×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Арваннэгдүгээр сар 2011
Атомын ЦС барих дэлхийн зах зээлийн барагцаалбал тавны нэгэн нь ойрын жилүүдэд оросын «Росатом» улсын корпорацод ногдох бололтой. Эдүгээ тус кампани АЦС-ын 29 блок барих захиалга аваад байна.Олон улсын атомын энергийн агентлаг шинэ станц барих  дэлхийн зах зээлийг эрчим хүчний 350 блокоор үнэлэв.
Еврогийн  уналт  хир магадлалтай болохыг эдийн засагчид үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн асан  Жак Атталигийн урьдчилсан таамаг нилээд шуугиан дэгдээсэн юм. Түүний үзэж буйгаар, еврогийн оршин тогтнох хугацаа нь маш бага болсон бөгөөд католик шашинтнуудын тэмдэглэдэг Христосын мэндэлсний өдөрийн баяр хүртэл байх аж.
   Дэлхий үнэтэй нөөцний үе шатанд ирээд байна. Хорь, гучин  жилийн дараа эрчим хүчний, усны болон хүнсний нөөц бидэнд хүрэлцэхгүй болоод, харин шинээр эрэл хайгуул хийхэд хүнд, зарлага ихтэй болно. Ийм анхааруулгыг McKinsey Global Institute /MGL/ үндэсний тээврийн судалгаан шинжилгээний байгууллагын шинжээчид ирүүлээд байна.
    Хятадын хүчирхэг эдийн засаг нь, АНУ-д  түвэг үүсгэдэг ч, дэлхийн хувьд удаашралтай Хятадаас илүү юм. Хямралаас тэнцвэргүй гарах нь тэнцвэргүй уналтаас илүү аж. Ийм мэдэгдэлийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд тэргүүн Ван Цишань даваа гаригт Чэндуд болсон  Хятад-америкийн худалдааны комиссийн хуралдаан дээр     хэлжээ.
   Орос улсын ДХБ-д  элсэх олон жилийн түүхэн үйл хэрэг өндөрлөхөд ойртож байна. 12-р сарын 15-17- өдрүүдэд болох  ДХБ-ын Сайд нарын хуралдаан Орос улсыг элсүүлэх шийдвэрийг дэмжинэ гэж хүлээж байна.  2012 оны дунд үеэр Орос улс ДХБ- ын гишүүн болно.
  Бямба гаригт өндөрлөсөн Зүүн Азийн бүлэглэлийн /ЗАБ/ дээд хэмжээний уулзалт Москва, Бээжингийн аль эртнээс уриалан дуудсан бүс нутагт аюулгүй байдлын шинэ байгуулалтыг бий болгох үндэс суурийг тавилаа.Бали аралд болсон уулзалтын дүнгээр баталсан үндсэн баримт бичиг нь харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмын тухай тунхаглал боллоо.
    Евразийн тээврийн системийн тэргүүлэх хэсэг дэх ОУ-ын үүрэг улам өсөх болно. Ийм системийг бэхжүүлэх нь Евразийн холбооны /ЕАХ/ найдвартай үндэс суурь болно. Москвад 11-р сарын 21-25- болох “Тээврийн долоо хоног-2011” форумд оролцогчид ОУ-ын тээврийн цогцолборыг дэлхийн тээврийн системд интеграцчлах төлөвийг авч хэлэлцэх болно.
   Евроазийн эдийн засгийн интеграц бол олон зүйлийг амлаж байгаа төсөл. ОУ-ын бодит алхамуудын хүчинд энэ төсөл амьдралд хэрэгжлээ гэж Москвагийн түншүүд мэдэгдэж байна. Нурсултан Назарбаев, Александр Лукашенко нар баасан гаригт Кремльд Евразийн эдийн засгийн холбоо болон Эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулахад чиглэгдсэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
   АНУ-ын Төрийн өр 15 их наяд долларыг хол давжээ. Энэ үзүүлэлт нь АНУ-ын ДНБ-нээс нэг хувиар л бага аж. Шинжээчдийн ярьж буйгаар энэ байдал нь  хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг хараахан төрүүлээгүй л байна. Гэхдээ АНУ ирээдүйд  түүнтэй хамт санхүүгийн бүх зах зээлүүд өнгөрсөн зуных шиг адил  шинэ   хямралын давалгааны босгон дээр тулж мэдэх юм.
   Худалдааг цаашид либералчлах нь дэлхийн эдийн засгийн  тогтонги өсөлтэд тус дөхөм үзүүлнэ. Гонолулуд  Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын 19 дэх дээд хэмжээний уулзалтын дүн гаргав. Энэ удаагийн уулзалт дэлхийн эдийн засаг хүнд түвэгтэй байдалд орсон үед болсоныг дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичигт тэмдэглэжээ.
