×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Долоодугаар сар 2012
ОУВС-ийн гаргасан тоо баримтаар БНХАУ–ын эдийн зкасгийн өсөлт энэ жил 8 % байх нь. Энэ нь тус улсын засгийн газрын мэдэгдсэн зорилтод нийцэж буй юм. Энэ тухай энэ долоо хоногт тус сангаас гаргасан илтгэлд дурджээ. Бүхэлдээ шинжээчид хятадын эдийн засгийн өнөөгийн байдлыг эерэгээр үнэлжээ.
Дэлхийн хүн ам өлсгөлөнд нэрвэгдэхгүй, гэхдээ хямд хүнс байхгуй болно. Ийм дүгнэлтийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагын /FAO/ шинжээчид хийгээд байна. Ингэхдээ тэд өөрсдийн урьдчилсан таамгуудыг цаг хугацаагаар хязгаарлан, ойрын 10 жилд гэж заажээ. Харин энэ хугацаа дууссаны дараа юу болох тухай, эрдэмтэд таамгаа хийсэнгүй.
Өнөөдөр Москвад байгалийн хий экспортлогч орнуудын гүйцэтгэх хорооны чуулган болж байна. Энэ нь “хийн ОПЕК” маягийн засгийн газар байх бөгөөд бүрэлдэхүүнд нь дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч 11 орон орж байна. Хуралдаан дээр анх удаа ОХУ-ын ерөнхийлөгчийн чуулганы харилцан ажиллагааны асуудлаарх тусгай төлөөлөгч Виктор Зубков оролцож байна. Өнөө үед чуулганд оролцогч орнуудад дэлхийн хийн нийт нөөцийн 73 ногдож байна.
Хятадын лут том үйлдвэрүүд АНУ-ын фондын зах зээлээс гарч байна. Энэ оны эхний хагаст хятадын 19 компани Нью-Йоркийн фондын биржэд ханш тогтоолтод оролцохоо болив. Дэлхийн томоохон «Эрнст энд Янг» аудитын компанийн илтгэлд энэ тухай өгүүлжээ. Хятадын ганц үйлдвэрийн хувьцаа АНУ-ын фондын зах зээлд байна. Илтгэлд бичснээр өнгөрсөн онд хятадын 41 үйлдвэр АНУ-ын фондын биржэд үйл ажиллагаагаа зогсоов.
АНУ-ын хөдөө аж ахуйн бүсүүдэд ган болж байгаа болон ОУ-ын үр тарианы ургац багасах таамаг зэргээс болоод ОХУ-ын өмнөд нутагт улаан буудайн үнийг гэнэт эрс нэмэгдүүллээ. Газар тариалангийн зах зээлийн нөхцөл байдлыг судлах хүрээлэнгийн мэдээлэж байгаагаар дөрөвдүгээр зэрэглэлийн улаан буудайн үнэ мягмар гаригт 278 доллар болсон байна. Харин долоо хоногийн өмнө 260 доллароос давахгүй байсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012
1
2
3
4
5
7
8
9
10
12
13
14
15
16
18
19
20
21
22
23
24
25
26
28
29
30
31