×
Эколог, Гуравдугаар сар 2013
Өнөөдөр 3-р сарын 22-нд Дэлхийн усны өдрийг тэмдэглэж байна. Одоогоос 20 жилийн тэртээ НҮБ-ын АЗ-өөс мөн өдрийг тогтоожээ. Тэгснээрээ хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх олон улсын асуудлыг онцлов. Өнөөдөр дэлхийд ус манай гаригийн өөр төрлийн нөөцөөс илүү их шаардагдаж, дутагдаж байна. Манай гариг усаар бялхав. Гэвч хүн усны дөнгөж 1 хувийг ашиглаж мэднэ. Цэнгэг ус дутагдсан нь одоо мэдрэгдэв.
Орос, Герман, Швейцари, Их Британи улсуудын эрдэмтэд Байгаль нуурын ёроолоос нэг сая жилийн өмнө Төв Азийн цаг уур хэрхэн яаж өөрчлөгдсөн хариуг олохоор хайж байна. Судлаачид дэлхийн хамгийн гүнзгий нуурын хөрсний дээжийг авч, анхны таамагуудыг дэвшүүлж байна. Судлаачид тусгай төхөөрөмжөөр Байгаль нуурын ёроолын хөрснөөс дээж авч байна. Эдгээр дээжүүд нь өвөрмөц архив юм.
Орос улсад ирж байгаа гадны жуулчдад хамгийн их санал болгодог зугаатай зүйл бол оросын халуун усны газар (орсоор баня ) юм. Тэдний дундаас “утаат” халуун усны газар хамгийн онцлог юм. Энэ нь цэвэр орос бүтээл бөгөөд гадаадын төдийгүй оросуудын дунд маш их дэлгэрсэн юм. “Утаат” халуун усны газар нь эрт дээр үеэс оросуудын дуртай газрын нэг.
Малын гаралтай бүтээгдхүүний аюулгүй байдалд хяналт тавих олон улсын системд ОУ нэгдлээ. Малын халдварт өвчинтэй тэмцэх асуудал хариуцсан Олон улсын малын халдварт өвчинтэй тэмцэх товчооны \ОУМХӨТТ\ төлөөлөгчийн газар Москвад нээгдлээ. Малын гаралтай бүтээгдхүүний эргэлтийн талаарх дүрмийг боловсруулах нь энэ товчооны ажлын гол чиглэлүүдийн нэг юм.
Орос улс ховор ургамал, амьтны хууль бус эргэлт, агнуурын төлөө хариуцлагыг чангатгана. Ойрын үед Улсын Дум ийм ажиллагааны төлеөө эрүүгийн хариуцлага хүлээх тухай хуулийн төслийг авч үзэж хэлэлцэнэ. Энэ нь цаг үеэ олсон арга хэмжээ гэж шинжээчид үзэж, экологийн байцаагчдын тоог хэд дахин нэмэгдүүлэх нь чухлыг тэмдэглэжээ.
Байгал нуурын эрэг дэх Целлюлоз буюу эсэж, цаасны комбинатыг \БНЭЦК\ хаах шийдвэрийг оросын төр засаг гаргалаа. Бүх дэлхийн экологчдын хувьд баяртай энэ мэдээг оросын засгийн газрын дэд ерөнхий сайд Аркадий Дворкович мэдээллээ. “Шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг бусад заводуудад шилжүүлэх замаар Байгал нуурын дэргэдэх Эсэж- цаасны комбинатыг аажмаар хаах шийдвэрийг бид гаргалаа.
Япон улс арилжааны зорилгоор халим агнахыг зөвшөөрснөө анх удаа албан ёсоор хүлээв. Агнуур ШУ-ны зорилготой гэж урьд тайлбарлаж байсан аж. Халимын махны үлэмж хэсэг нь японы ресторануудад шилждэг гэж одоо Японы загасны аж ахуйн сайд Ёсимаса Хаяси батлан илэрхийлэв. 1986 онд Олон улсын халимын комисс арилжааны халимын агнуурыг түр азнаж, зөвхөн умардын цөөнхөн ард түмэнд агнах зөвшөөрөл өгсөн билээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
2
3
5
6
7
8
10
11
14
15
16
17
18
19
20
21
23
24
25
26
27
28
29
30
31