Курилын арлууд эсвэл улс-төрийн карьер. Японы сайд нарын кабинетын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Юкио Эданогийн өмнө эдгээр хоёр сонголт тулгараад байгаа бололтой. Бямба гаригт тэр Орос улстай маргалдаад байгаа Өмнөд Курилын цуваа арлуудыг дурангаар харан зогссон. Орос улсын нутаг дэвсгэрийн үзэсгэлэнт газруудыг нэр хүнд нь навс буурсан кабинетынхаа үйл ажиллагааны үеэр харж байгаа нь энэ.