×
Орос, Хятад улсуудын харилцаа, Долоодугаар сар 2013

Хятадын ардын чөлөөлөх армийн шуурхай бүлэг Челябинск мужид /Урал/ “Энхийн ажиллагаа-2013” команд-штабын хамтарсан сургуулилтууд явуулахаар ирээд байна. Хятадын цэргийнхэн нь ОХУ- ын төвийн цэргийн тойргийн штабын офицеруудын хамт Чебаркулийн полигонд хээрийн сургуулийн бэлтгэл болон “Шагол” нисэх баазын бэлэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой юм.

Оросын ба хятадын цэргийнхэн «Энхийн ажиллагаа» террорын эсрэг хамтын сургуулийн төлөвлөгөөг боловсруулав. Сургууль 7-р сарын 27-оос 8-р сарын 15-ыг дуустал Оросын Төв цэргийн тойргийн талбарт явагдана.

Орос-хятадын түүхэн харилцаа болон Ази, Алс-Дорнодын судалгаа шинжилгээний ном болон баримт бичгүүдийн ховордсон цуглуулгыг анх удаагаа өчигдөр Санкт-Петербургэд дэлгэн харуулжээ.

Хятадын «Юньзинь» хөрөнгө оруулалтын сан Оросын Амар муж дахь Гаринский төмөр хүдрийн орд газрыг эзэмшихэд бараг 1,4 тэрбум доллар оруулахад бэлэн байна.

Орос улсын “Газпром” корпорац жилд Хятад хүртэл 60 тэрбум шоо метр хүртэл хүчин чадалтай “Сила Сибири” хийн хоолойг тавих ажлаа ирэх 11-р сард эхлүүлж магадгүй байна .

ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнодын цэргийн тойргийн цэрэг дайчдын бэлэн байдлыг гэнэт шалгаж эхэлснээс хойш Москва-Бээжингийн хооронд үл итгэх явдал гараагүй юм.

Орос-хятадын “Тэнгисийн харилцан ажиллагаа-2013” цэргийн хамтарсан сургуулилтууд нь өчигдөр Владивосток хотод өндөрлөв. Орос, Хятадын усан цэргүүд хүнд хэцүү, аюултай нөхцөлд гар нийлэн үйл ажиллагаа явуулахад суралцацгаав.

“Тэнгисийн харилцан ажиллагаа-2013” цэргийн хамтарсан сургуулилтуудад оролцсон оросын болон хятадын хөлөг онгоцууд Япон тэнгисээс Владивосток руу эргэж ирэв.

Далай тэнгис дээрх болон агаарын байнуудыг их буугаар буудах,осолд орсон хөлөг онгоцонд тусламж үзүүлэх ажиллагаа зэрэг өнөөдөр орос-хятадын “Тэнгисийн харилцан ажиллагаа-2013” хамтарсан сургуулилтууд өндөрлөв.

Орос-хятадын цэргийн хамтарсан томоохон сургуулилт Владивосток орчимд эхлэж байна. Уг сургуулилтанд хөлөг онгоцнууд болон нисэх хүчин оролцоно . Япон тэнгисийн ОХУ- ын Приморийн эргийн их Петр хааны буланд 7-р сарын 8-10 ны хооронд цэргийн сургуулилт зохиогдоно.

Орос улс Хятад улстай харилцаагаа улам хөгжүүлэхийг зорьж байна. Энэ тухай өнөөдөр ОХУ –ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадын ГХ-ийн сайд Ван Итэй уулзахдаа тэмдэглэв.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
2
4
5
6
7
9
12
13
14
16
18
19
21
22
24
25
26
27
28
30
31