×
Орос, Хятад улсуудын харилцаа, Есдүгээр сар 2013

Орос, Хятадын гаалийн албадын төлөөлөгчид хоёр улсын хоорондын Интернет худалдаанд тавих хяналтыг эрчимжүүлэхээр тохиролцоонд хүрчээ гэж ОХУ-ын Холбооны гаалийн албаны удирдагч Андрей Белянинов өнөөдөр мэдэгдлээ.

БНАСАУ-ын худалдаа-эдийн засгийн Расон бусэд өнөөдөр оросын Хасан станцаас хойд солонгосын Раджины хот хуртэл төмөр замын хэсгийг сэргээн засварлах ажил дууссантай холбогдуулан баяр еслолын цуглаан болж өнгөрлөө.

Мягмар гарагт Бээжинд болсон Орос Хятадын худалдаа хамтын ажиллагааны талаарх комиссын хуралдаанд оролцогчид харилцан хөрөнгө оруулалтаа өсгөх боломж, худалдааны харилцаагаа төгөлдөржүүлэх талаар авч хэлэлцлээ гэж РИА Новости мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев энэ намар айлчилна. Энэ тухай мягмар гаригт Орос улсын ГХЯ –ны дэд тэргүүн Игорь Моргулов уламжлав.

Орос улсын Алс-Дорнодын Благовещенск хот болон Хятадын Амар мөрний Хэйхэ арлын хоорондын тээврийн харилцаа үерийн улмаас зогсч байснаа өнөөдрөөс бүрэн сэргэв.

Хятад-Японы нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд Москва аль нэгэн талд орохгуй. Энэ тухай Орос улсын ГХЯ -ны дэд тэргүүн Игорь Моргулов мэдэгдэв. Зүүн-Хятадын мөн Өмнөд-Хятадын тэнгисүүдийн маргаантай асуудлуудыг тайван, хоёр талын үндсэн дээр шийдвэрлэхийг дипломат уриалжээ.

Орос хятадын зам тээврийн салбарын хамтын ажиллагааны Салбар комиссын 17-р хуралдааны гишүүд Бээжинд Тив хоорондын тээвэрлэлтйн хөгжил, Хойд тэнгисийн замыг ашиглах талаар хэлэлцлээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ ын дарга Си Зиньпинь нар “Их хорийн “ ДХУ- ын үеэр Санкт-Петербургэд талын харилцааны багц баримт бичгүүдийг үзэглэнэ. ДХУ 9 –р сарын 5,6 ны өдрүүдэд Санкт-Петербург хотод зохиогдоно. ДХУ ын босгон дээр Хятад улсын дарга “Интерфакс “агентлагт өгсөн ярилцлагадаа, хоёр орны удирдагчид энэ оны 3 –р сард Москвад болж өнгөрсөн тэдний уулзалтаас хойшхи өнгөрсөн хугацааны хоёр талын харилцааны хөгжлийн үр дүнг дүгнэнэ гэв.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013
1
2
4
5
7
8
9
12
13
14
15
16
19
20
21
23
25
26
27
28
29
30