×
Орос, Хятад улсуудын харилцаа, Гуравдугаар сар 2013
Оросын “Транснефть” компани орос-хятадын нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай гэрээг судлаж эхлээд байна. Үүнийг нийлүүлэлтийн болзошгүй хувилбаруудыг санал болгох үүднээс хийж байна. Хятадын баруун хэсэгт төмөр замаар Монгол улсын нутгаар дамжуулж болох юм гэж Транснефтийн төлөөлөгч пүрэв гаригт мэдэгджээ. Энэ зам бол казакстаныхаас  илүү ашигтай байж мэдэх юм гэж компани үзэж байна.
Америкийн зарим улс төрчийн үг яриа болон ХМХ нийтлэлээс харахад АНУ-аас Хятадыг Орос улстай холбон хардаж байна. Үнэхээр эдгээр гурван гүрэн улсын ашиг сонирхол геополитикийн гурвалд нэгдэн төвлөрсэн юм. Орос улсаас дэмжлэг авахыг АНУ, БНХАУ хоёр оролдон өрсөлдөж байна гэсэн дүгнэлт америкийн The Nation долоо хоног тутмын сэтгүүлийн өгүүллэгт хийжээ.
Москва болон Бээжин ПДХ системийн салбарын харилцан ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр ярилцан тохиролцов. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си Зинпин нарын Москвад болсон ДХУ-аас гаргасан хамтарсан мэдэгдэлд дурьджээ. Уг баримт бичигт хоёр орны тэргүүн нар нь олон улсын хамтын нийгэмлэгийг ПДХ системийг байрлуулахдаа хянуур байхыг уриалжээ.
БНХАУ-ын дарга Си Зиньпин Москвад хийсэн өөрийн айлчлалаа дүгнэхдээ “ОУ-д хийсэн миний айлчлал миний хүлээж байсан бүхнийг давж гарлаа гэж” хэлсэн байна. Оросын нийслэлд байх хугацаандаа хятадын удирдагч үнэхээр үр бүтээлтэй ажиллаа. Тэрээр ОУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээр хийж, ерөнхий сайд Д.Медведев болон парламентын хоёр танхимын дарга нар Сергей Нарышкин, Валентина Матвиенко нартай уулзаж амжсан байна.
Орос, Хятад улсууд бол ойрын анд, түншүүд юм. Эдгээр хоёр улс НҮБ-ын АЗ-ийн гишүүдийн хувьд дэлхийн шудрага дэг журмыг хариуцаж байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудад өгүүлжээ. Хятадын удирдагч энэ дээд сургуулийн оюутнуудтай хийх уулзалтаа өчигдөр Владимир Путинтай хийсэн хэлэлцээнийхээ тухай яриагаар эхлэв.
Орос болон Хятад улсуудын харилцан худалдааны нийт хэмжээг 2015 он гэхэд 100 тэрбум долл. хүргэж чадна. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Кремльд хийсэн яриа хэлэлцээрийн дүнд мэдэгдэв. Төрийн тэргүүн тэмдэглэхдээ, Орос болон Хятад улсуудын хоорондын олон талын хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний үндсэн эрх ашигт нийцэж байна гэв.
“Оросын дуу хоолой” төрийн радио компани Хятад улсын хэвлэл мэдээллийн орон зайд гарцтай боллоо. Си Зиньпины Орос улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд байгуулсан багц баримт бичигт “Оросын дуу хоолой”, Хятадын ХМХ-үүдтэй шууд хоёр гэрээ байгуулсан. “Оросын дуу хоолой” радиогийн түншүүдэд танилцуулга нэг их шаардагдахгүй юм.
БНХАУ-ын тэргүүн Си Зиньпиний Москвад хийх айлчлал хоёр талын харилцаанд шинэ хуудас нээнэ.Си Зиньпин энэхүү албан тушаалд томилогдсныхаа дараа гадаадын анхны айлчлалаа Орос улсад хийхээр сонгосон. Одоо хоёр талын харилцаа түүхийн хамгийн тааламжтай байдалд байгаа гэж Бээжин үзэж байгаа юм. Москва ч мөн адил үзэл баримтлалтай байна.
Си Зиньпин БНХАУ-ын даргаар сонгогдсныхоо дараагаар юуны түрүүнд Москвад айлчлах тухай өнөөдөр Бээжинд Хятадын ГХ-ийн сайд Ян Зечи хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Бээжинд чуулган хуралдаж байгаа БХАТХ-ын чуулганд оролцогчид Си Зиньпинийг ирэх долоо хоногт БНХАУ-ын даргаар сонгох юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Си Зиньпин нарын уулзалтын өдрийг одоогоор зарлан мэдээлээгүй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
26
28
30
31