×
Эколог, 2011
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр ОХУ-ын Буриад болон Монгол улсад Байгал нуурын сав газрын  экологийн асуудлыг шийдэхэд дөрвөн сая доллар гаргажээ. Энд юуны өмнө Сэлэнгэ мөрний  оросын болон монголын нутгууд дээрх цутгалангуудын тухай яригдаж буй  юм. Хоёр орны эрдэмтэд-биологчид, химичид Байгал нуурын болон түүний орчмын эко системийн байдалд иж бүрэн судалгаа хийх юм.
Цаг уурын байдал манай гариг дэлхийн түүхийн турш өөрчлөгдөж ирсэн юм. Гэвч сүүлийн 20 жилд хүний үйл ажиллагааны нөлөө гоц мэдрэгдэж байна. Агаар мандалд хаяж буй хүлэмжийн хий  сэтгэлийг түгшүүлж байна. Эдүгээ Киотын протокол байдлыг журамлаж байна. Гэвч энэ баримт бичиг хуучирсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Олон улсын цаг уурын үр бүтээлтэй шинэ хөтөлбөрийг боловсруулах нь зайлшгүй чухал.
    XXI зуунд байгалийн сүйрлийн тоо 10 дахин өсч  ”Хэвийн бус зүйл хэвийн болно”. Ийм дүгнэлтэнд Засгийн газар хоорондын цаг уурын өөрчлөлтийн бүлэг шинжээчид хүрчээ. Энэ байгууллагын дэлхийн байгалийн  сүйрлийн үзэгдлээр бэлтгэсэн  томоохон  хэмжээний уг илтгэл 2012 оны хоёрдугаар  сард гарна.
  Улаанбаатарын экологи, усан хангамжийг сайжруулах шинэ арга барилыг санаачилжээ. Өвөл нөөцлөсөн цас хайлуулж, зуны улирал  усан хангамжийг сайжруулж, агаарыг  сэрүүн болгоно. Тэгснээр  Монгол улсын эх газрын уур амьсгалын дутуу талыг  нааштай ашиглаж болно.Өвөл эндхийн гол мөрөн бараг долоон метр зузаан мөстэй байдаг. Анхны туршилт Улаанбаатарт Туул голд хийнэ.
    Ойрын үед ус хамгийн үнэтэй байгалийн баялаг болж мэдэх нь. Оросын болон Монголын экологууд дэлхийн хамгийн их цэнгэг усны  нөөцтэй - Байгал нууранд цутгадаг гол мөрөн  бохирдолтыг  доод хэмжээнд нь хүртэл бууруулахаар ажиллаж байна.
    «Росатом» Оросын улсын корпорацийн тэргүүн Сергей Кириенкогийн мэдээлснээр энэ онд корпорац  нь гадаадад АЦС барих гэрээ хэлэлцээрээ  бараг хоёр дахин нэмэгдүүлжээ. Өнгөрсөн оны  шувтаргаар Орос улс 12 эрчим хүчний блок Иран, Энэтхэг, Болгар,Түрк, Армени, Украин улсуудад барих гэрээ хэлэлцээртэй байсан.
   Сибирийн оросын бүс нутгийн удирдлагууд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтай уулзахдаа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаад байгаа даяарчлалын асуудлыг шийдэхэд туслах өргөн хүрээний төслүүдийг танилцууллаа. “ОУ-ын бүс нутгууд болон НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт” гэдэг илтгэлийг танилцуулах үеэр энэ уулзалт Нью-Йорк хотод болсон байна.
   Иран, Энэтхэг, Пакистан улсуудын хотууд агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ч байдал тийм сайн биш байна. Агаарын чанарын тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Ази тивийн эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаагаас хүрээлэн байгаа орчин бохирдож, эрчим хүчний нөөцийн зардал ихсэж байна.
    Өнөөдөр 9-р сарын 22-нд тэмдэглэж байгаа Бүх дэлхийн авто машингүй өдөр “хот бол хүмүүсийн болон амьдралын орон зай юм” гэсэн уриатай юм. Хотын ухамсартай иргэд өнөөдөр нийтийн тээврээр зорчиж байна. Ихэнх нь унадаг дугуй унаж зарим нь зүгээр л явган явж байна.
Орос улс “Хойд туйлын их цэвэрлэгээнд” орлоо. Франц-Иосифын газар олтригт ажилласан экспедицийн тайланг дүгнэж үзээд Оросын  Засгийн газар Умард туйлд  экологийн цэвэрлэгээ явуулах тусгай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр  шийдвэрлэсэн юм. Умар туйлын экологийн аюулгүй байдал нь –хойд бүс нутгийн бүх орнуудад чухлаар тавигдах асуудал юм.
