×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, 7 Арваннэгдүгээр сарын 2011
   Гадаадад хахууль тараах талаараа ОУ нэгдүгээр байранд орлоо. Өөрийгөө "авилгалын эсрэг байгууллага" гэж үздэг Transparency International гэдэг байгууллага ээлжит авилгалын рейтингийг тогтоосон байна. Тус байгууллагын судлаачид дэлхийн 30 орны 3000 бизнесменүүдийн дунд санал асуулга явуулсан байна. Өөрийнхөө гадаадын түншүүдэд "байнга хахууль өгдөг" 0 үнэлгээнээс хэзээч хахууль өгдөггүй 10 гэсэн үнэлгээ хүртэл дүн тавихыг санал болгосон байна.
   ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр Санкт-Петербургт болж өнгөрлөө. ОУ-ын ерөнхий сайд В.Путин зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ ШХАБ-ыг өргөжүүлэх нь зүйд нийцэж байна гэж хэллээ. АНУ, Түрк улсууд ШХАБ-тай яриа хэлэлцээрийн түншийн статустай болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж урьд нь мэдэгдэж байсан юм.
    Вьетнам улсын эх газрын хүзүүвч дээр оросын 4 компани нефть, хийн геолог хайгуулын ажил хийнэ. Эдгээр нь тус улсад аль эртнээс ажиллаж байгаа “Зарубежнефть”, ЛУКОЙЛ, ТНК-ВР компаниуд мөн вьетнамын эрчим хүчний зах зээл дээр анхдагч “Башнефть” компаниуд юм.Тендерт гол төлөв хийн орд газруудыг тавьж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
9
15
16
18
19
25
26
27
28