×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Долоодугаар сар 2011
Америкийн улс төрчид төсвийн хямралаас сэрэмжлэх замаар нэг ч алхам хийгээгүй. Сенат ба төлөөлөгчдийн танхим, Цагаан ордон ба конгрессын долоо хоногийн турш хийсэн бүх зөвлөгөөн үр дүнд хүрсэнгүй. Гэсэн ч Цагаан ордон өөдрөг үзэлтэй хэвээр байна. Сангийн яам одоогоор хүрэлцээтэй хэмжээний мөнгө хөрөнгөтэй байна гэж шинжээчид тайтгаруулж байна. АНУ 2008 оны нэгэн адил өөрсдэд нь тулгарсан асуудлаар дэлхийг донсолгов.
    АНУ-ын Конгресс баасан гаригт төрийн зээлийн дээд хэмжээг  нэмэгдүүлэх  төслийг унагалаа. Хэрвээ үүнийг 8-р сарын 2-ны дотор шийдэхгүй юм бол Америкд хямрал гарах нь гарцаагүй болоод байна. 7-р сарын 29-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай сөргөлдөж буй бүгд найрамдахчууд төлөөлөгчдийн  танхимаар хянуулахаар  өөрсдийн төслийг орууллаа.
     Энэ долоо хоногт  Хятадын  үндэсний валют АНУ-ын доллартай харьцуулахад урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрчээ. 7-р сарын 25-нд Шанхай хотын валют арилжааны цэг дээр нэг долларыг 6,441 юаниар арилжжээ. ОУВС-ийн мэдээлснээр юань нь доллартай харьцуулахад 5,5% хувиар өсчээ.
   Дэлхийн эдийн засгийн монополь гүрэн АНУ-д төгсгөл ирэх нь-гэж   Оросын банкнуудын холбооны тэргүүн Гагерин Тосунян үзэж байна. Америк техникийн хямрал зарлах эсэхээс шалтгаалахгуйгээр   доллар “байраа тавьж “ өгнө гэж шинжээч итгэлтэй хэлж байна. АНУ хямралын ирмэг дээр ирээд байна.
    Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози нар Грек улсыг хямралаас гаргах төлөвлөгөөг зөвшилцөв. Өнөөдөр Брюссельд ЕХ-ны дээд хэмжээний уулзалт дээр эл асуудлыг хэлэлцэнэ. Британий Financial Times мэдээлснээр, ойрын хоёр жил   ЕХ, ОУВС Грек улсад 71 тэр бум евро зээл олгож магадгүй.
    Барак Обама нь улс орноо хямралаас аврахын тулд  Бүгд найрамдахчуудын  намд буулт хийхэд бэлэн байна. Удтал хүлээсэн буултаар – төрийн зээлийн дээд хэмжээ нэмэгдэх болж, ашгүй нэг техникийн хямрал гэдэг нь гарахгуй болж, 8-р сарын 2-ны өдөр –“О” -ээр тэмдэглэгдэхгүй өнгөрөх нь байна.
   Алтны үнэ эрс нэмэгдсээр  байна. Евро  бүсийн тогтворгүй байдал болон АНУ өрөнд идэгдэхэд тулсан явдал алтны жинг нэмэгдүүлж байна. Өчигдөр лаа алтны үнэ нэг ёсны түүхийн үнэмлэхүй  дээд  амжилт тогтоож, 1600 долларт хүрлээ. «Миний хувьд алт мөнгө биш» гэсэн АНУ-ын Холбооны хөрөнгийн системийн тэргүүний мэдэгдэл үнэхээр  сонин санагдлаа.
   Орос улсын үр тарианы ургац энэ жил урьд урьдынхаас илүү хэмжээнд буюу 90 сая тонн хүрэх нь.  Энэ тухай Оросын ЗГ-ын тэргүүн шадар сайд Виктор Зубков мэдэгдлээ. Шинжээчдийн тайлбарлаж буйгаар 2010 оны ган гачгийн дараа газар тариалангийн салбар сэргэнэ гэж үзэж байна.
   АНУ-ын  өр төлөх баталгаанд цаасанд оруулсан хөрөнгий нь  төлөв Хятад улсыг түгшүүлж байна. Тус улс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор арга хэмжээ авахыг америкийн засгийн газраас шаардав. АНУ-ын төсвийн асар их хэмжээний алдагдалтай холбогдуулан зээл төлөх чадвары нь зэрэглэлийг доошлуулж болзошгүй гэж «Мудиз» рейтингийн агентлагаас анхааруулснаас хойш ийнхүү мэдэгдсэн байна.
   Гадаад эдийн засгийн банк Оросын эдийн засгийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байна. Владимир Путины даргаласан тус банкны ажиглагчдын зөвлөлийн хуралдаанаар стратегийн шинэ шинэ санаачилуудыг авч үзэж хэлэлцэв. Гадаад эдийн засгийн банк  өндөр үр дүнд хүрч, 2010 оны дүнгээр цэвэр ашиг нь 1 тэрбум гаруй доллар болсныг ерөнхий сайд хуралдаан дээр онцлов.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
1
2
3
4
6
7
8
9
10
11
12
13
16
17
18
22
23
24
25
26
27