×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Гуравдугаар сар 2011
Япон ба Ойрхи Дорнодын байдал нефтийн зах зээлийг ахин донсолгож байна. Япон дахь цацраг идэвхит бодисын тархалт арабын орнуудын улс төрийн тэмцэл хөдөлгөөнөөс илүү  зохисгүй нөлөөтэй боллоо.Нефтийн үнэ түр зуур буураад одоо ахин нэмэгдэж байна. Ойрын үед нэг баррель нефтийн үнэ 150-200 доллар болж магадгүй гэж ОХУ-ын сангийн сайд Алексей Кудрин өчигдөр  таамаглав.
Японы АЦС дээр гарсан эмгэнэлт явдал бол атомын энергийн хөгжилд нөлөөлөх ёсгүй гэж Орос улсын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. Тэрээр  дээрх ослыг байгалийн сүйрэл болон технологийн элэгдэлээс болсон гэж тэмдэглэсэн. Нөгөөтэйгүүр европын орнууд зарим  АЦС даа түр хугацаагаар хаагаад байна. Японы цөмийн объектуудын ослын дараах  үр дагавар дэлхийн хамтын нийгэмлэгүүдийг айхтар цочоолоо.
Газар хөдлөлт, цунами японы автомашины тэргүүлэх компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөв. Дэлхийн автомашины аж үйлдвэрт  тэргүүн байр эзлэж буй «Тойота» компани улс дотроо бүх  үйлдвэрлэлээ 3-р сарын 17 хүртэл зогсоож, үйлдвэрлэх машиныхаа тоо хэмжээг 40 мянгаар багасгаж болзошгүй. Түүнчлэн японы «Сузуки», «Ниссан», «Хонда» компаниуд ажлаа түр зогсоожээ.
 Байгалийн эрс хувирал дэлхийн эдийн засгийн байдалд тэр даруй нөлөөлдөг. Гэвч энэ нөлөөг нэг утгаар тайлбарлаж болохгүй гэж шинжээчид үзэж байна.Байгалийн гамшиг сүүлийн жилүүдэд эрс ихэссэн байна.1980-ад онд 165,1990-д онд  258  байгалийн гамшиг болсон бол 2000-ад оноос жилд дунджаар 385-нд хүрчээ.
Япон улсыг дайрсан байгалийн сүйрэл нь хэдэн мянган японы гэр бүлийг болон дэд бүтцийг сүйтгээд зогссонгүй. Байгалийн энэ гамшигт дэлхийн нийт эдийн засаг нэрвэгдэж магадгүй болоод байна. Японы үйл явдлыг  хамгийн түрүүн хөрөнгийн зах зээлүүд мэдэрч эхэллээ.
Хэрвээ нефть нэг баррель нь 150 доллар болбол  дэлхийн эдийн засагт үйлдвэрлэлийн уналт үүснэ гэж америкийн хөрөнгө оруулалтын Мэррилл Ланч банкны шинжээчид анхаарууллаа. Ливи улсад нефтийн агуулахууд шатаж байна гэсэн мэдээ гал дээр тос нэмлээ.
8-р сарын 15-ны өдрөөс өмнө Засгийн газар Оросын эрчим хүчний шинэчлэлийн цогцолбор төлөвлөгөөг бэлэн болгоно. Ийм үүргийг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хакассид хийсэн Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан дээр өгсөн юм. Шинэчлэлийг эцэслэх нь хүнд хэцүүг даван туулж яваа салбарт түүний үр ашгийг дээшлүүлэн, хэрэглэгчдийн тарифын өсөлтийг зогсоох боломжтой аж.
Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд ( БРИК буюу БОЭХ ) нь  буурай эдийн засагтай орнуудад хувь нэмрээ оруулж байна. Ийм дүгнэлтийг Олон улсын валютын сан (ОУВС) хийжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар  БРИКС ийн орнуудад хамгийн сүүлд Өмнөд Африк нэгдсэн бөгөөд ойрын жилүүдэд өөрийн нөлөөгөө эрчимжүүлэн, уламжлалт лидер -АНУ, ЕХ- г ч хол орхих магадлалтай юм.
