×
Эколог, Тавдугаар сар 2012
Оросын эрдэмтэд хэт хөнгөн аппаратаар Байгал нуурыг шинжлэн судлана. Эдгээр аппаратыг 2013 оны зун Швейцариэс авчирнэ. Өнгөрсөн онд оросын «Мир-1», «Мир-2» гун усны аппаратууд Женевийн нуурыг судласан билээ. Одоо швейцарын техникээр оросын Байгал нуурыг судлах гэж байна. Швейцарын мэргэжилтнүүд хэт хөнгөн нисдэг аппаратаар Женевийн нуурыг судлажээ.
Дэлхийн онгон байгалийн сангийн Оросын салбарын эргүүл цагаан баавгай хавар арктикын бус нутагт чухам хаана сууьшсныг ажиглаж дууслаа. Орон нутгийн хөдөөгийн ажиглагчид болон «Валькаркай» туйлын станцын ажилтнууд  баавгайн бух ул мөрийг бүртгэж, бамбарууштай эм баавгайнуудад гойд анхаарал тавьжээ. Эрдэмтэдийн мэдээлснээр 4-5- сард баавгай хэвтрээсээ гардаг.
Дэлхийн биологийн нөөц 40 жилийн дотор бараг гуравны нэгээр багассан байна. Дэлхийн онгон байгалийн сангаас хоёр жилд нэг удаа зохиодог «Амьд гариг» шинэ илтгэлд энэ тухай өгүүлжээ. Бидний гариг дэлхийд үлдээж буй экологийн ул мөр  хүн амын өсөлт ба хэт хэрэглээгээр тодорхойлогдож байна.
Орос улсад  түргэн цэнэглэх цахилгаан машины анхны станц 5-р сарын 15 –нд Москвад  “Мицубиси Рольф Юг”  дилерийн төвд  нээгдэв.  Үүний өмнө цахилгаан машиныг цэнэглэхийн тулд 4 -8 цаг шаардагдаж байсан бол одоо Мицубиси станцад энэ үйлчилгээнд ердөө 20 минут шаардагдана.
«Фокусима-1»  АЦС-ийн  осолоос агаарт  алдсан   цезий бодисны     хэмжээ  мөрнүүдийн ус цутган ордог  Токийн  булангийн ерөөлд   өсч байгааг  Кинки ах сургуулийн  профессор Хидзо Ямадзаки тэргүүтэй  хэсэг мэргэжилтнүүдийн   шинжилгээ  нотлов.
Орос-францын хамтрасан агаарын лаборатори дэлхийн агаарын дулааралыг эсэргүүцэх сибирийн ой модны боломжийг үнэлэх юм. Түүнээс гадна бүс нутгийн агаар мандал ба дулааны тэнцвэрийг агаараас анх удаа  нарийн магадлан шинжлэнэ. Судалгааны зорилго сибирийн тайга Амазонкын ногоон ой модны нэгэн адил «дэлхийн уушигны» үүрэг хэрхэн биелүүлж байгааг ойлгоход оршино.
Удахгуй Алтайн ууланд ой модтой болно гэж эрдэмтэд үзэж байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас мөнх цэвдэгт үлэмж их мөс хурдтай хайлж байна. Сүүлийн 40 жил 77 мөсөн уул хайлжээ.  Ийм хандлага ойрын арван жил хадгалагдах төлөвтэй байна гэж Алтайн их сургуулийн мэргэжилтэнүүд  үзжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2012
1
2
5
6
7
8
9
10
11
12
13
15
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31