×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Гуравдугаар сар 2012
БРИКС-ийн улс түншүүд – Орос, Бразили, Энэтхэг, Хятад, ӨАБНУ – ОУВС, Дэлхийн банк болон дэлхийн худалдаанд бүхэлдээ дүрмийн өөрчлөлтүүдийг  оруулахыг зорьж  буй юм. Энэхүү байр суурь нь пүрэв гаригт баталсан энэтхэгийн нийслэл Дэлид болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын үр  дүнгийн баримт бичиг болох  дэлийн Тунхаглалд   тусгалаа оллоо.
Дэлхийн бараа таваар-түүхий эдийн  зах зээлийн томоохон этгээд болох CME Group хар тэнгис хавийн улаан буудайг худалдах үнэ анх удаа тогтоов.Оросын үр тарианы зах зээлийн хүрээнд тэмдэглэлтэй үйл явдал болсон гэж шинжээчид үнэлэв. Юу гэвэл экспортын гол төрлийн бүтээгдэхүүн нь олон улсын хэмжээнд үнийн индикатортэй болсон.Ойрын саруудад ийм үнээр худалдах хэлэлцээр байгуулах бололтой.
БРИКС-ын хөгжлийн банкаа байгуулах төсөл хэрэгжүүлж боломж цаг үеэ олсон төсөл  гэж шинжээчид 3-р сарын 28, 29-нд Нью –Делид Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг улсын удирагдчдын дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Энэтхэг улс хөгжлийн банк байгуулахыг БРИКС-ын гишүүн орнуудаас түрүүлэн  санал болгожээ.
Москва хот дэлхийн хөрөнгө оруулах таатай нөхцөлтэй хотын рейтингээр 8-р байр эзлэв. Лондон 1-р байр эзлэжээ.Бразили, Хятад, Энэтхэг улсуудын нийслэл хотууд европын орнуудыг ухруулан мөн рейтингээр нэлээд өндөр байр эзлэсэн нь гэнэтийн үйл явлдал боллоо. Их Парисын хөрөнгө оруулалтын агентланг КРМG консалтингийн компанитой хамтран хөрөнгө оруулагчдын сонирхолыг бусдаас  илүү татах хотуудын рейтинг зохиожээ.
Орос улс  дэлхийн зах зээлд  хүнсний бүтээгдэхүүн  нийлүүлэх талаар тэргүүлэгчдийн нэг болж магадгүй. Манай орон тэгэх бүрэн боломжтой байна. НҮБ-аас таамагласнаар 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо өнөөгийн 7-оос 9 тэрбумд хүрсэн нөхцөл хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэлээд нэмэгдүүлэхийг шаардана. Орос улс дэлхийн хүнсний зах зээлд 2050 оноос нэлээд өмнө гол улсын нэг болж мэднэ.
БРИКС бүлэгийн орнуудын долларын ашиглалтаа бууруулах нь үндэслэлтэй бөгөөд ямар  нэгэн  утга учиртай эрсдэлгүй гэж оросын шинжээчид үзэж байна. Бразиль, Орос, Энэтхэг,Хятад болон Өмнөд Африк  нь төлбөр тооцоо хийхдээ зөвхөн америкийн валютыг өсгөх  төлөвгүй байгаа юм. Энд үндэсний валютаар хийх харилцан зээлийн тухай яригдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх  Үйлдвэр худалдааны зөвлөлийн  хуралдаанаар  Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны  форумын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг  хэлэлцлээ. Мөн уулзалт энэ оны 9-р сард Алс Дорнодын Русский аралд болно.
Өрнөдийнхөн болон тухайлбал,  АНУ одоогийн нефтийн өндөр үнийг барих зорилгоор  Ойрхи-Дорнодын  улс-төр, цэргийн хурцадмал байдлыг улам бүр санаатайгаар  өдөөж байна. Гэнэтийн ийм  нэгэн санаандгүй дүгнэлтэнд хараат бус  олон  эдийн засагчид  хүрсээр байна.   Зах зээлийн  байдал урьд өмнөөс хосгүй байна. Ер нь нефтийн үнэ өсөхөд долларын үнэ буурдаг байв.
Оросын эдийн засгийн үр нөлөөг Ази  Номхон далайн бүс нутагт өргөжүүлэх нь Москвагийн хувьд урьтлал болсон  гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  мягмар гаригт ГХЯ-ны дэргэдэх Үйлдвэр  худалдааны зөвлөлийн хуралдаан дээр мэдэгдэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012
3
5
6
7
8
9
10
11
12
14
15
16
17
18
20
21
22
24
25
26
27
28
29
31