×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Наймдугаар сар 2012
9-р сарын эхээр Владивостокд зохион явагдах АТЭС-ийн ДХУ Орос улсын гадаад худалдааны тэнцэлийг Азийн орнууд руу шилжүүлэхэд нөлөөлөх ёстой. Энэ тухай Орос улсын ЗГ-ын тэргүүн шадар сайд Игорь Шувалов Москвад ДХУ-ын өмнө мэдэгдэв. Өнөөдөр Орос улсын гадаад худалдааны эргэлтийн тэн хагас ЕХ-ны орнуудад ноогдож байна.
Хүнсний аюулгүй байдлын сэдэв нь Владивосток хотод зохион явагдах АНД-н орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы /АТЭС / гол сэдвүүдийн нэг байх нь. Орос улс АНД-н бүсийн түншүүддээ ямар санал тавьж болох вэ? Дэлхийн хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангахтай холбоотой тулгамдсан асуудлууд нь жил ирэх тутам улам чухлаар тавигдаж байна.
Хятад дэлхий ховордсон металлын зах зээлдээр монополь төдийгүй бас тэдгээрийн чамгүй дамчин юм. 2011 онд гадаадын орнуудын гаалийн байгууллагуудад бүртгэгдсэн байдлаар бол хятадын ховордсон металлын импортын нийт хэмжээ хятадын гаалийн албан ёсны тоо баримтаас 2,2 дахин илүү байх аж. Эдгээр баримтуудыг БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн харилцааны яам нийтлэжээ.
Владивостокт 9-р сарын 7-9 ний өдрүүдэд АТЭС-ийн хоёр гол: улс төр болон эдийн засгийн жигүүрүүдийн ДХУ зэрэгцэн хуралдана. Ажил хэрэгч ДХУ дээр таван зуу орчим томоохон компаниудын төлөөлөгчид хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдлын заналхийллийн сөрөн зогсох асуудлуудыг хэлэлцэнэ. Оросын ажил хэрэгч хүрээнийхэн тус улсыг АНД-н бүс нутгийн бизнесийн үйл ажиллагаа явуулахад хангалттай бус гэж ярьцгаааж байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхийн хүнсний үнэ ханш огцом өсөх боллоо. НҮБ-ын Хүнсний байгууллагын мэргэжилтэнүүд бий болсон нөхцөл байдлуудад сэтгэл түгшиж байгаа бөгөөд энэхүү үнийн өсөлтүүд нь 2007-2008 онуудын хүнсний хямралыг давтаж мэдэх юм гэж сэрэмжлүүлж байна.
Хятад улс нь стратегийн байр сууриа хадгалах үүднээс дэлхийн ховордсон металлын зах дээр нэг алхам хойш хийх гэж байгаа юм шиг. Стратеги болон технологийн судалгааны төвийн шинжээч Василий Кашин Баотоугийн ховордсон металлын аж үйлдвэрийн чуулганыг ийн тайлбарлав. Чуулган дээр Хятадын ховордсон металлын аж үлйдвэрийн холбооны ерөнхийлөгч Ма Жунчжан экспортын үнэ унах үе эхэлж байна гэж хүлээн зөвшөөрсөн.
Сүүлийн саруудад хятадын улсын ба хувийн илүү олон үйлдвэр үйлдвэрлэлээ бусад улсад шилжүүлж байна. Энэ нь Хятадад цалин нэмэгдэж, түүхий эд  үнэтэй болсонтой холбоотой. Хятадын амжилттай өмнөд мужуудыг оролцуулан олон үйлдвэрийн газрын зардал өсөн нэмэгдэж байна. Иймээс хятадын компаниудын удирдагчид үйлдвэрийнхээ салбаруудыг хилийн чанадад нээж байна.
Дэлхийн эдийн засгийн уудам хөндийд валютын хямралын хий үзэгдэл сүүмэлзэж байна. Валютуудын ханш огцом өсч, дамын наймаачид алт, хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эдэд хөрөнгө оруулах маягаар аврал хайж байна. Харин эдийн засагчид ярихдаа: евро энэ бүхнийг тэсвэрлэх болов уу, дэлхий дахин бүхнийг дийлэгч долларгүй чадах болов уу? гэж асууж байна. Ер нь ирээдүйд ямар валютууд байх бол?
Жилд триллион доллароос давж байгаа ЕХ, Азийн хоорондын худалдааны дөнгөж 1 хувь хүрэхгүй хэсэг нь Орос улсыг дамжин нэвтэрч байгаад оросын засгийн газар сэтгэл дундуур байна. Төмөр замын зорилт хөлөг онгоц, нисэх онгоцны тээвэрлэлттэй өрсөлдөхэд оршино.
Хятадын юанийн ханшийг сулруулах шийдвэр гаргасан шиг байна. «Ханший нь эдийн засгийн байдал доройтож байгааг харгалзан экспортыг дэмжихийн тулд хүлээн зөвшөөрч болохүйц түвшин хүртэл сулруулах хэрэгтэй» гэж China Securities Journal засгийн газрын хэвлэл нөлөө бүхий сонин мэдэгджээ. Энэ нь юанийн ханшийг өсгөхийн төлөө аль хэдийнэ тэмцэж эхлэсэн АНУ ба Хятадын хоорондын худалдааны харилцаанд шинэ санал зөрөлдөөнийг өдөөж мэднэ.
АPEC-ийн сайд нар жижиг, дунд бизнесийн хөгжлийн стратегийг боловсруулж дууслаа. Орос улсын даргалах АPEC-ийн хүрээнд Санкт-Петербург хотод болж өнгөрсөн сайд нарын түвшингийн хуралдааны гол үр дүн энэ юм.Энэ байгууллагын ДХУ Владивосток хотод 9-р сарын эхээр болно. Зөвлөгөөнд оролцогчид бүс нутгийн жижиг, дунд бизнесийн хоршооллын хэлхээ холбоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө байр сууриа илэрхийлцгээв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012
1
2
3
5
6
9
11
12
15
16
17
18
19
20
21
22
23
25
26
30
31