаадын зээлдүүлэгчдийн өмнө тавьсан гадаад өр зээл энэ оны эхэнд 14 % өсчээ. Энэхүү статистикийг Сангийн яам гаргав. Ингэснээр Орос улсын одоогийн гадаад зээл бараг 41 тэрбум доллар болох нь. Оросын эдийн засгийн өр зээлийг бусад орнуудын гадаад зээлтэй харьцуулахад энэ нь өчүүхэн тоо гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн томоохон ховор төмөрлөг үйлдвэрлэгч, хориотой бараа тээвэрлэгч зах зээлийнхээ байдлыг журамлаж байна. Хятад улс салбарыг өөрчлөн байгуулах тусгай санг байгуулж байна. Хөрөнгө улсын төсвөөс гаргах юм. Сан орон нутгийн эрх баригчдын төмөрлөг хууль бус олборлохтой тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж, төмөрлөгийн үйлдвэрлэлээс экологид үзүүлэх зохисгүй нөлөөг аль болохоор багасгахад туслана.
БРИКС-ийн орнууд нэгдсэн валютын сан бий болгоно. Зарчмын шийдвэрийг гаргасан: ийм нэгдсэн нөөц нь эдийн засгийн ээлжит хямрал гарсан тохиолдолд шаардлагатай юм. Одоо Бразил, Орос, Энэтхэг , Өмнөд Африкийн БН улсууд нь тодорхой хэмжээ болон валютын нөөцийг бүрдүүлэх нөхцөлүүдийг хэлэлцэж байна. Энэ сангийн хэмжээг 240 тэр бум доллароор тогтоогоод байна.
Орос улс үр тарианы экспортынхоо газар зүйн зургийг өргөжүүлэхээр бэлдэж байна. ХМХ -ийн Орос улсын БНХАУ- ад суугаа худалдааны төлөөлөгч Сергей Цыплаковын ярианаас иш татан уламжилснаар, Хятад улсад үр тариа нийлүүлэлт ирэх жилээс эхлэх аж. Хятадын зах зээл бол хамгийн сайхан амттай хэрчим. Эдийн засгийн эрчимтэй өсөлт нь тус улсыг хүнсний хэрэглээний өсөлтөнд хүргэсэн юм.
Орос улсын “Газпром” компани таван жилийн дараа Якутын зүүн-хойд хэсэгт Чаяндын томоохон байгалийн хийн орд газрыг ашиглалтанд оруулах болон Владивосток хүртэл хийн хоолой тавих ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь Орос улсын зүүн болон баруун хийн сүлжээнүүдийг нэгтгэхэд шийдвэрлэх шатны ажил байх юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2012
2
4
5
6
7
8
9
10
11
12
13
15
16
17
18
19
20
21
24
25
27
28
30