×
Дэлхийн эдийн засаг ба Орос улсын байр суурь, Хоёрдугаар сар 2011
Хойд Африкийн хэрэг явдал эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг ахин хэлэлцэхэд дэлхийн хамтын нийгэмлэгийг  хүргэв. Ливийн нийт олны тэмцэл хөдөлгөөн ямар хор уршигтай болж  мэдэхийг Европ таамаглаж байна. Найдвартай нийлүүлэгч гэдгээ нотлон харуулсан орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг нэр хүндтэй шинжээчид  уриалж байна. Орос улс энэ тал дээр гол байр эзлэж байна.
Манай гаригийн ихэнх ургамлын төрлүүдийг Шпицберген бүлэг арлууд дээрх дэлхийн томоохон үр тарианы дээж хадгалах агуулахад цуглуулжээ. 120 метрийн гүнд ухсан нүсэр том агуулах нь дэлхийн сүйрэл, цөмийн дайн, хэт дулаарал болон газар хөдлөлтийг ажирахгуй даван туулах ёстой юм. Хойд туйлаас 1000 км зайтай орших энэ агуулахыг гурван жилийн өмнөө байгуулжээ. Тэнд үрийн хагас сая орчим загвар хадгалагдаж байгаа.
Ази тив худалдааны хүрээнд  Европын Холбоо болон АНУ-ыг сориж байна. Япон, Энэтхэг хоёр улс чөлөөт худалдааны тухай хэлэлцээрт 2-р сарын 16-нд гарын үсэг зурав. ДНБ-ний хэмжээгээр дэлхийд гуравт орж байгаа улс болон  эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй азийн орон гаалийн саад тотгороос ангижирч байна.
Хүнсний сан хүмүүсийг өлсгөлөнгөөс аврана. Америкийн шинжээчид Орост байгуулсан үр тарианы тогтворжуулах сангийн механизмыг үлгэр загвар болгох санал дэвшүүлжээ. Хэтдээ хүнсний  түвэг бэрхшээлийг тэгж арилгаж болно гэж  Вашингтоны Earth Policy Institute  байгууллагын тэргүүн Лестор Браун  «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Дэлхийн дараачийн хямрал хүнснийх болно гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийд мэдэгдээд буй хүнсний бүтээгдэхүүний хямрал төсөөлж байснаас улам хатуу ширүүн болж магадгүй. Үүнийг харуулсан анхны түгшүүртэй шинж тэмдэг илрээд байна. Дэлхийд зөгийн тоо аажмаар хорогдож байгааг нотолсон илтгэлийг Рабобанк  хөдөө аж ахуйн банкны шинжээчид гаргалаа. Зөгий устсаар бүрмөсөн үгүй болох юм бол 4 жилийн дараа хүн төрлөхтөн ч мөхөх болно гэсэн Альберт Эйнштейны сануулгыг эрдэмтэд иш татаж байна.
Хямралын дараах үе бэрхшээл ихтэй боловч гадаадын хөрөнгө оруулагчид Орос улсад ажиллагаагаа өргөтгөж байна. Банкны салбарт энэ нь нэгдэн нийлэх төслүүдээр илэрч байна. Оросын Росбанк болон  францын санхүүгийн Сосиете Женераль группд ордог БСЖВ банк хоёр нэгдэн нийлэхээр шийджээ. Тэд энэ жилийн дундуур нэгдэх ёстой.
 100 долларын шинэ дэвсгэрт гараад байна. Ойрын өдрүүдэд шинэ дэвсгэртүүдийг дэлхийн зээллэгийн байгууллагуудад нийлүүлэх болно. Эдгээр  дэвсгэрт хуурамчаар үйлдэхийн аргагүй гэж Холбооны нөөцийн системын мэргэжилтнүүд амлаж байна. Гэвч экспертууд энэ үгэнд итгэхгүй байна. Шинэ дэвсгэртийг хэвлэх ажил хэтэрхий үнэтэй болж байгаа бөгөөд Холбооны нөөцийн системынхан илүү хурц тулгамдсан асуудлыг шийдвэрлэвэл дээр гэж тэд үзэж байна.
Орос  улсын бүх цахилгаан эрчим хүчний барагцаалбал 16 хувийг үйлдвэрлэж буй «Росатом» улсын корпораци инновацийн чиглэлийг өргөжүүлж байна. Энэ онд эрдэм шинжилгээний ба туршилт-зохион бүтээх ажилд бараг 700 сая доллар гаргах юм. Компани атомын технологийн салбарт  эрдэм шинжилгээний ба зохион бүүтээх ажиллагаанд бүх эргэлтийн хөрөнгийнхөө  бараг 6 хувийг  зарцуулж байна.
 Энэ онд оросын автомашины зах зээл бараг 15 хувиар өргөжин тэлэх юм. Оросын автомашины зах зээл хямралыг бүрэн давсан. Аж үйлдвэр, худалдааны яамны мэдээлснээр 2010 онд хоёр сая гаруй суудлын машин, автобус худалджээ. Өнгөрсөн онд  францын Peugeot Citroen,солонгосын Hyundai Орост үйлдвэрүүдээ ажиллуулж эхлэв.
Дмитрий Медведев гадаадаас хөрөнгө оруулах санг байгуулах саналуудыг тодорхойлох даалгавар засгийн газарт өгсөн байна. Эдгээр саналыг нэг сарын дараа бэлэн болгох ёстой. Улс орныхоо хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахад чиглэгдсэн Оросын эрх баригчдын шинэ алхамыг сайшаан дэмжиж байна гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банкны шинжээчид мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
Хоёрдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
9
13
15
18
19
20
21
23
27