×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Есдүгээр сар 2011
   ОХУ-ын сангийн дэд сайд Сергей Сторчак «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагадаа санхүүгийн зах зээлүүдийн байдал өөрчлөгдөх аюул тулгарсаар байгааг мэдэгдээд, гэвч эдийн засгийг ахин донсолгохоос сэрэмжилж болох хэд хэдэн угтвар нөхцөл бий гэж  хэллээ. 2008 оны байдал давтагдах эрсдэл дэлхийд одоогоор байсаар байна.
     ОУ-д болсон сүүлийн үеийн улс төрийн үйл явдалын өрнөл тус улсын бие даасан зээлийн рейтингд нөлөөлөхгүй. Өчигдөр Стандарт энд Пуурс /S&P/ олон улсын рейтингийн агентлаг ийм мэдээлэл тараасан байна. Ойрын үед оросын эдийн засгийн болон улсын санхүүгийн бодлогод өөрчлөлт орохгүй гэж шинжээчид үзэж байна.
    Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээл байгуулах тухай тунхагт 2012 оны 7-р сард гарын үсэг зурна. Энэ баримт бичгийг боловсруулагчдын нэг Төрийн Думын дэд дарга, Оросын хийн нийгэмлэгийн тэргүүн Валерий Язев энэ тухай мэдэгдлээ.Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээлийн асуудлаарх Азийн парламентын ассамблейн /АПА/ хорооны ээлжит хуралдаан дээр оросын төлөөлөгч өөрийн саналыг илэрхийлсэн байна.
     ОУВС, БРИКС-ийн орнууд тэр тусмаа Орос, Хятад улсуудаас тусламж  хүсч байна гэж тус сангийн тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ. Учир нь европын бүсийг аврахын тулд ОУВС-гийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа ба трилион евро шаардлагтай байгаагаас тус санд 400 тэрбум евро л байгаа юм байна.
Дэлхийн биржууд энэ долоо хоногт эрс унав. Лхагва гаригийн орой АНУ-д эд хөрөнгийг маш их хэмжээгээр худалдаж эхлэв. Дараа нь зохисгүй үзэгдэл ази ба европын биржуудийг хамрав. Мөнгө-зээлийн бодлогыг өөрчлөнө гэсэн АНУ-ын холбооны нөөцийн газрын мэдэгдэл гол шалтгаан болсон юм. Мөн Европээс ирээд байгаа статистикийн таагүй тоо баримтууд гутрангүй байдлыг даамжруулав.
    Өөрсдийнхөө ашиг сонирхолыг үр ашигтай хамгаалахын тулд БРИКС-ийн орнууд интеграцаа нягтруулна. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-уудын төв банкны удирдагчид болон сангийн яамны сайд нар ингэж тохиролцсон байна. Дэлхийн банк болон ОУВС-гийн удирдах байгууллагуудын жил тутмын хуралдааны өмнө Вашингтонд тэд уулзсан байна.
     Өчигдөр дэлхийн биржүүд энэ намар гарсаар анх удаа  эрс унав Уналт эхлээд азийн худалдааны талбар дараа нь европын ба америкийн биржүүдийг хамрав. Дэлхийн эдийн засагт шинэ шинэ асуудал тулгарч мэднэ гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.
   Москва хөрөнгө оруулахад таатай европын нэгэн хот боллоо. Оросын эдийн засгийн байдлын тухай илтгэлээ нийтлүүлсэн «Эрнст энд Янг»  аудитын компанийн шинжээчид ийм дүгнэлт хийжээ. Судалгааны дүнгээс харахад сүүлийн таван жилд гадаадын  хөрөнгө оруулсан төслүүдийн тоо 130 хувиар өсөн нэмэгдлээ.
   Монгол улсын засгийн газраас энэ оны 6-р сард зарласан Таван толгойн орд газрыг эзэмших тухай тендерийн үр дүнг өөрчилсөн тухай америк, хятад, оросын ХМХ-үүд мэдээлэх боллоо. Харин Монгол улсын ҮАБЗ түүнийг сайшаагаагүй юм. “Оросын дуу хоолой” радио Монгол улсад суугаа ОУ-ын элчин сайдын яам, сонирхож байгаа оросын компаниудад хандаж тайлбарлаж өгөхийг хүссэн юм.
   ОУ-ын хөрөнгө оруулалтын нөхцөл одоохондоо тийм ч сайн биш байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан гэж ерөнхий сайд Владимир Путин оросын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг  ятгалаа. Дэлхийн томоохон олон компаниуд ОУ-д ажиллах арвин туршлага хуримтлуулаад байна.