    Бүх Дэлхийн онгон байгалын сан /БДОБС/ өнөөдөр хагас зууны ойгоо тэмдэглэж байна. Дэлхийд хамгийн нэр хүндтэй энэ байгууллагын идэвхтнүүд, Зүүн Сибирь-Номхон далайн чиглэлийн нефтийн хоолойн маршрутыг өөрчилж Байгал нуураас холдуулсан, амарын бар болон алс дорнодын ирвэсийн тоо толгойг тогворжуулсан зэрэг  ажлуудыг хийлээ. Энэ бол БДОБС-гийн хэрэгжүүлсэн 11 мянган төслийн зөвхөн гуравхан нь юм.
    Оросын эрдэмтэд Алтайн хязгаарын мөнх цаст уулс  хайлах боллоо гэж түгшицгээж байна. Үүний шалтгаан нь Монголын экологийн байдал. Байгальд бүх юм харилцан уялдаатай байдаг: малын бэлчээрийн даац хэтэрснээс ургамал талхлагдаж, тал нутгийн болон уулархаг газрын  бэлчээр цөлждөг аж. Энэ нь салхины уулын орой хүртэл антициклонд хүргэдэг юм.
   Одоо дэлхийд хэдэн аравхан тоо толгой үлдээд байгаа Алс дорнодын ирвэсүүд эрдэмтэн, экологчдын байнгын хяналтад байх болно. “Леопардовый” дархан цаазат газарт байдаг устаж үгүй болж байгаа энэ араатангуудад хиймэл дагуулын хүзүүвч зүүлээ. Дэлхий дээр үлдээд байгаа ирвэсүүд дотроос Алс Дорнодын ирвэсүүд хамгийн ховор нь юм. Энэ ирвэсүүд нь Алс Дорнодод үлдээд байгаа цорын ганц төрөл юм.
Бямба гаригийн бага үдээр  “Айрин” хүчтэй салхины улмаас   Нью-Йоркийн гол онгоцны буудлууд онгоц хүлээж авахгуй хаалттай байх нь.  Хэрвээ нислэгүүд хойшлогдон зорчигчид терминалд үлдэх боловол онгоцны буудлуудад хоол хүнс, ус  болон унтлагын хэрэгслийн нөөц байгаа аж. Түүнчлэн хотын тээвэр, тэр ч бүү хэл метро зогсох юм.
    Монгол улсад алтны  орд газруудыг ашиглаж буй нь Сэлэнгэ мөрөн  болон түүний  цутгалан  Байгаль нуурт ихээхэн хохирол учруулж байна. Энэ тухай “Сэлэнгэ-Байгаль “ экспедицийн тайланд дурджээ. Экспедиц нь хоёр орны шинжлэх ухааны хүрээлэнгүүд арав орчим эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэдэг бөгөөд тэдний дотор Москвагийн их сургууль ордог юм.
   Энэ жил өнгөрсөн жилийг бодвол хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй байгалийн сүйрлээрээ хамгийн дээд хэмжээнд хүрээд байна. Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлт, Америкийн хүчтэй хар салхи, Европын цасан шуурга, Индонези, Гаитийн газар хөвлөлт, галт уулын дэлбэрэлт, Пакистаны газар хөдлөлт, Оросын төв хэсгийн аагим халуун гээд өнгөрсөн жилийн эдгээр байгалийн “хувьсгал” нь ард үлдсэн гэлтэй.
Оросын эрдэмтэд Женевийн нуурын ёроолыг судлаж эхэллээ. Гүний усны “Мир” аппаратууд өнөөдөр нуурын ёроолд анх удаа шумбах болно. Хоёр сарын дотор эрдэмтэд 100 орчим удаа шумбалт хийх юм байна. Альпын нурууны хамгийн том байгалийн усан сангийн эко системд хүний хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгааг эргдэмтэд судлах юм байна.
    Аагим халуун нь манай гаригийн хүн амын хувьд  хэвийн үзэгдэл болж магадгүй байна.  АНУ-ын Стэнфордын их сургуулийн  мэргэжилтнүүд цаг уурын өөрчлөлтийг шинжлэн үзээд  ийм дүгнэлтэнд хүрчээ. Тэдний олж мэдсэнээр урьд өмнө болоогүй ган гачиг Африк, Азид ойрын 20 жилд болж мэдэх нь байна.
  «Цахим хог хаягдал хүний ДНК-аг гэмтээж байна» гэж хятадын мэргэжилтнүүд мэдэгдлээ. Хятадын Жэнзян мужийн их сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтөнд тулгарсан шинэ аюулыг илрүүлэв. Тэд хэрэглэсэн  компьютерийг овоолж булсан газар болон цахим хог хаягдлыг ахин боловсруулах заводын ойр хавийн нутагт хорт хавдрын үүсэх шалтгааныг судлажээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31