×
Орос, Хятад улсуудын харилцаа, 2012
Оросын хий Хятад улсад маш хэрэгтэй гэхдээ тус улс үнийг унагахын тулд таамаглалын тоглоомыг тоглож байна. ОУ ийм өгөөшөнд унах болоогүй. Үүнээс болоод л “Алтай” хий дамжуулах хоолой барих гэрээнд 2012 онд гарын үсэг зураагүй юм. Эрчим хүчний аюулгүй байдлын үндэсний сангийн ерөнхий захирал Константин Симонов «Оросын дуу хоолой» радиод ингэж мэдэгдлээ.
Орос улс Хятад улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд туслана. Энэ тухай өнөөдөр Москвад болсон хоёр улсын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев, Вэнь Зяобао нарын яриа хэлэлцээрийн явцад эрчим хүчний асуудал хэлэлцэх үеэр тохиролцоонд хүрэв. Уг уулзалтын чухал дүнгүүдийн нэг бол оросын мэргэжилтэнүүдийн Тяньваний АЦС-ын хоёрдугаар ээлжийг барьж байгуулах тухай гэрээний техникийн хэлбэржүүлэлт юм.
Орос улс үр тарианы экспортынхоо газар зүйн зургийг өргөжүүлэхээр бэлдэж байна. ХМХ -ийн Орос улсын БНХАУ- ад суугаа худалдааны төлөөлөгч Сергей Цыплаковын ярианаас иш татан уламжилснаар, Хятад улсад үр тариа нийлүүлэлт ирэх жилээс эхлэх аж. Хятадын зах зээл бол хамгийн сайхан амттай хэрчим. Эдийн засгийн эрчимтэй өсөлт нь тус улсыг хүнсний хэрэглээний өсөлтөнд хүргэсэн юм.
Өнөөдөр Хабаровск хязгаар, Приморский муж болон Оросын Алс Дорнодын өөр бус нутгийн 250 орчим хүүхэд БНАСАУ-ын нийслэлд очлоо. Тэд тус улсын зүүн хэсэгт орших «Сонгдовон» олон улсын пионерийн зусланд 8-р сарын 11 хүртэл амрах юм. Түүнчлэн Хятад, Нигери, Монголын сурагчид тэдэнтэй хамт тийшээ очно.
Хятад улс оросын С-400 «Триумф» зенит-пуужингийн системийг бусдаас түрүүн худалдан авч болзошгүй. Гадаадад нийлүүлэх мөн зэвсгийн хувилбарыг 2017 он гэхэд зохион бүтээх тухай Москва орчмын «Машины аж үйлдвэрийн технологи-2012» үзэсгэлэнгийн хүрээнд мэдээллийн эх сурвалжаас энэ тухай уламжлан мэдээлэв. Ойрын таван жилд ийм шинэ үеийн цогцолбороор дан оросын армийг зэвсэглэх юм.
Хятад улсад хийх айлчлалын өмнө болон ШХАБ-ын Бээжинд болох ДХУ-ын өмнө  Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин дэлхийд хамгийн нэр хүндтэй хэвлэлийн  нэг “Жэньминь жибао”сонины олон сая уншигчдад шууд ханджээ. Тэрээр манай хоёр орны түншлэл болон орос-хятадын орчин үеийн   харилцааны  ирээдүйн асуудлаар өөрийн дүгнэлтээсээ хуваалцжээ.
«Өмнөд Хятадын тэнгисийн хойт  хэрэгт  загас агнахыг  энэ сарын 16-аас эхлэн 2.5 сарын хугацаагаар Хятад улс    хориглоно» гэж  хятадын олон нийтийн хэвлэл- мэдээлэлийн хэрэгсэлүүд   даваа гаригт мэдээлэв. Хятад, Филиппин  улсуудын хоорондын дипломат маргааны учир шалтаг болсон Хуанянь арал орчимд загас агнахыг бас хоригложээ.
ОХУ-ын ГХЯ-ны тэрг үү н Сергей Лавров Хятадад айлчлах ү еэрээ з ө вл ө лтийн арми Хятадын з үү н-хойд нутгийг ч ө л өө лсэн т үү хийн музейг нээх ёслолд оролцов. «Бид дэлхийн хоёрдугаар дайнд холбоотон байсан.
Хоёр талын худалдаандаа үндэсний валютаар тооцоо хийх ажилдаа Орос, Хятад улсууд орлоо гэж БНХАУ-ын Арилжааны яамны орлогч сайд Чонг Шан Москвад бямба гаригт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Хоёр улс “хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулах боломжийг” авч үзэж байна гэж тэр тэмдэглэсэн байна.
Баруун чиглэлийн хий дамжуулах хоолой барих техникийн асуудлаар ОХУ, БНХАУ хоёр зөвшилцлөө. Хятадын эрчим хүчний улсын удирдлагын газрын тэргүүн Ли Тинан Москвад бямба гаригт хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдлээ. “Талууд Баруун чиглэлийн хий дамжуулах хоолой барих техникийн асуудлаар ойлголцолд хүрлээ. Одоо үнийн асуудал л үлдсэн гэж” тэр хэлсэн байна.
Орос Хятад хоёр улс цэргийн томоохон сургуулийнхаа явцад тэнгист харилцан ажиллагаа явуулж, байлдааны буудлага хийлээ. Өнөөдөр Шар тэнгист цэргийн сургуулийн идэвхтэй үе дуусав. Хоёр орны байлдааны 20 гаруй хөлөг онгоц цэргийн сургуульд оролцов. Террорист, далайн дээрэмч хэмээн болзлон үзсэн этгээдүүдтэй тэмцэхэд нь тэнгисчдэд тэнгисийн явган цэргийн анги, байлдааны нисдэг тэрэг, нисэх онгоцууд туслав.
Орос, хятадын далайчид далайн дээрэмчидтэй тэмцэх хамтын ажиллагаагаа боловсруулах ажилдаа Шар тэнгист орлоо. “Тэнгисийн хамтын ажиллагаа-2012” нэртэй хээрийн сургууль өнөөдөр эхэлсэн ба 4-р сарын 27 хүртэл үргэлжлэх юм. Энэ хээрийн сургуульд нийтдээ 20 гаруй байлдааны хөлөг онгоц, хангамжийн онгоц, нисэх хүчин оролцож байгаа юм. Хоёр орны далайчид хоорондоо орос хэлээр ярих юм байна.
ОУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны мэдээлж байгаагаар 2011-2013 оны хооронд 200 сая хавтгай дөрвөлжин метр орон сууц тус улсад барихаар төлөвлөөд байна. Хэрэглээний хэмжээг тооцон үзэх юм бол энэ нь тийм ч их тоо биш юм.
Хятад улс Су-35 сөнөөгч онгоц, С-400 «Триумф» зенитийн пуужингийн системийг Орос улсаас худалдан авах бодолтой байна гэж Оросын Холбооны цэрэг-техникийн хамтын ажиллагааны албаны 1-р орлогч захирал Александр Фомин  сэтгүүлчдэд мэдээллээ. Түшмэлийн хэлснээр бол эдүгээ оросын талаас эл асуудлыг судлан боловсруулж байна. Хэлэлцээр байгуулах тухай ярихад эртдэнэ.
ОХУ-ын Мансууруулах бодисийн хууль бус наймаатай тэмцэх Холбооны албаны шинжээчид  Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамтай хамтран орос-хятадын хилээр  мансууруулах бодисийн хууль бус наймааны сувгийг хаах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2012
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31