   Хэцүү зүйлийг зөвхөн итгэлцэл дээр л шийдэж болно, зарим нэг шийдвэрийг бид гаргалаа, их зүйл хийх шаардлагатай байна. Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай хамтран хийсэн сүүлийн жилүүдийн ажлыг оросын ерөнхийлөгч Д. Медведев ийнхүү дүгнэлээ. Гавайн аралд болсон АНДЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтын үеэр тэд уулзсан юм. Хоёр ерөнхийлөгч хэлэлцээрийнхээ үеэр орчин цагын дэлхий ертөнцийн бүхий л үндсэн асуудлуудыг хэлэлцлээ.
   Еврогийн бүсийн асуудал эдийн засгийн хүрээнээс аажмаар хальж байна. Италийн улсын облигац унасан болон европын тогворжуулах сангийн эргэн тойронд болсон өргөн шүүмжлэлийн хүрээнд грекийн засгийн газар бүрэн бүрэлдхүүнээрээ огцорлоо. Мөн Итал улсын ерөнхий сайд Сильвио Берлускони өөрийн албан тушаалаа орхихоор завдаж байна.
   Орос улс зүүн бүс нутгуудынхаа хөгжилд онцгой анхаарал тавих ёстой – гэж Оросын ерөнхийлөгчийн Хабаровскд хийсэн айлчлалын гол агуулгыг тодорхойлж болох байлаа. Оросын төрийн тэргүүн Алс-Дорнодын эдийн засаг, соёлын хамгийн томоохон  төвд айлчлахдаа чухал мэдэгдэлүүдийг хийсэн юм. Ерөнхийлөгчийн хөтөлбөрийн анхны зогсох газар “Амурын кабелийн завод” байлаа.
    Гонолулагийн АНД-н орнуудын  дээд хэмжээний уулзалт дээр энэхүү эдийн  засгийн томоохон байгууллагыг даргалах эрх Орос улсад шилжин ирэх юм.  2012 онд Орос улс эх орондоо АНД-н орнуудын  тэргүүн нарыг хүлээн авна. 9-р сарын 8,9 ны өдрүүдэд Владивостокийн “Русский” арал дээр уулзалт зохион явуулна.
    Америкийн онгоцнууд, усан онгоцнууд болон  тэр бүү хэл пуужингууд хятадын хулих /чип/ дохиоллын системээр  тоноглогджээ. Энэ тухай хэдэн өдрийн өмнө АНУ-ын Сенатад Батлан хамгаалах хүчний байнгын хорооноос өргөн барьсан шалгалтын дүнд дурьджээ. Үүнээс болж пуужин амдаг юм уу нисдэг тэрэгний нисэгчид байгаа онохгуй байх вий гэдэгт   сенатууд түгшицгээж байна.
   АНД-н орнуудын ЭЗХА-ны дээд хэмжээний уулзалт 11-р сарын 11-нд Гонолунад ажлаа эхлэнэ. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев хоёр талын хэд хэдэн уулзалтуудыг зохион явуулна. Тэдгээрийн дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хийх  уулзалт байх юм.
    Номхон далай дамнан түншлэх төсөл  Японы ерөнхий сайдыг сөрөг хүчинтэй муудалцах болон Бээжингээс Вашингтоныг эрс шүүмжлэхэд хүргэв. Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт Гавайд болохын өмнөхөн тэгсэн байна. Энд АНУ  Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах саналыг дэмжих бодолтой байсан.
   ШХАБ-ын гишүүн орнуудын  хамтын ажиллагааны эдийн засгийн чиглэлийг эрчимжүүлж, хүчирхэг дэд бүтцийг төлөвшүүлэх нь зайлшгүй чухал гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүн Владимир Путин Санкт-Петербург орчмын  Константиновын ордонд хийсэн ШХАБ-ын  гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр  мэдэгдлээ.
   Гадаадад хахууль тараах талаараа ОУ нэгдүгээр байранд орлоо. Өөрийгөө "авилгалын эсрэг байгууллага" гэж үздэг Transparency International гэдэг байгууллага ээлжит авилгалын рейтингийг тогтоосон байна. Тус байгууллагын судлаачид дэлхийн 30 орны 3000 бизнесменүүдийн дунд санал асуулга явуулсан байна. Өөрийнхөө гадаадын түншүүдэд "байнга хахууль өгдөг" 0 үнэлгээнээс хэзээч хахууль өгдөггүй 10 гэсэн үнэлгээ хүртэл дүн тавихыг санал болгосон байна.
   ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр Санкт-Петербургт болж өнгөрлөө. ОУ-ын ерөнхий сайд В.Путин зөвлөлийн хуралдаан дээр үг хэлэхдээ ШХАБ-ыг өргөжүүлэх нь зүйд нийцэж байна гэж хэллээ. АНУ, Түрк улсууд ШХАБ-тай яриа хэлэлцээрийн түншийн статустай болох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж урьд нь мэдэгдэж байсан юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
1
9
15
16
18
19
25
26
27
28