×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Дөрөвдүгээр сар 2011
Forbes дэлхийн хамгийн нөлөөтэй, баян  хүмүүсийн нэрсийн жагсаалтаа шинэчилжээ. Сэтгүүлийн нийтэлснээр  2010 онд Газпром нь цэвэр ашгийнхаа үзүүлэлтээр гуравдугаар байранд  оржээ. Бусад үзүүлэлтийнхээ нийт дүнгээр: худалдааны хэмжээ, өр, авлага болон хөрөнгөжилтөөр  оросын томоохон хийн компани нь нэг байраар ахиж, 16 байрыг эзлэх болжээ. Шинжээчдийн үзэж буйгаар дараа жил Газпром байр суурь илүү батжина.
АНУ санхүүгийн хямралтай тулгараад байна. Төсвийн алдагдлыг хаахын тулд зээлсэн  хөрөнгөний хугацаа дуусах өдөр ойртож байна. Хэрвээ Конгресс улсын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхгүй  бол улс орон сүйрнэ л гэсэн үг, учир нь зээл авсан хүмүүс төлөх мөнгөгүй байна. Иймэрхүү анхааруулгыг  Барак Обамагийн Засаг Захиргааны төлөөлөгчдийн талаас гаргаад байгаа юм.
Хятад улс Америкийн сүйрлээс айж байна. Өнгөрсөн долоо хоногт Standard gnd Poors компаний рейтингийн дүнгээр  “тогтвортойгоос “,“сөрөг”   дүн авсан  явдалд  БНХАУ энэхүү  үзүүлэлтийг эрс эмзэг хүлээж авсан цорын ганц орон болов.
Дэлхийн шилдэг тэргүүний эдийн засагчдын ирээдүйг сайхнаар хэлэх таамаг дуусжээ. Дэлхий шинэ хямралын босгон дээр тулж  ирээд байна –гэж Дэлхийн банкны болон Олон улсын валютын сангийн шинжээчид үзэж байна. Үүний гол буруутан – улс бүрийн тавьсан өр зээл, зээлийн хүүгийн өсөлт, хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн бэрхшээл.
Дэлхийн санхүүгийн хямрал сэргэж байна, гэхдээ шинэ хямралын эрсдэл их байгаа аж. Ийм дүгнэлтийг  “Их хорийн” сангийн сайдууд болон төв банкны тэргүүнүүд баасан гаригт Вашингтонд хийсэн уулзалтан дээр хийжээ. Дэлхийн эдийн засаг нь сайн өсөлттэй байгаа хэдий ч, энэ процесс нь санаснаас тийм ч сайн явахгүй байна.
Азийн ээлжит 10 дахь форум Хятадын Хайнань арлын Боао хотноо болно. Сүүлийн жилүүдэд форумыг «Азийн Давос» гэж нэрлэсэн байна. Тэгснээрээ дэлхийн эдийн засаг, санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхэд Ази илүү их үүрэг гүйцтгэх болсныг онцлов. Азийн форумыг Хятад улсын санаачилгаар 2001 онд байгуулсан юм. Түүнийг Ази Номхон далайн бүс нутгийн байгууллагын хувьд байгуулжээ.
Хөдөө аж ахуй ойрын үед оросын эдийн засгийн нэг ёсны гол хөдөлгүүр болж  мэднэ. ОХУ-ын засгийн газрын даалгавраар улс орноо хөгжүүлэх эдийн засгийн шинэ загварыг боловсруулж буй Эдийн засгийн дээд сургуулийн мэргэжилтнүүд ийм гэнэтийн дүгнэлт хийжээ. Дэлхийн газар эдэлбэрийн 10 хувь болон бүх хар хөрсний тэн хагас нь Орос улсад ногдож байна.
Дэлхийн улс орнуудын болоод, тэр тусмаа Орос улсын  нүүрсний салбарыг технологийн хувьсгал хүлээж байна. Энэ нь эрчим хүчний салбарын шинэчлэлтэй холбоотой юм.  Японд гарсан цөмийн генерацын тулгамдсан асуудал нь энэ салбарын мэргэжилтнүүдийг шинээр нүүрсний ирээдүйг судлахад хүргэсэн юм. Энэхүү түлшний ирээдүйг тавдугаар сард Баруун Сибирийн Кемерово мужид болох Олон улсын нүүрсний чуулганаар хэлэлцэх гэж байна.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр БНХАУ-д хүрэлцэн ирлээ.Тэрээр эрчимтэй хөгжиж байгаа орнуудын дээд хэмжээний уулзалтанд оролцоно.  Анх удаа  тавын дээд хэмжээний уулзалт шинэ  бүрэлдэхүүнээр хуралдах гэж байна. Эдгээр нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд болон шинээр  нэмэгдэж орсон ӨАБНУ юм. Ингээд урьд өмнө байсан БРИК , нэг улс нэмэгдэж БРИКС боллоо.
«Өмнөд Урал дахь инновацийн өдрүүд»  олон улсын бага хурал өнөөдөр Оросын өмнөд Уралын Челябинск мужид нээгдлээ. Бага хурал гадаадын аль болох олон хөрөнгө оруулагчийн анхаарлыг татах гол зорилготой. Ялангуяа санхүү төдийгүй орчин цагийн технологи олгох хөрөнгө оруулагчид шаардагдаж байна. Эдүгээ Челябинск муж  гадаадаас  оруулсан хөрөнгийн хэр хэмжээгээр тэргүүлж буй оросын таван бүс нутгийн нэг боллоо.
Энэ зун Орост нээх байгалийн хийн бирж төрийн нүүрс ус төрөгчийн зах зээлийг цоо шинэ түвшинд гаргах ёстой.Шинжээчдийн тэмдэглэсэнчилэн мөн алхам үнэ тогтоохыг илүү ил тод болгож, дотоодын хэрэглэгчдэд хий нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж төдийгүй оросын компаниудын байр суурийг гадаадын зах зээлд бэхжүүлнэ. Урьд өмнө ч Орост байгалийн хийн худалдаа хийж үзсэн билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2011
1
2
3
5
7
9
10
11
15
17
18
20
21
22
23
24
25
27
30