×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Нэгдүгээр сар 2012
Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны \АНДЭЗХА\  форумыг энэ жил даргалж байгаа ОУ-ын хувьд хүнсний аюулгүй байдлыг хангах явдал тэргүүлэх асуудлуудын нэг юм. Хүнс дутмаг байгаа улс орнууд болон газар нутаг тэр дундааАлс Дорнодод газар тариалангийн салбарыг хөгжүүлэх 20 гаруй томоохон төсөлд оролцохыг ОХУ санал болгоод байна.
Улаанбаатар хот болон монголын нилээд хэдэн аймгуудад үнийн хөөрөгдөлтийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалыг Монголын үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулжээ.Улаанбаатарт жагсагчид төрийн ордны хаалгыг хаажээ. Ард түмний эсрэгүүцлийн шалтгаан нь бензин шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн  өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт юм. Хүмүүс эрх баригчдаас амьдралын түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авахыг шаардаж байна.
Япон улс луу жилтэй золгохдоо Хятадын хувьд зохисгүй алхам хийж автомашины «Тойота» том нэгдэл эрлийз машины зангилгануудыг ховор төмөрлөг хэрэглэхгүйгээр  үйлдвэрлэх арга барил боловсруулж дараагийн 2 жилд үйлдвэрлэлд идэвхтэй нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ нь японы ийм түүхий эдийн хэрэгцээний 90 хувийг хангаж байгаа Хятад улсын ашиг сонирхолд хүчтэй цохилт болно.(Аудио)
Дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээ унахад  түүний үнэ заавал  буурах албагүй. Оросын шинжээчид нефтийн хэрэгцээг бууруулах тухай Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудыг ийнхүү  тайлбарлаж байна.  2011 оны сүүлийн  улиралд дэлхий дахины нефтийн эрэлт хэрэгцээний үнэ  өдөрт 300 мянган барреллээр буурч байсан гэж ОУЭХА -гийн судалгаанд дурьджээ.
2011 онд худалдсан шинэ машиныхаа тоогоор ОУ Европт Герман улсын дараа хоёрдугаарт орсон байна. Худалдсан хөнгөн тэрэгний 70% нь эх орны үйлдвэрийн машинууд байна. ОУ ДХБ-д элссэний дараа ч машины салбарын өсөлт үргэлжилнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Өнгөрсөн жил оросууд 2,5 сая шинэ машин худалдаж авсан байна. 2010 онтой харьцуулвал машины худалдаа 40%-иар өсчээ.
Москвад болж байгаа ”Орос улс болон дэлхий ертөнц  2012-2020” чуулганы ажилд   улс төрчид, түшмэлүүд болон хамтын нийгэмлэгүүдийн түшмэлүүд ойрын арван жилийн Оросын хөгжлийн загварыг хэлэлцэж байна.
Москвад нээгсдэн «Орос улс ба дэлхий дахин:2012-2020» сэдэвт олон улсын бага хурал энэ сарын 21-нд хүртэл үргэлжлэнэ. Оросын ба гадаадын шинжээчид Орос улсын ойрын найман жилийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн стратегийн үндсэн зүйлийг авч үзэж хэлэлцэх юм.
Орос улсын удаан хугацааны зээлийн рейтинг өөрчлөгдөөгүй,  «ВВВ» түвшинд байна. Ийм мэдэгдэлийг даваа гаригт олон улсын рейтингийн  Fitch агентлаг хийжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, өнөөдөр Орос улс нь ихэнхи  орнуудаас илүүтэй  макро эдийн засгийн  давуу үзүүлэлтүүдтэй байгаа аж.
Лондон юанийг хүлээн зөвшөөрөв. Их Британий сангийн сайд Жорж Осборн  Гонконгд мэдэгдэлдээ, Лондонгийн хөрөнгийн бирж хятадын үндэсний валют арилжах томоохон төв болно гэжээ.  Тэрээр тэмдэглэхдээ, Хятад улс олон улсын худалдаанд  юаниар хийх тооцооны   саадыг  аажмаар арилгаж байгаа болоод түүний хөрвөх чадварын хэлбэлзэлд улс нөлөө үзүүлэхийг  хязгаарлаж байна.
 Хятадыг эдийн засгийн хувьд тогтоон барих бодлогоо АНУ чангатгаж байна. АНУ-ын арилжаны ашиг сонирхолыг хохироох Хятадын талын худалдааны болон бусад зөрчилд хяналт тавих ажлын бүлгийг ерөнхийлөгч Обамагийн зарилгаар засгийн газарт байгууллаа.
Владивосток Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтанд оролцогчдыг болон түүний дараа бүс нутгийн парламентчдыг хүлээн авахад бэлэн гэж Холбооны Зөвлөлийн спикер Валентина Матвиенко мэдэгдэсэн юм. Тэрээр АНД орнуудын ээлжит чуулганы зохион байгуулагч орон Орос улс гэж зарласан Токиогийн АНД орнуудын парламентчдын чуулганы дараагийн юм. Оросын Приморийн нийслэлд хүрэлцэн ирсэн юм.
АНУ-ын компаниуд Хятад, Энэтхэг болон Азийн бусад орнуудад байгуулсан үйлдвэрүүдээ Америк руу татахгүй. Ерөнхийлөгч Барак Обама саяхны мэдэгдэлдээ гадаад орнуудад байгуулсан үйлдвэрүүдээ гаргахаас татгалзаж, тэрч бүү хэл тэдгээрийг АНУ-д буцааж авчирахыг уриалсан тухай оросын шинжээчид тайлбарлаж байна. Уг мэдэгдэлийг Цагаан Ордонд бизнесийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хэлжээ. Хамгийн түрүүнд энэ тухай ХМХ түгшүүр зарлах нь тэр.
Эдийн засгийн томоохон гурван төслүүдийн нэгийг Орос улс БНАСАУ, Өмнөд Солонгосын хамт хэрэгжүүлэхээр  зорьж байна. Хэрэгжихэд илүү боломжтойгоор төмөр замын төсөл орж байна. Солонгосын гол төмөр замыг Транссибирийн төмөр замтай холбосноор евроазийн хамгийн урт 10 гаруй мянган км урт  төмөр замыг бий болгох юм.
Эрчим хүчний болон хүнсний аюулгүй байдал, санхүүгийн хямралын хор уршгийг арилгаж байгаа үе дэх бүс нутгийн хамтын ажиллагаа, байгалын сүйрлийн хор уршгийг арилгахад хамтран ажиллах зэрэг асуудлууд нь Ази Номхон далайн парламентын форумын  /АНДПФ/ үндсэн асуудлууд юм. Өнөөдөр 1-р сарын 9-нд Япон улсын нийслэлд энэ форум нээгдлээ.
Эдүгээ Орос улс дэлхийн атомын энергийн зах зээлд маш сайн байр суурь эзлэсэн гэж Оросын «Курчатовын хүрээлэн» эрдэм шинжилгээний төвийн нэрд гарсан  атомын физикч Андрей Гагаринский өнгөрсөн оныг үнэлэн хэлэв. Японы «Фүкүшима» АЦС-ын осолоос болж мөн зах зээл дампуурна гэсэн таамагнал бүтсэнгүй. Өнгөрсөн оны эхээр японы АЦС-ад аюултай осол гарсан ч атомын энерги цаашид хөгжив.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
2
3
4
5
6
7
8
10
11
13
15
19
21
22
26
27
28
29
31