    Европын эдийн засгийн байдлаас болж дэлхий дахин түгшиж байна. Европын улс орнуудын улсын облигацийн зах зээлийн хямрал даяарчлалыг хамарсан санхүүгийн асуудал болж магадгүй гэж шинжээчид болгоомжилж байна. Баасан гаригт польшийн Вроцлав хотод ЕХ-ны сангийн яамны сайд нар цугларлаа. Грек улсад туслах төлөвлөгөө болон европын бүсийг шинэчлэх боломжийн тухай асуудлууд тэдний сэтгэлийг зовоож байлаа.
    Орос улсыг ДХБ-д элсүүлэх асуудлаар бүр 18 жил хийж буй хэлэлцээ энэ онд үр дүнд хүрч, 2012 оноос Орос улс  байгууллагын бүрэн эрхт гишүүн болно гэж Дэлхийн банкны Оросын асуудал эрхлэсэн тэргүүлэх эдийн засагч Желько Богетич мэдэгдлээ. Дэлхийн банк сүүлийн үед хэлэлцээний  явц эрчимтэй урагш ахиж байгааг үндэслэн ийм дүгнэлт хийжээ.
   Европын комиссын дэмжлэгээр хийсэн судалгаагаар Европын холбооны оршин суугчид  огт хэрэглэгдээгүй 90 сая тонн хүнсний бүтээгдэхүүнийг жил бүр хаяж байна. ЕХ-ны орнуудын иргэн бүр жилд дунджаар 179 кг жимс ногоо,  махан  бүтээгдэхүүн хаяж байна. Олон улсын хэмжээнд мөн үзүүлэлт үүнээс илүү их байна.
     ШХАБ өөрийн рейтингийн агентлагтай болж магадгүй байна. Энэ асуудлыг олон улсын Байгалийн эдийн засгийн форумын хүрээнд зохион явагдсан ажил хэрэгч зөвлөлийн (АХЗ) хуралдаан  дээр  хэлэлцжээ.
   Хятад улс Европт туслахад бэлэн байгаа боловч өөрсдөд нь зохих ёсоор хандахыг шаардаж байна. Парис, Берлин хоёр евро бүсийг аврах тодорхой алхамуудыг  уялдуулан зохицуулж чадахгүй байхад Бээжин байдлыг тогтворжуулагч бодит хүчин боллоо. Гэвч хөгжингүй орнууд хохирч мэднэ гэж шинжээчид тэмдэглэв.
   Москва хотод БРИКС /Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ/ группыг судлах  үндэсний хороо байгуулагдлаа. Түүний үүсгэн байгуулагчид “Оросын ертөнц” сан, Оросын ШУА боллоо. Шинэ механизм нь Орос улсын байр суурийг олон улсын тавцан дээр үр ашигтай явуулахад  ач холбогдолтой гэж  шинжээчид үзэж байна.
   Ази-Номхон далайн бүс нутагт эрчим хүчний хэрэглээний өсөлт огцом нэмэгдэнэ гэсэн урьдчилсан  таамгийг АНД-н эдийн засгийн хамтын ажиллагааны 31 орны Засгийн газар, бизнес эрхлэгчид гаргаад байна. Эдгээр орнуудын төлөөлөгчид Сан-Францискод  эрчим хүч, тээвэр болоод шинэтгэлд хамтын ажиллагааг бэхжүүлэх  арга замын асуудлуудыг хэлэлцэх юм.
    Зүүн-Өмнөд Азийн томоохон агентлаг болох хятадын рейтингийн “Дагун” оросын түншүүдтэйгээ хамтран олон улсын шинэ рейтингийн агентлагийг байгуулах бодолтой байна. Төслийн гол санаа нь БРИКС-ийн /Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ/  орнуудын сонирхолд нийцүүлэн, америкийн “Стандарт энд Пуурс”, “Мудиз” болон “Фитч” гурван агентлагуудад шинэ дуудлага шиджээ.
   Москва орчмын Щербинкад болсон Олон улсын төмөр замын “ЭКСПО-1520” үзэсгэлэнгийн үеэр олон тэрбум долларын гэрээ хэлэлцээ байгууллаа. Энд анх удаагаа инновацийн технологийг ашиглаж бүтээсэн техникийн загваруудыг үзүүллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
9
10
11
12
13
17
21
29