×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Зургаадугаар сар 2012
Эрчим хүчний аюулгүй байдлын асуудал Владивостокод Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг болно гэж ОХУ-ын эрчим хүчний сайд Александр Новак Санкт-Петербургад тус байгууллагын гишүүн орнуудын эдийн засгийн сайд нарын зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Зөвлөлгөөн Орос улс Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах үеийн чухал арга хэмжээний нэг болсон.
АНДЭЗХАБ-ын  чадавхи их бөгөөд одоогийн байдлаар бүрэн нээгдэж чадаагүй байна, энэ нь ирээдүй бүс нутгийн орнуудаас шалтгаална гэсэн үг юм. Гэхдээ дэлхийн хэмжээний одоогийн тулгамдсан асуудлууд нь бүс нутгийн хувьд сүрхий сорилт болоод байна. Эдгээр асуудлуудыг “Ази-Номхой далайн бүсийн эдийн засаг” мэтгэлцээний үеэр хэлэлцэв.
G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтаар авч үзсэн асуудлуудыг Орос улс «G20» даргалах үеэр хэлэлцэнэ. Бид форумын ажлыг залгамжилж, «G20» бүлэгт тулгарсан асуудлуудад анхаарлаа төвлөрүүлнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мексикийн Лас-Кабост дээд хэмжээний уулзалтын  дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Дэлхийн эдийн засгийн хөгжлийн ойрын 10 жилийн төлөвийг харахад дэлхийн  уналт буюу зогсонги байдал болно гэж “Их хорийн “ төрийн тэргүүнүүдэд  тусгайлан бэлтгэсэн илтгэлд өгүүлсэн байна. 2008 онд эхэлсэн хямрал нь хөгжлийн хоёр хувилбартай аж. Эхнийх нь 5-7 жилийн дотор аажуу өсөлтөнд буцаж ирэх.
”Газпром” компани өөрийн экспортын бодлогодоо АН-н бүс нутгийн орнуудад шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Оросын шингэрүүлсэн хийн экспорт нь нэг жилд 25 сая тонн хүртэл хэмжээний байж болох юм. ЕХ-ноос ялгаатай тал нь АНД-н орнуудын эдийн засаг тогтвортой өсөлттэй байгаа юм. Азийн орнуудад дэлхийн хийн хэрэглээний 20 орчим хувь ноогдож байна.
Олон улсын эдийн засгийн 16 дахь форум пүрэв гаригт Орос улсад хэр хэмжээгээрээ хоёрт ордог Санкт-Петербург хотноо гараагаа авна. Энэ форумыг «Оросын Давос» гэдэг. Энэ оны хөтөлбөр нь маш шахуу байна. Дэлхийн тэргүүлэх улсуудын удирдагчид болон эдийн засаг, бизнес элитын төлөөлөгчид нийт 1500 гаруй хүн түүнд оролцоно.
”Үр ашигтай удирдлага” уриан дор  6-р сарын 21-23- өдрүүдэд Петербургэд олон улсын эдийн засгийн чуулган зохиогдоно.  Дэлхийн улс төрийн болон  бизнесийн элитүүд,  шилдэг тэргүүний эдийн засагчид болоод улс төр судлаачид дэлхийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэхээр чуулганы ажилд оролцох болно.
Оросын засгийн газраас холбооны эд хогшилыг хувьчлах хөтөлбөрийг батлав. «ВТБ» банк, «Аэрофлот», «Совкомфлот», «Оросын төмөр зам» зэрэг томоохон хувьцаат нийгэмлэгийн багц хувьцааг худалдах юм. Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведевийн хэлснээр бол тер 2016 он гэхэд «Роснефть» компанийн капиталаас бүрмөсөн гарах юм. Улсын хувьчлах байгууламжуудын цэсийг бүр 2011 онд батласан билээ.
Ази Номхон далайн  эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төсөл бүс нутгийн хүрээнд хамаатай байсан ч түүнд элсээгүй хоёр улс Зүүн-хойд Азид байгаа. Монгол, Умард Солонгос хоёр улсыг элсүүлж, форумыг өргөжүүлэх хэтийн төлөв ямар байна? Эдгээр хоёр улсыг элсүүлэх нь интеграцид ашиг тустай  эсвэл хохирол учруулах уршигтай болох уу?
Энэ оны 9-р сарын эхээр Владивостокод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  байгууллагын дээд хэмжээний уулзалтыг бэлтгэх арга хэмжээ Москва, Санкт-Петербург, Хабаровск, Эрхүү, Екатеринбург, Ярославль зэрэг оросын янз бүрийн хотод болж байна. Ийм газар зүйн өргөн хүрээ бүх Оросын оюун,технологи, нөөцийн чадавхийг гадаадын түншүүдэд үзүүлэх боломж олгож байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт рублийн ханш хэлбэлзсэн явдал ОХУ-д эдийн засгийн хямрал гарч  байна гэх шалтаг болов. Мэдээжээр евро бүст гарсан хямрал ба дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасан явдал манай үндэсний валютад нөлөөлөхгүй байж чадахгүй. Оросын эдийн засаг олон улсын системийн нэг хэсэг болсон шуу. Гэвч рублийн ханшийн буурал зохисгүй ба нааштай талтай юм.
Орос улс АНДЭЗХАБ-ын /Ази-Номхон далайн эдийн засгийн  хамтын ажиллагааны байгуулага/ түншүүдээ оросын компаниудын хувьчлалд оролцохыг  сайшааж байна. Энэ тухай АНДЭЗХАБ-ын худалдааны сайд нарын уулзалт дээр мэдэгдэв. Уулзалт 6-р сарын эхэнд Казаньд болж өнгөрсөн бөгөөд 9-р сард Владивосток хотноо зохион явагдах АНДЭЗХАБ-ын  ДХУ-д бэлтгэх  чухал гол арга хэмжээнүүдийн нэг боллоо.
Өнгөрсөн долоо хоногт доллар дэлхийн валютын харилцаанд хүчтэй бэхжиж байгаагаа харууллаа. Евро Испаний тулгамдсан асуудлаас үүдэн хоёр жил зогссон доод хэмжээнээсээ дээшлэв. Австралийн доллар 8 сарын өмнөх үеийн ханш хүртлээ буулаа. Рубль унаж, бразилийн реал болон энэтхэгийн рупий  доошлов. Энэ бүгд нь нефть болон алтны үнэ буурсантай холбоотой аж.
9-р сард Владивосток хотод АНДЭЗХА-2012” чуулган уулзалт явагдана. Дээд хэмжээний уулзалтын чухал хэлэлцэх чухал сэдвүүдийн нэг  хүнсний аюулгүй байдлын сэдэв байх болно. Энэ асуудалд Казаньд явагдаж байгаа АТЭС-ийн орнуудын сайд нарын уулзалт зориулагдаж буй юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2012
2
4
5
10
11
12
14
15
16
17
18
21
22
24
25
27
28
29
30