Орос Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлаар дэлхийн банкны тэргүүлэх удирдагчид  зөвлөгөө өгч байх болно. Москвагийн Олон улсын санхүүгийн төвийн зөвлөлдөх зөвлөлд орох  саналыг Goldman компаний тэргүүн Ллойд Бланкфейн, Blackstone компаний үүсгэн байгуулагч Стив Шварцманн,  JPMorgan Chase-ийн  Жимми Даймон, Bank of America компаний Брайен Мойнихен нар хүлээж аваад байна.
Оросын шууд  гар дээрхи  худалдааны зах зээл итгэлтэй өсөн нэмэгдэж байна. Шинжээчдийн тооцоолсноор 2010 онд мөн зах зээлд тэргүүлэх компаниудын ашиг орлого 9 хувиар өсөн нэмэгджээ. Энэ нь нийт дэлхийн үзүүлэлтээс ч өндөр байна. Эл үзүүлэлтийг хэвээр хадгалах нь 2011 оны зорилт юм. Шууд худалдаачид Орост байр сууриа бэхжүүллээ.
Дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт ойрын жилүүдэд буурьтай өөрчлөлт гарна. Эдүгээ их хүчин чадалтай станцууд атомын эрчим хүчний зах зээлд  тэргүүлэгч байр суурийг эзлэж байна. Гэвч ийм АЦС өндөр өртөгтэй бөгөөд тэр болгон бүгдэд шаардагдахгүй байна. Иймээс бага, дунд  хүчин чадалтай эрчим хүчний блок бүхий АЦС эрэлт хэрэгцээтэй байх болно.
Орос улс бүр 10 жилийн дараа дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдүүн нийлүүлэх талаар тэргүүний байр эзлэнэ. Оросын хувьд энэ нь нефтийг үр тариа орлох экспортын шинэ бүтэц бий болно гэсэн үг. Өлсгөлөн бол ойрын үед олон улс оронд тулгарах бодит асуудал болсныг шинжээчид дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна.
Орос Улсад инфляц унаж эхэллээ. Хоёрдугаар сарын үзүүлэлтүүд  нэгдүгээр сарынхаас хамаагүй сайн байлаа гэж Улсын статистакын  холбооны албанаас мэдэгдсэн байна. ОУ-д сүүлийн үед авсан цогц арга хэмжээтэй үүнийг шинжээчид холбон үзэж байна. Оросын төр засгийн шууд оролцоотойгоор инфляцийн хурдыг саарууллаа.
Хоёр сар дараалан хүнсний бүтээгдхүүний үнэ үнэмлэхүй дээд хэмжээнд хүрсээр байна. Дэлхий дээр өлсгөлөнгийн аюул нүүрлэж байна гэж НҮБ анхааруулсаар байна. Хэрвээ ойрын үед нөхцөл байдлыг зохицуулахгүй бол нийгэм, улс төрийн болон хүн амын өсөлтийн өргөн хэмжээний донсолгоо болж мэднэ гэж НҮБ-ын шинжээчид тэмдэглэж байна.Үнийн хамгийн дээд түвшинг улаан буудай тогтоолоо.
Хосгүй ургамал, бичил организмыг хадгалах нэгдсэн төвийг «Сколково» инновацийн төвийн сууринд байгуулж магадгүй. ОХУ-ын олон нийтийн танхимаас ийм санаачилга дэвшүүлжээ. Урьдчилан харахын аргагүй тохиолдол буюу сүйрэл гарсан үед хэрэглэх олон тонн хүнсний бүтээгдэхүүн төдийгүй оросын эрдэм шинжилгээний байгууллагуудын биологийн хосгүй материалын үнэлж барашгүй ач холбогдолтой цуглуулга манай орны нөөц баялаг болсон юм.
Валютын дайнд инфляци гол үүрэг гүйцэтгэв. Эдийн засаг нь хөгжиж буй орнууд  хүнсний бүтээгдэхүүн, нүүрс ус төрөгчийн үнэ эрс нэмэгдсэн нөхцөлд үндэсний валютынхаа ханшийг бууруулахыг оролдохоо болих шийдвэр гаргав. Оросын бүр эхнээсээ баримталж ирсэн тактик алсын хараатай болох нь илрэв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2011
3
7
8
11
13
18
19
20
21
22
24
25
27
28
29
30