×
Орос, Хятад улсуудын харилцаа, Аравдугаар сар 2013

Роснефть болон CNPC Тяньзинд нефть боловсруулах завод барих хугацаа, ашиглах болзолыг уялдуулан зохицуулав.

Орос,Хятадын хамтын ажиллагаа нефть хийн салбарт тухайлбал дээд зэргийн технологийн хөгжилд тулгуурлах ёстой гэж өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадын ШУА-ийн Хэфэйн физикийн хүрээлэнгийн оюутнуудын өмнө үг хэлэхдээ мэдэгдэв.

Оросын «Газпром» компани дорно чиглэлийн талаар тохиролцсоны дараа шууд Хятад улсад баруун чиглэлээр хий нийлүүлэх талаар хэлэлцээрээ эхлүүлэх болно.

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр БНХАУ-ын Хэфей хотын ШУ, шинэ технологийн төвд зочилж албан ёсны айлчлалаа дуусгах болно. Тэрбээр тэнд Хятадын ШУ технологийн улсын их сургуулийн багш, оюутнуудтай уулзана гэж «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Орос, Хятадын харилцаа маш өндөр төвшинд байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр БНХАУ-ын дарга Си Цзиньпинтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ.

Өнөөдөр Бээжинд ОХУ-ын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян нар хэлэлцээнийхээ дүнгээр хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Хятад улс 2020 он гэхэд Орост оруулах хөрөнгөө 12 тэрбум долларт хүргэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр Хятадын Машин техникийн бүтээгдэхүүний экспорт, импортын худалдааны танхимын ерөнхийлөгч Жан Юйзин мэдэгдлээ.

Хятадын компаниуд Оросын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх нүүрсний төслүүдийг үнэ дуудах худалдаанд оролцох төлевлөгөөтэй байна гэж өнөөдөр Бээжинд ОХУ-ын байгаль орчны сайд Сергей Донской сэтгүүлчдэд мэдээлэв.

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадад айлчилж эхэллээ. Оросын засгийн газрын тэргүүн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцянтэй Бээжинд Ардын хурлын ордонд албан ёсоор уулзав.

ОХУ-ыг Хятадтай холбох Амар мөрнийг дайруулан барих төмөр замын гүүрний барилгын ажил 2014 оны 2-р сард эхэлнэ

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев 10-р сарын 21-23-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах юм. Албан ёсны уулзалт БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцяны урилгаар болох бөгөөд засгийн газрын тэргүнүүд хоёр талын хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг авч хэлэлцэх юм

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Хятад улсад 10-р сарын 21-23-ны өдрүүдэд хийх албан ёсны айлчлалынхаа явцад хятадын түншүүдтэй худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа болон олон улсын ээдрээтэй асуудлуудыг авч хэлэлцэх юм

Хятад улс Оростой худалдааг өргөжүүлж, нутаг дэвсгэрт нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байна гэж өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян мэдэгдэв.

Оросын «Роснефть» нефтийн компани болон хятадын CNPC нефть хийн корпораци Зүүн Сибирьт хайгуул, олборлолтын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурав

10 сарын 21-23-нд болох ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятадад хийх айлчлал Орос Хятадын цаашдын харилцааг бэхжүүлэхэд туслах болно

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
15
16
17
20
24
25
26
27
28
29
30
31