×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Арванхоёрдугаар сар 2011
Орос улсын БН Саха улс  дэлхий дахинд  алмаз-очир эрдэнийн нутаг гэж алдаршсан билээ. Энд жил бүр “эрдэнэсийн долоо хоног” үзэсгэлэн зохион явагдадаг юм.
Бээжин засгийн газраас дэмжлэг үзүүлэх рейтингийн компаниудаа байгуулах боломжийг авч үзэж байна гэж Хятадын Ардын банкны тэргүн Жоу Сяочуань мэдэгдлээ. Хятад улс ернедийн гурван рейтингийн томоохон компаниудаас өөр компани байгуулах төлөвлөгөөтэй байгааг Төв банкны тэргүүний мэдэгдэл харуулав. АНУ-ын томоохон зээллүүлэгч Хятад улс дэлхийн санхуугийн хямрал эхэлмэгц америкийн эрх баригчид улс орныхоо эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг эрс шуумжилж эхлэв.
Дэлхийн  газрын зураг дээр эдийн засгийн шинэ нэгдэл бий боллоо. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев болон  Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко болон Казахстаны тэргүүн Норсултан Назарбаев нар Евразийн эдийн засгийн орон зай дахь  гурван улсын нутаг дэвсгэрийн дотоод дүрмийг тогтоосон багц баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Орос улсыг  ДХБ –ад элсүүлэхтэй холбоотой  яриа хэлэлцээ  18 жил   үргэлжилсэний эцэст өндөрлөлөө. Москва 18 жилийн өмнө тус байгууллагад элсэх хүсэлтээ гаргаж  байсан юм.
Хятад улс 2012 онд үндэсний валют юанийхээ солилцооны ханшийг тогтвортой  байлгана гэж Бээжинд жил дутмын эдийн засгийн асуудлаархи үндэсний бага хурал дээр мэдэгджээ. Ирэх онд юанийг интернационалчлах үйл явц үргэлжлэнэ гэж шинжээчид үзэж байна. Энэ нь Хятад улсад ашигтай төдийгүй олон улсын валютын системийг боловсронгуй болгоход таатай  нөлөөлөх зүй ёсны үйл явц хэмээн хятадын эдийн засагчид үзэж байна.
Хүнсний хямрал нилээд хэдэн орнуудын  болон тив дэлхийн ая тухтай байдалд заналхийлж байна. НҮБ-д дэргэдэх  Хүнсний болон хөдөө аж ахуйн  байгууллагын  /ФАО/ гаргасан тоо баримтаар өнөөдөр дэлхийд  нэг тэрбум хүн хагас өлсгөлөнгийн байдалтай байгаа аж. Дэлхийн янз бүрийн  бүс нутгийн цаг уурын  гаж байдал нь  нөхцөл байдлыг хяналтгүй болгож байна.
Хятад улсаас АНУ ба Европт 300 тэрбум доллар оруулах гэж байна гэж Ройтер агентлаг Хятад дахь эх сурвалжаа үндэслэн мэдээлэв. Төв банк америкийн ба европын компаниудын эд хөрөнгө худалдан авах хоёр сангаар дамжуулан эдгээр хөрөнгийг удирдах юм. Зах зээл мөн мэдээлэлд итгэсэн шиг байна. Хятадаас хөрөнгө оруулах төлөв биржүүдийн үйл ажиллагааг бага зэрэг идэвхжүүллээ.
Орос, Белорус болон Казахстаны Гаалийн холбоо Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбооны /ЗӨАОХ, АСЕАН/ хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах саналыг Орос улс  тавих бодолтой байна. Энэ тухай  засгийн газрын тэргүүн дэд  сайд  Игорь Шувалов мэдэгдлээ. Төсөл нь  Орос улсын тэргүүлэх  2012 оны  АНД-н орнуудын дээд хэмжээний уулзалтын  урьталуудын нэг болох юм.
Хүнсний бүтээгдхүүний дэлхийн үнэ 5 сарын турш унаж байна. НҮБ-ын Хүнсний байгууллагын 12-р сард нийтлэгдсэн илтгэлээс үүнийг үзэж болно. Даяарчлалын зах зээл дээр оросын үр тариа эргэж ирсэн нь үнэ хөөрөгдөх явцыг бууруулахад чухал нөлөө үзүүллээ.
Ойрын үед Москва, Бээжинтэй харилцах Вашингтоны харилцаанд шинэ цухалдуулах зүйл гарч ирэхээр зэхэж байна. Энэ нь “Шинэ Торгоны зам” нэртэй америкийн санал санаачлага юм. Энэ оны 11-р сард Стамбулд болсон Афганистан болон хөрш бусад улсуудын ГХЯ-дын сайд нарийн уулзалт дээр энэ саналыг зарласан юм.
Баян ядуугийн  хоорондын ялгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭХАХ/ орнуудад  сүүлийн 30 жилд гарч байгаагүй өндөр түвшинд хүрчээ. Өнөөдрийн байдлаар баячуудын дундаж орлого хүн амын ядуу давхаргынхнаас  9 дахин илүү байна гэж ЭХАХ-ийн илтгэлд дурьджээ.Ийм хандлага бусад олон  орнуудад ажиглагдаж байгаа юм. ”Мөнгө мөнгөө дууддаг” гэж ардын цэцэн үг байдаг.
Маш том хэмжээний зах зээл, түүхий эдийн боломж болон боловсролын өндөр түвшин эдгээр нь Оросын хөрөнгө оруулалтын таатай  орчин юм. Ази,европын бизнес эрхэлэгчдийн дунд явуулсан  санал асуудгын дүн чухам ийм байв.  Оросын эдийн засаг одоогийн байдлаар бэлэн бүтээгдэхүүн импортлоход чиглэгдэж байгаа бөгөөд ингэхдээ түүхий эдийн эскпортоос хараат байдал нь  хадгалагдаж буй юм.
11-р сарын 30-ны өдөр Брюссельд Евробүс зээлийн хямралаас гарах замыг 10 хоногийн дотор шийдэх ёстой гэж  зарлаж байсан юм. Гэтэл  санхүүгийн болон төрийн бүтцүүд зохицуулалт хийж чадахгуй байгаагаа өнгөрсөн долоо хоногт харууллаа. Талууд Европын санхүүгийн тогтвортой сангийн нийт хөрөнгийг нэмэгдүүлэх  байдлыг зөвшилцөж чадсангүй.
АНУ ба ЕХ-ны эрчим хүчний зөвлөлөөс Орос улсыг сайрхан магтсан мэдэгдэл хийжээ. Орос улс бол Европын ба дэлхийн эрчим хүчний аж үйлдвэрийн салшгүй нэг хэсэг хэмээн баримт бичигт дурдаж, нүүрс ус төрөгчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгааг онцложээ. Оросын талаар гаргасан алдаагаа засаж, хамтын ажиллагааны илүү сайн болзол олохыг өрнөдийнхөн оролдож байгаа бололтой гэж шинжээчид таамаглав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Арванхоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Арванхоёрдугаар сар 2011
1
3
5
6
8
9
10
15
17
18
19
21
22
23
24
25
26
27
30
31