×
Курилийн арлуудын асуудал ба Орос улсын байр суурь, 2011
Орос Улсын далбааг доромжилсон радикал үзэлтэнүүдээ шийтгэхээс Япон улс татгалзав. Энэ тухай Токио дахь ОХУ-ын элчин сайдын яамны эх сурвалж РИА-Новости агентлагад мэдээлжээ. Тэр сануулахдаа, Орос Улс Японы ГХЯ-нд 2-р сарын 7-нд Оросын далбааг доромжилсон тэдгээр хүмүүст гадаадын улс орны эмблемыг эвдэлсэн хуулийн заалтын дагуу хуулийн хариуцлага тоооцох тухай Нот-бичиг хүргүүлсэн гэлээ.
Токио Курилыг нээхээр ирэх анхны гадаадынханд дайн зарлах нь. Японы Засгийн газар нь эдийн засгийн үйл ажиллагаа явуулахаар Өмнөд Курилд ирэх хятадын ажиллах хүчийг боломжгүйд үзэн мэдэгдэл хийв. Тэдгээр арлуудыг Япон улс өөрийн “хойд нутаг” гэж маргаж ирсэн юм.
Курилын арлууд эсвэл улс-төрийн карьер. Японы сайд нарын кабинетын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Юкио Эданогийн өмнө эдгээр хоёр сонголт тулгараад байгаа бололтой. Бямба гаригт тэр Орос улстай маргалдаад байгаа Өмнөд Курилын цуваа арлуудыг дурангаар харан зогссон. Орос улсын нутаг дэвсгэрийн үзэсгэлэнт газруудыг нэр хүнд нь навс буурсан кабинетынхаа үйл ажиллагааны үеэр харж байгаа нь энэ.
Курилын арлуудын  эргэн тойрны хэнээрхэл Токиогийн удирдлагыг хамарсаар байна. Японы засгийн газар Өмнөд Курилын арлуудын асуудлаар Орос улстай хийж буй  хэлэлцээнд улс орон нь бодит бус  байр суурь баримталж байна гэж үзсэн ерөнхий сайд асан Юкио Хатоямаг  өнөөдөр зэмлэн буруушаав. Энэ шуугиан маргаан Японы ардчилсан намд  бүр долоо хоногийн өмнө үүссэн.
Орос, Японы хэлэлцээ энэ долоо хоногийн гол сэдвийн нэг байлаа. Москвад Японы ГЯЯ-ны тэргүүн сайд Сэйдзи Маэхараг хүлээн авчээ. Тэрээр Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров болон Үйлдвэр, худалдааны сайд Виктор Христенко нартай уулзав. Орос улс үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байсан боловч бүрэн хэмжээний хэлэлцээ хийж чадаагүй гэж шинжээчид тэмдэглэж байна.
Өмнөд Курилын арлуудын эргэн тойронд гарсан саяханы маргаан шуугиан эцэслэсэн гэж Орос Япон улсууд үзэж, хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Талууд Японы ГХЯ-ны тэргүүн Сэйзи Маэхаратай Москвад хийх орос-японы хэлэлцээний өмнөхөн  хамтын ажиллагааны байдлыг тодорхойлов. Оросын шинэтгэлтэй холбоотой хамтарсан төслүүдийг  хэрэгжуулэхэд аль болохоор биечлэн туслана гэж Японы сайд батлан илэрхийлэв.
Гадаад хэргийн сайд Сэйзи Маэхарын Москвад хийх айлчлалд японы ерөнхий сайд таагүй нөхцөл бүрдүүлэв. Наото Кан « хойд нутгийн өдөр» гэгчтэй холбогдуулан үг хэлэхдээ «Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн 2010 оны 11-р сард Өмнөд Курилын арлуудад хийсэн айлчлалыг» хүлцэж үл болох бүдүүлэг хэрэг» гэжээ.
 Японд «хойд нутгийн ө д ө р» гэгчийг Оросыг хатуугаар дайрч тэмдэглэв. Японы удирдлага болон хэт барууны байгууллагууд Ө мн ө д Курилын арлуудыг Токиогийн эрх мэдэлд буцаахыг 2-р сарын 7-нд уламжлал ёсоор шаарддаг.
Курилийн тухай ойлгоцоо Токио өөрчилж чадахгүй байна. ОУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны сайд Виктор Басаргин Кунашир, Шикотан, Итуруп арлуудад очсон явдалд Токио “ихээхэн харамсаж” байгаагаа даваа гаригт илэрхийллээ. Өнгөрсөн жилийн 11-р сарын 1-нд Орос улсын төрийн тэргүүн тус аралд айлчилсны дараа Өмнөд Курилд сүүлийн хоёр сард очиж байгаа засгийн газрын 3 дахь төлөөлөгчид тэд юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30