×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Есдүгээр сар 2012
Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах хуулийг чангаруулах ажлаа үргэлжлүүлсээр байна. Саяхан байгуулагдсан засгийн газар, Оюу толгойн алтны орд газрыг эзэмших тухай австралийн “Рио Тинто”, канадын “Айванхоу Майнс” компаниудтай 2009 онд байгуулсан гэрээг дахин шалгаж үзэх шаардлагатай гэж мэдэгдлээ.
Дэлхийн алтны зах зээл дээр хятадууд үсрэлт гаргах гэж байна. Дэлхийн томоохонд орох Венесуэлийн “Лас-Крестинас” орд газрыг хятадууд эзэмших болсон байна. Алтны нөөцөөрөө дэлхийн хоёр дахь гүрэн болно гэдгээ урьд нь хятадууд мэдэгдэж байсан юм. Энэ хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг мэдээлэхгүй байна.
Үр тариа үйлдвэрлэгч гол улс орнууд ган гачигт нэрвэгдсний улмаас дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ эрс өсөн нэмэгдэж байна. АНУ-ын байдал нэлээд хүнд боллоо. Зуны ер бус халуун ургацын үлэмж хэсгийг устгажээ. Гэсэн ч эрх баригчид үр тарианы экспортыг хязгаарлах гээгүй. Мөн алхам дэлхийн зах зээлийн байдлыг тогтворжуулахад тус дөхөм үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Төгсгөлийн тунхаглалд гарын үсэг зурснаар АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт Владивостокт өнөөдөр өндөрлөлөө. АНДЭЗХАБ-ын форумыг Орос улс даргалж байгаа үед 9-р сарын 2-9- Владивостокт АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын долоо хоног болсон юм. Энэ форумд 10 мянга орчим хүн оролцсноос 21 улсын төрийн тэргүүнүүд байсан байна.
Владивостокт болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дүнд сэтгэл ханамжтай байна гэж ОУ-ын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр мэдэгдлээ. Төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр төрийн тэргүүн үг хэлэхдээ АНДЭЗХАБ оршин тогтносон үеэс хамгийн үр бүтээлтэй нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалт боллоо гэж мэдэгдсэн байна. Мөн өнөөдөр “АНДЭЗХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн тунхаглал”-ыг сайшаасан байна.
Өнөөдөр Владивосток хотноо АНДЭЗХА-ны ажил хэрэгч ДХУ өндөрлөнө. Уг арга хэмжээнд АНД-н бүсийн орнуудын удирагчид болон 500 гаруй бизнесын төлөөлөгчид оролцсон. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин болон Засгийн газрын тэргүүн шадар сайд Игорь Шувалов нар уулзалт дээр үг хэлсэн  байв. Гол санаа нь эдийн засгийн хамтын ажиллагааны сэдэв байв.
Владивосток хотод болж байгаа АНДЭЗХАБ-ын Ажил хэрэгч дээд хэмжээний уулзалтад ОУ-ын ерөнхийлөгч оролцлоо. Тус бүс нутгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтын хэлэлцэх хэргийн үндсэн асуудлаар В.Путин өөрийн үзэл бодлыг илэрхийлээд зогсохгүй бизнес нөхөрлөлийн төлөөлөгчдийн асуултад хариулсан байна.
АНДЭЗХАБ-ын ГХ-ийн болон Худалдаа эдийн засгийн яамдын сайд нар АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлаа дуусгалаа. АНДЭЗХАБ-ын эдийн засгийн тэргүүнүүдийн уулзалт 9-р сарын 8-9- болох юм. Хоёр өдрийн хуралдааны дүнг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров гаргалаа. «Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг либеральчлахад бид нааштай хандаж байгаагаа  баталсан.
Владивостокд АНД-н бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АТЭС/ долоо хоног эхэллээ. Шинжээчдийн тайлбарлаж байгаагаар, Орос улс хөрөнгө оруулалтын сонирхолтой төслүүдийг санал болгож байгаа нь энэ салбарт чухал үүрэг гүйцэтгэгч болж чадах ажээ. Одоогийн байдлаар АНД-н бүс нутаг нь эрчимтэй хөгжиж байгаа бүс юм. Тус бүс нутгийн ачаа эргэлт ойрын жилүүдэд нилээд өснө гэж шинжээчид үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012
1
2
3
5
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
27
29
30