×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Аравдугаар сар 2012
Дэлхийн нефтийн зах зээлийн төв Ази тийш эргэн шилжиж байна. Орос улсаас Хятад, Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Энэтхэг, Индонези, АНУ, Перу улсуудад нийлүүлж байгаа нефть дэлхийн зах зээлийн үнийн шалгах хэмжүүр болж мэднэ гэж «Уолл-стрит жорнэл Юроп» сонин мэдээлэв. Хятад улс дэлхийн нефтийн худалдааг юанийн тусламжтайгаар үйлчлэхэд бэлэн байгаа нь нефтийн долларын эрнийг эцэслүүлэх эхлэл болно.
Роснефть “ТНК-ВР” компанийн зуун хувийн эзэн нь болно. Улсын компани британийн ВР болон оросын AAR нэгдлийн 50, 50%-ийг худалдаж авах нөхцлийг зөвшилцлөө. Эх орны эдийн засагт “сайхан дохио” өглөө гэж ерөнхийлөгч В.Путин үзэж байна.
Хятадаас маш их хэмжээгээр капитал гаргах боллоо. Нэг жилийн дотор хяталдын компаниуд ба бизнес эрхлэгчид 225 тэрбум доллар гадагшаа гаргасан гэж америкийн «Уолл стрит жорнэл» сонин мэдээлэв. Энэ нь 2011 оны Хятадын ДНБ-ий барагцаалбал 3 хувь билээ. Урьд өмнө ч капитал гарч байсан. Гэвч одоо урьд өмнө үзэгдээгүй их хэмжээгээр гаргаж байна.
Хятад улс нутаг дэвсгэртээ занарын хийн олборлолтыг нэлээд нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Үндэсний энергийн захиргааны ерөнхий захирал Жан Юцин Хьюстонд занарын хийн асуудлаархи олон улсын форум дээр мэдэгдлээ. Сычуан, Гуйжоу, Хубэй зэрэг гурван муж болон ШУӨЗО-ны нутаг дэвсгэрт занарын хий олборлох тодорхой төлөвлөгөөг боловсруулжээ.Урьдчилан үнэлснээр тэнд занарын бараг 5 тэрбум шоо метр хий байна.
ОУВС 10-р сарын илтгэлдээ 2012, 2013 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан байна. Макро эдийн засгийн байдал муудаж байгаа явдлыг ОУВС Европын өрийн хямрал, улсын санхүүгийн цөмрөлт нэртэй гол аюултай холбогдсон америкийн эдийн засгийн асуудал зэрэгтэй холбон үзсэн байна.
Дэлхийн эдийн засгийн байдал хэвийн болж, давшингүй хөгжих шинж алга. Хэтийн төлөв тод биш байна гэж Олон улсын валютын сангийн захирагч Кристин Лагард Токиод ОУВС, Дэлхийн банкны удирдлагын жил дутмын чуулган нээгдэхийн өмнөхөн хэлжээ. ОУВС-ийн дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын тухай илтгэл АНУ, Европ зэрэг гол бүс нутгийн талаар гутрангүй дүгнэлт агуулж байна гэж чуулганд оролцогчид мэдээлэв.
Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС бүлгийн гишүүн орнууд Хөгжлийн банк байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Энэ асуудал БРИКС бүлгийн ойрын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болно гэж ӨАБНУ-ын ГХ-ийн дэд сайд Эбрахим Эбрахим мэдээллээ. Дээд хэмжээний уулзалт 2013 оны 3-р сарын 26,27-нд Дурбанд болно.
Япон улс Хятадын сангийн сайд Се Сюйжэнь Токиод ОУВС, Дэлхийн банкны намрын чуулганд оролцохгүй байгаад гүнээ харамсаж байна гэж Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура мэдэгдэв.Албан ёсны хулбараас харахад хятадын сайд 2ажлы нь цаг хуваар маш шахуу» учир Токиод очоогүй.
Орост үр тарианны үнийг тогтонги болгохын тулд энэ оныг дуустал улсын сангаас үр тариа худалдах юм. Энэ онд мөн сангаас бараг 5000 мянган тонн, шаардлага гарвал түүнээс илүү их хэмжээний үр тариа худалдах юм. Энэ онд Орос улсад 77 сая тонн үр тариа хураах бололтой.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2012
1
2
3
4
6
7
8
9
12
14
15
18
19
20
21
22
24
25
26
27
28
29
30