×
Эколог, Тавдугаар сар 2011
  Тамхитай тэмцэх Олон улсын өдрийг дэлхий даяараа 5-р сарын 31-нд тэмдэглэдэг билээ.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээгээр манай гаригийн бүх эрчүүдийн тал хувь нь, эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь тамхичин байна. Үүний шууд үр дүнд тамхинаас болж жил бүр манай дэлхийн арван том хүн тутмын нэг нь  нас барж байна.
 Занарын хийн олборолт хүний амь насанд заналхийлж байна гэсэн дүгнэлт шинжээчид хийжээ. АНУ-ын нутаг дэвсгэрт занарын орд газруудыг эзэмших явдал хүрээлэн буй орчинд төдийгүй олборлолтын бүс нутгийн оршин суугчдын эрүүл мэндэд зохисгүй нөлөөлж байгааг судалгааны дүн нотлов. Пенсильвани муж улсад занарын орд газруудыг эзэмших ажлын улмаас  усанд метаны хэр хэмжээ нэмэгдснийг америкийн EarthJustice экологийн байгууллагын мэргэжилтнүүд  тэмдэглэв.
«Ирвэсийн  нутаг» байгалийн нөөцийн газрыг  6-р сарыг дуустал Приморийн хязгаарт байгуулна.Орост Алс Дорнодын ирвэсийн тоо толгой эрс багасаж, 40 орчим ирвэс үлдээд байна. Алс Дорнодын ирвэс Приморийн хязгаарын өмнөд хэсэгт л нутагшсан. Тэнд 40 орчим ирвэс байна. Мөн 10 гаруй ирвэс Хятад, Солонгосын хил орчмын бүст байгаа.
Испани, Грек улсуудад газар хөдлеж, арабын орнуудын улс төрийн байдал тогтворгүй болсон явдал энэ онд аялал жуулчлалын зах зээлд өөрчлөлт гаргав. Египетэд аялаж амрах хүмүүсийн тоо хэмжээ хоёр дахин багасав. Пиренейн хойгт галт уулнууд дэлбэрэх аюул хүмүүсийг Испанид амрах төлөвлөгөөнөөс татгалзахад хүргэв. Иймээс аялан амрах шинэ газар нутгийг эрэж эхэллээ.
Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Арктикад экологийн сүйрэлээс сэрэмжлэх зорилгоор хамтран ажиллахыг уриалав. Арктикийн зөвлөлийн гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар Арктикийн бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг өчигдөр  Гренландын Нуук хотноо авч үзэж хэлэлцлээ.ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров уулзалтад ОХУ-ыг төлөөлөв. Сайд нараас  гадна Арктикийн  уугуул  ард түмнүүдийн төлөөлөгчид уулзалтад оролцсон байна.
Арктик урьд хожим үзэгдээгүйгээр  дулаарч байна. Эндхийн мөс санаснаас илүү хурдан хайлж байна. Энэ нь Гадаад далайн усны түвшинг дээшлүүлэх хор уршигтай. 2100 он гэхэд тэнгис далайн усны түвшин бүтэн хагас метрээр нэмэгдэнэ. Арлын улсууд болон Хятад, Вьетнам, Бангладеш болон бусад олон орны  гол мөрний адгийн  шигүү хүн амтай бүс нутаг хүнд байдалд орж мэднэ.
«Олимпстрой» улсын корпораци Сочид олимпийн бүх барилга байгууламж барихдаа даган мөрдөх экологийн стандартыг боловсруулав. 2011 оны 6-р сарын нэгэнд хүчин төгөлдөр болох экологийн дүрэм оросын норматив-эрх зүйн баазад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсэн экологийн хэм хэмжээ үгүй учраас үндэсний дүрэм болох байх.
Арктикийн зөвлөлийн дээд хэмжээний уулзалт дээр «Арктикийн мөс хайлах болсон учир шалтгаан, үр дагавар» сэдэвт илтгэлийг НҮБ- ын тусгай комисс тавихаар болжээ. Хуралдаан Гренландад 5-р  сарын 12-нд болох ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар хойд өргөрөгүүдэд цаг уурт чухлаар нөлөөлөх  эрчимтэй өөрчлөлтүүд гардаг ажээ. Ингэхдээ бүр таамаглаж байдгаас илүү их хүчтэй гэнэ шүү.
  АНУ-д Миссисипи мөрөн үерлэв. Энэ нь сүүлийн 80 жилд тус улсад болсон  хамгийн том үер юм. Энэ өдрүүдэд Орос өөр гамшигт нэрвэгдэв. Сибирь, Алс Дорнодод гал түймэр дүрэлзэж эхэллээ. Гэвч цаг уур судлаачдын таамгласнаар бол энэ зун урьдынхтай адил гандуу халуун болохгүй.  Энэ онд  Орос болон дэлхийд хавар оройтов.Москвад дөнгөж 5-р сарын эхээр дулаарав.
Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9 тэрбумд хүрч, энэ зууны шувтаргаар 10 тэрбумаас давна. Ийнхүү таамгласан НҮБ-ын илтгэлийг зохиогчид ийм олон хүнийг ус хүний хангамжийн асуудал тулгарна гэжээ. Хөгжингүй орнууд мөн асуудлыг бүр одооноос шийдвэрлэж эхлэх ёстой гэж оросын шинжээчид үзэж байна. Энэ оны эцэс гэхэд манай дэлхийд долоон тэрбум хүн амтай болно.
Орос улсын Алс-Дорнодод ойн түймэртэй холбоотой хүнд байдал үүсээд байна. Өнгөрсөн хоногуудад хэд хэдэн  ойн түймрийн шинэ голомт илэрсний 37 унтрааж, харин 21 түймэр Хабаровскийн хязгаар нутаг, Еврейн болон Амур мужийн нутгуудад  дүрэлзэн шатаж байна. Буриад улсад түймэртэй нэгэн адил тэмцэж байна. Хамгийн хүнд байдал урьдын адил Сибирьт, тухайлбал , Өвөр байгалийн хязгаарт  байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2011
1
2
3
4
5
7
8
9
15
16
18
19
20
21
22
23
25
26
27
28
29
30