×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Аравдугаар сар 2011
   Орос улс  G20-ны уулзалт дээр еврогийн бүсийн хямралаас өөр асуудлыг бас авч үзэж хэлэлцмээр байна гэж ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович «Оросын дуу хоолой» радио компанид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Еврогийн бүсийн эдийн засгийн асуудал болон  эдгээр асуудлыг шийдвэрлэх гэсэн оролдлого «Их хорийн» дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болох нь дамжиггүй.
   Москвад байгуулах Олон улсын санхүүгийн төвийн төсөлд чин сэтгэлээсээ үнэлэлт дүгнэлт өгөхийг ОУ-ын ерөнхийлөгч шинжээчдээс хүслээ. "Бидний хийж байгаа зүйлийн аль нь зөв, аль нь буруу байна вэ гэдгийг шудрага хэлээсэй гэж би хүсэж байна гэж" анхны хуралдаан хийхээр оросын нийслэлд цугларсан Москвагийн санхүүгийн төвийг /МСТ/ хөгжүүлэх олон улсын зөвлөлдөх зөвлөлийн төлөөлөгчидөд хандаж Д.Медведев хэллээ.
   Еврогийн бүсийн хямралтай тэмцэх төлөвлөгөөг эцэслэн батлав. «Авралын» ээлжит дээд хэмжээний уулзалт дампуурах бололтой гэж  нээгдэхий нь өмнөхөн үзэж байсан. Гэвч еврогийн бүст багттаж байгаа орнуудын удирдагчид шөнөжин хуралдаж, тодорхой алхамуудыг уялдуулан зохицуулсан байна. Тэд төлөвлөгөөг хэрэгжүүлэх шийдвэр төгс байна уу гэсэн  гол асуудал тулгарлаа.
    Өнөөдөр еврогийн бүст  нэн чухал өдөр юм.Өнөөдөр Брюссельд европын өрийн хямралд зориулсан цуврал дээд хэмжээний төгсөлийн уулзалт болох юм. Шинжээчид хуралдааны дүнг өөр өөрөөр үнэлж байна. Учир нь маш олон асуудлыг уялдуулан зохицуулах хэрэгтэй бөгөөд талуудын байр суурь нийцэх яагаа ч үгүй байна.
    Африк тивд долларын хар үе эхлэж байх шиг байна. Америкийн валютыг хятадын юань шахаж байна. Кенийн шиллингийн ханшийг тогтвортой байлгахын тулд өөрийн нөөцийн зарим хэсгийг юаньд шилжүүлж байна гэж Кени улс зарлалаа. Энэ тал дээр Кени улс ганцаараа биш юм.
   2020 он гэхэд дэлхийн ДНБ-ний 50 хувь нь хөгжиж байгаа зах зээлтэй орнуудад ногдоно гэж Oxford Economics   хүрээлэнгтэй хамтран «Эрчимтэй хөгжиж байгаа зах зээлүүдийн хөгжлийн таамаглалыг» зохиосон Ernst&Young аудитын компанийн шинжээчид үзэж байна. Нэлээд өндөр хурдацтай хөгжиж байгаа томоохон 25 зах зээл Ernst&Young компанийн цэст багтсан байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011
1
3
9
11
12
13
15
16
18
22
23
29
31