×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Тавдугаар сар 2011
Орос улс үр тариагаа гадагш нийлүүлэх хоригоо 7-р сарын 1-ээс зогсооно гэж ерөнхий сайд Владимир Путин мэдэгдэв. Засгийн газрын мэдээлснээр бол ургац сайн авна гэж таамагласан хийгээд илүүдэл үр тарианы  хэмжээ дотоодын хэрэгцээг бүрэн хангах  төдийгүй гадаад нийлүүлэхэд хангалттай болно. Энэ арга хэмжээ дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн байдлыг тотворжуулна.
 Занарын хийн олборолт хүний амь насанд заналхийлж байна гэсэн дүгнэлт шинжээчид хийжээ. АНУ-ын нутаг дэвсгэрт занарын орд газруудыг эзэмших явдал хүрээлэн буй орчинд төдийгүй олборлолтын бүс нутгийн оршин суугчдын эрүүл мэндэд зохисгүй нөлөөлж байгааг судалгааны дүн нотлов. Пенсильвани муж улсад занарын орд газруудыг эзэмших ажлын улмаас  усанд метаны хэр хэмжээ нэмэгдснийг америкийн EarthJustice экологийн байгууллагын мэргэжилтнүүд  тэмдэглэв.
Орос улс олон улсын авилгалтай тэмцэхэд чухал алхмыг хийж байна. Москва эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭЗХАХБ/ холбогдох баримт бичигт гарын үсэг зурах бодолтой байна. Энэ нь 5-р сарын 25-26 ны өдрүүдэд  Парист болох сайд нарын уулзалтанын үеэр болох аж.
Тус сангийн тэргүүн Доминик Стросс-Каннын хүчингийн завдалтын хэргээс болж ОУВС-гийн эргэн тойронд бий болсон шуургыг Хятад улс даамжруулж байна. Газар зүйн байрлалын зарчмаар биш хөгжиж байгаа зах зээлийн ашиг сонирхол, эдийн засгийн даяарчлалыг хамарсан өөрчлөлтийг тооцон үзэж шинэ хувиарлагч захиралыг сонгохыг тэрээр эхлээд өөрөө уриалсан юм. Дэлхийн үйл хэрэгт монопольчилж байгаа хөгжингүй орнуудыг Хятад улс хуруугаараа зангаж эхэллээ.
Хятад улс дэлхийн санхүүгийн системийг ахин хуваах гэж байна. БНХАУ бүр таван сар дараалан америкийн засгийн газрын урт хугацааны өрийн үүрэгтэй холбоотой үнэт цааснаас ангижирч байгааг шинжээчидийн үнэлсэн байна. Хятад улс АНУ-ын томоохон зээл олгогч хэвээр байна. 3-р сарын шувтаргаар АНУ 1 триллион 145 тэрбум долларын өртэй байсан.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бэлтгэсэн илтгэлд  /FAO/ дэлхий дахинд жил бүр нэг тэрбум тонн хоол хүнс хаяж байна гэж тэмдэглэжээ. Энэ нь дэлхийн бүх өлсгөлөнд нэрвэгдэгсдийг хооллоход ч хүрэлцээтэй юм. Хүнсний нөөцөнд ингэж хариуцлагагүй хандах нь шинэ хямрал үүсгэж магадгүй гэж НҮБ-ын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Олон улсын валютын сан /ОУВС/ хөрөнгийн зах зээлийг чөлөөтэй болгох бодлогод  суурилсан зарчмуудаасаа аажмаар ангижирч байна. Хөрөнгө санхүүгийн чөлөөтэй хөдөлгөөн болон энэ салбарын хангалттай бус зохицуулалт нь харамсалтай үр дагаварт хүргэж болохыг саяхны санхүүгийн хямрал нэгэнт харуулсан билээ.
Мөнгө хөрөнгөө хамгаалахын тулд юунд оруулах вэ гэсэн асуудал одоо олонхи хөрөнгө оруулагчийг түгшүүлж байна. Еврогийн бүсийн тогтворгүй байдал, Европын Төв банкны зээлийн хүү нэмэгдэх төлөв, АНУ дахь инфляци,Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудын ардын тэмцэл хөдөлгөөн гаарсан явдал санхүүгийн зээлийн этгээдүүдийг бухимдуулж байна. Дийлэнх олонхи нь алт болон түүнээс нилээд хямд мөнгөнд найдлага тавьж байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өнгөрсөн намар сүүлийн 20 жилд байгаагүй хамгийн өндөр хэмжээнд хүрсэн. Энэ он гарсаар бас 36 хувиар өсөн нэмэгдэв. Хямд хүнсний эрин үе улиран өнгөрч байгааг шинжээчдийн таамагнал нотлон харуулав. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байна гэж НҮБ-ын Хүнс,хөдөө аж ахуйн байгууллагын тэргүүн Жак Диуф анхааруулав.
Нефтийн үнийн өсөлт болон Японы “Фукусима-1” АЦС- ын хэд хэдэн осол нь нүүрсний байр суурийг дэлхийн эрчим хүчний зах зээл дээр бэхжүүлж байна. Нүүрсний салбар хөгжиж байгаагийн зэрэгцээ, цаашид   энэ  салбарыг орчин үеийн шаардлагын дагуу хөгжүүлэхийн тулд аюулгүй байдлыг нэмэгдүүлж, экологийн үйлдвэрлэл цэвэр явуулах иж бүрэн цогцолбор тогтолцоонд шилжин орох шаардлага урган гарч байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011
1
2
3
6
7
8
9
11
13
14
15
18
19
20
21
22
25
26
27
28
29
31