×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Наймдугаар сар 2011
    АНУ-ын рейтингийн тэргүүлэгч Standard & Poor's (S&P) агентлагийн тэргүүн Девен Шарма оны эцсээр албан тушаалаасаа огцрох нь Түүнийг өөрчлөгдөх шалтгаан нь  америкийн эрх баригчдын зүгээс гарсан шүүмжлэл болжээ. Уолт стрит жоурнэл сонинд нийтлэснээр  агентлагийн дараагийн тэргүүнээр Сити группын топ-менежер Дуглас Петерсон болох аж.
   АНУ-тай макроэдийн засгийн бодлогын зохицуулалтыг нэмэгдүүлэх нь зах зээлд найдвар төрүүлнэ гэдэгт Хятад улс итгэлтэй байна. Дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал нь ихэнхдээ Хятад улсаас шалтгаална гэдэгт АНУ баттай итгэж байгаа аж. БНХАУ-ын дэд тэргүүн Си Зиньпин болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар пүрэв гаригт Бээжинд уулзахдаа ийм урамтай сайхан үгээр харилцан биенээ шагнав.
   Дэлхийн хөрөнгө оруулагчид Америкийг өөрсдийн суурь тулгамдсан асуудлыг түргэн шуурхай , үр ашигтай шийднэ гэдэгт улам эргэлзэх боллоо. Үүнээс гадна долларын ханш унаж байгаа нь бүр их бухимдал үүсгэж байна. Энэ тухай ОХУ-ын Сангийн яамны дэд тэргүүн Сергей Сторчак мэдэгджээ. Дэлхийн эдийн засаг гаж  үзэгдэлтэй тулгарч байна.
    Дэлхийн хүнсний худалдааны үнэ өнгөрсөн оны 7-р сарынхтай харьцуулбал гуравны нэгээр өсчээ. Энэ тухай Дэлхийн Банкны сүүлийн илтгэлд дурьджээ. Ялангуяа, өнгөрсөн жил эрдэнэ шиш - 84 %, элсэн чихэр - 62 %  өссөн байна. НҮБ-ын шинжээчдийн үзэж буйгаар ойрын арван жилд  хүнсний үнэ үргэлжлэн нэмэгдэх ажээ.
   Олон улсын рейтингийн  Moodys агентлагийн  таамагаар 2011 оны 2 хагас жилд   АНУ-ын ДНБ-ний өсөлт  буурчээ. Одоогийн байдлаар үзүүлэлтийг таамаглаж байсан 3,5 %  биш,  бүр 2 %  болно гэж үзэж байна.  АНУ-ын 2012  оны эдийн засгийн өсөлт буурчээ. Moodys агентлагийн шинжээчид америкийн эдийн засаг удааширч байна гэж дүгнэжээ.
  Өнгөрсөн долоо хоног дэлхийн хөрөнгийн зах зээлийг донсолгосон үе байлаа. АНУ-ын рейнтингийг бууруулах шийдвэрийг “Стандарт энд пуурс” агентлаг гаргасны дараа шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд хөрөнгийн захын ханш унаж, эрсдэл ихсэж байлаа. Хамгийн гол нь – шинжээчид үүгээр нөгөө 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын хоёрдахь давалгаан гэгч эхэлж байгаа юм биш байгаа даа гэж алмайрч байв.
  Дэлхийн эдийн засаг одоо түгшүүртэй байгаа боловч шинэ хямралд нэрвэгдэх  шинж тэмдэг үгүй гэж оросын нэрт эдийн засагч Руслан Гринберг үзэж байна. Үүний хамт Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө өнөөгийн эдийн засгийн сул талыг «эмчлэх жорыг» хэн ч одоогоор санаачлаагүйг тэмдэглэв.
    Дэлхийн эдийн засаг бас дахин халуурч эхэллээ. Жил хагасын өмнө нилээд олон эдийн засагчдын  анхааруулж байсан хямралын хоёр дахь давалгаа ийнхүү ирлээ. Дэлхийн хөрөнгийн захуудын товъёог эрс унаж, сүүлийн долоо хоногт чухам юу болов? Өмнөд Европын өрийн асуудлаас уу? Гэтэл тэд өчигдөр гэнэтхэн гараагүй. АНУ-ын зээлийн  рейтингийг бууруулснаас болсон  уу?
   Оросын засгийн газраас Сангийн яамны санал болгосон ойрын гурван жилийн төрийн өрийн бодлогод ялимгүй  өөрчлөлт оруулж, үндсэн чиглэлүүдий нь батласан тухай сангийн дэд сайд Сергей Сторчак Сайд нарын танхимын хуралдаан дээр мэдээлэв.
   Дэлхийн зах зээл хөл доороо хөрстэй, ээлжит ханшны  уналтаас жаахан ч гэсэн дархлаатай болох гэж оролдож байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид эдийн засгийг аварч чадах тийм хөтөлбөрийг олж хартлаа л,  хамгаалагч актив гэж нэрлээд байгаа  швейцарийн франк, йен, алтанд /гурвалсан  унц нь 1800 долларт хүрч байгаа/ оруулсаар байх нь.
