×
Орос, Хятад улсуудын харилцаа, Зургаадугаар сар 2011
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев 2011 оны Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ажилд оролцоно. Медведевийн 3-р сард ОУ-ын хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах талаар гаргасан санал ямар үр ашигтай болсон талаар форумд оролцогчид хэлэлцэх болно. Хөрөнгө оруулагчид өөрсдийн саналыг хэлэх ба төр засгийн төлөөлөгчид ямар ажил хийсэн, ямар үр дүнд хүрснээ тайлагнах болно.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, олон улсын асуудлууд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нарын анхаарлын төвд байна. Тэд Кремльд уулзаж байна. Хятадын удирдагч Оросын төрийн тэргүүнтэй хамт ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоод Астанагаас Москвад хүрэлцэн ирлээ. Хоёр орны удирдагчид  Москвад хэлэлцээ хийснийхээ дараа Олон улсын эдийн засгийн форумд оролцохоор Санкт- Петербург оролхоор мордоно.
Астанад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа БНХАУ-ын дарга Ху Зиньтао ОУ-д хийх албан ёсны айлчлалаа эхлэнэ. Айлчлал 6-р сарын 15-18- хооронд үргэлжлэх болно. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведевтэй өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээр хийхээр хятадын удирдагчийн айлчлалын хөтөлбөрт тусгасан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орос, хятадын хил дээр манай хилчид хятад руу гаргах гэж байсан 1000 ширхэг баавгайн савар, хэдэн арван хандгайн уруул, хэдэн ширхэг шилүүсийн арьс зэрэг хулгайн барааг хураалаа. Дамын наймаачид Амар мужийн “Благовещенск- Хэйхэ” хилийн боомтоор хориотой бараагаа гаргахаар завдсан байна. Хятад улс руу явж байсан ачааны машиныг шалгаж байх үед хулгайн бараатай нууц газрыг илэрүүлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30