   Азийн тэргүүлэх хөрөнгийн биржүүдийн үймээн “хойшлогдох”шиг боллоо.  Өнөөдөр хөрөнгийн биржүүд 4 хувиас дээш нэмэгдснээр арилжаагаа эхэллээ.  Ингэж тэд өчигдрийн  хөрөнгө оруулагчдыг тайвшруулахын тулд болон активын сул арилжааг зогсоох үднээс АНУ-ын Холбооны нөөцийн системийн хийсэн мэдэгдлээс алдсан юмаа олж авах алхмаа эхлэв.
   Эдийн засгийн шил дарсан таагүй мэдээнүүд, ЕХ-ны өрийн тулгамдсан асуудлууд, АНУ- д хямрал гарах заналхийлэл, ДНБ –ний өсөлт саармагжих болсон энэ бүхэн нь  шинжээчдийн дунд дэлхийн шинэ хямралын тухай мэтгэлцээн бий болгоод  байна.
    Standart & Poor s агентлагаас АНУ-ын зээлийн рейтингийг доошлуулсан явдал дэлхийн түүхий эд, фондын зах зээлүүдийн байдалд тэр даруй зохисгүй нөлөөлөв.Өнөөдөр Германи, Францын биржуудийн товъёог унав. Оросын ММВБ баасан гаригийнхаас 2 хувиар буурсан байна. Азийн үзүүлэлтүүд хямралаас хойшхи сүүлийн хоёр жилд хамгийн их хэмжээгээр буурав. Нефтийн эрэлт нэлээд багассан байна.
  Дэлхийн зах зээлд Орос улс  үр  тариагаа зориуд  үнэ хямд худалдаж байна гэсэн зэм ор үндэсгүй юм. Гадаадад нийлүүлэх бүтээгдэхүүний үнийн хөнгөлөлт дэлхийн тухайн байдал, илүүдэл үр тарианы нөөц, арвин ургацтай холбоотой гэж ОХУ-ын Үр тарианы холбоо тайлбарлав.
Орос улс үр тарианы экспортыг хориглосон шийдвэрээ 7-р сарын нэгнээс хүчингүй болгосноос хойш  бараг 2,4 сая тонн улаан буудай, арвайг гадаадад нийлүүлжээ. Энэ сард үр тарианы экспортыг наанадаж 1,5 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэвч өнгөрсөн оны ган гачиг ба ургацны бараг гуравны нэгийг алдсан явдал үр тарианы экспортыг бараг нэг жилээр тасалдуулав.
Хөрөнгийн биржүүд дээр үймээн гарч байна: өнгөрч байгаа долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээл 2,5 трлн.доллар алджээ. Ийм огцом бууралт нь хамгийн сүүлд дэлхийн санхүүгийн хямралын оргил үед буюу 2008 оны 11-р сард гарч байсан юм. Зах зээлээс гаргасан мөнөгөний дүн нь европын орнуудын эдийн засгийн түвшинтэй тэнцэх юм.
Дэлхийн зах зээлд үнэт цаасны өртөг эрс унав. Ази, Европ болон АНУ-д хөрөнгө оруулагчид мэгдэн сандарч, зугтан зайлж байна. Өчигдер Германи, Франц, Их Британийн биржүүдэд хувьцааний өртөг эрс унав. АНУ-д тэдгээрийн өртөг 2008 оны доод хэмжээнд хүрчээ. Бразилийн Bovespa товъёог бараг 6 хувиар унав. Токиогийн бирж нээгдснийхээ дараагаар NIKKEI товъёогийн 5 хувийг алджээ.
  Орос улс дэлхийн үр тарианы  тэргүүлэгчдийн нэг болох гэж эрмэлзэхгүй байна. Дэлхийн рейтингэд тэргүүлэх байр суурийг эзэлсэн нь хангалттай юм.  Энэ тухай  Москвад Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский мэдэгдлээ.
   АНУ хамралаа хойш тавиад, Сянганыг доллар найдвартай гэдэгт ятгаж байна.Гонконг-Шанхайн банкны нэгдлийн  /HSBC/ тэргүүн Стюарт Гулливер хийсэн мэдэгдэлдээ: Гонконг нь гонконг доллароо америк  доллароос салган авч, америк доллароос татгалзах цаг болсон гэжээ.  Гэхдээ одоохондоо зах зээлийн ханш бүрдүүлэлтэнд шилжихэд хараахан цаг нь болоогүй байна гэжээ.
Ази тив ХХI зууны дунд үед Европтой адилхан хөгжилтэй болно. Ази тивд заналхийлж байгаа асуудлуудтай тэмцэж  чадах юм бол шүү дээ. Ийм дүгнэлтийг Азийн хөгжлийн банкны шинжээчид илтгэлдээ оруулжээ. Тэд нарын тооцоолсноор Азийн орнуудын ДНБ 2050 он гэхэд 2010 онтой харьцуулахад 10 дахин нэмэгдсэн байх гэнэ. Ази тивд дэлхийн эдийн засгийн 50 % ноогдох аж.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
7
15
18
20
21
22
24
25
26
27
28
29
30
31