×
Орос, Хятад улсуудын харилцаа, 2011
    Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээл байгуулах тухай тунхагт 2012 оны 7-р сард гарын үсэг зурна. Энэ баримт бичгийг боловсруулагчдын нэг Төрийн Думын дэд дарга, Оросын хийн нийгэмлэгийн тэргүүн Валерий Язев энэ тухай мэдэгдлээ.Азийн нэгдсэн эрчим хүчний зах зээлийн асуудлаарх Азийн парламентын ассамблейн /АПА/ хорооны ээлжит хуралдаан дээр оросын төлөөлөгч өөрийн саналыг илэрхийлсэн байна.
Орос, Хятадын худалдаа-хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Энэ тухай сэтгүүлчдэд ОХУ ын Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина баасан гаригт хоёр орны засгийн газар хоорондын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллгааны дэд комиссийн 14 –дэхь хуралдааны дүнгийн талаар  сэтгүүлчдэд мэдэгдлээ.Тэрээр тэмдэглэхдээ, өнгөрсөн жил Хятад улстай  худалдааны нийт хэмжээ 50 гаруй % өссөн -гэв.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев 2011 оны Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ажилд оролцоно. Медведевийн 3-р сард ОУ-ын хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулах талаар гаргасан санал ямар үр ашигтай болсон талаар форумд оролцогчид хэлэлцэх болно. Хөрөнгө оруулагчид өөрсдийн саналыг хэлэх ба төр засгийн төлөөлөгчид ямар ажил хийсэн, ямар үр дүнд хүрснээ тайлагнах болно.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, олон улсын асуудлууд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нарын анхаарлын төвд байна. Тэд Кремльд уулзаж байна. Хятадын удирдагч Оросын төрийн тэргүүнтэй хамт ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоод Астанагаас Москвад хүрэлцэн ирлээ. Хоёр орны удирдагчид  Москвад хэлэлцээ хийснийхээ дараа Олон улсын эдийн засгийн форумд оролцохоор Санкт- Петербург оролхоор мордоно.
Астанад ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа БНХАУ-ын дарга Ху Зиньтао ОУ-д хийх албан ёсны айлчлалаа эхлэнэ. Айлчлал 6-р сарын 15-18- хооронд үргэлжлэх болно. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведевтэй өргөн хүрээтэй асуудлаар хэлэлцээр хийхээр хятадын удирдагчийн айлчлалын хөтөлбөрт тусгасан байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орос, хятадын хил дээр манай хилчид хятад руу гаргах гэж байсан 1000 ширхэг баавгайн савар, хэдэн арван хандгайн уруул, хэдэн ширхэг шилүүсийн арьс зэрэг хулгайн барааг хураалаа. Дамын наймаачид Амар мужийн “Благовещенск- Хэйхэ” хилийн боомтоор хориотой бараагаа гаргахаар завдсан байна. Хятад улс руу явж байсан ачааны машиныг шалгаж байх үед хулгайн бараатай нууц газрыг илэрүүлжээ.
Орос хэлний багш нарын олон улсын холбооны 12-р их хурал Шанхайд нээгдлээ. Форум  үндэстэн хоорондын харилцааны  хэлний хувьд орос хэлний байр суурийг бэхжүүлэх, хэл заах дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэх, оросын соёлыг урагш ахиулах талаар маш их зүйл хийж байна. Манай сурвалжлагч Юлия Козлова их хурлын зарим төлөөлөгчтэй уулзлаа.
 “Уран зохиол – Орос , Хятад хоёр орны ард түмний оюун санааны гүүр. ШУА-н  Алс-Дорнодын институтэд  уулзалтын сэдвийг ийнхүү томъёолсон аж. Хятадын нэрт орос хэл, уран зохиолын багш, Шанхайн гадаад хэлний их сургуулийн профессор  Жэн Тиутай уулзахаар түүний орос найзууд болон санаа нэгтэй нөхдүүд нь цугларсан байв. Жэн Тиуг хятадын орос хэл судлалын од гэж нэрлэдэг.
ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев 4-р сарын 16-нд түүхэндээ анх удаа Хятад улсын засаг захиргааны тусгай төв Гонконгт айлчиллаа. Өнөөдөр тэрээр Гонконгийг засаг захиргааны тэргүүн Дональд Цангтай уулзлаа. Д.Медведев, Дональд Цанг нар уулзах үеэрээ бүс нутаг хоорондын харилцааг олон талаар хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Халуун бүсийн  Хайнань арлын загасчдын нэгэн тосгон Боао нь аажмаар  “Ази-Номхон далайн Давос” болж хувирч байна. Чухамдаа энд арав гаруй жилийн турш эдийн засгийн хамтын ажиллагааны  болон Ази-Номхон далайн бүсийн хамтын үйл ажиллагааг ярилцаж байна. Ингэхдээ юуны түрүүнд үүнийг бүс нутгийн орнуудын удирдагчид хийж байна.
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр БНХАУ-д хүрэлцэн ирлээ.Тэрээр эрчимтэй хөгжиж байгаа орнуудын дээд хэмжээний уулзалтанд оролцоно.  Анх удаа  тавын дээд хэмжээний уулзалт шинэ  бүрэлдэхүүнээр хуралдах гэж байна. Эдгээр нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд болон шинээр  нэмэгдэж орсон ӨАБНУ юм. Ингээд урьд өмнө байсан БРИК , нэг улс нэмэгдэж БРИКС боллоо.
Орос улс,  Хятад улсын  эдийн засгийн болон улс төрийн харилцан ажиллагаа, Ази-Номхойн далайн бүс нутгийн сөргөлдөөнийг зохицуулах
Хятадын зүүн хойд нутгийн хилийн шалган нэвтрүүлэх газарт халдварт өвчинд хяналт тавих цахим төхөөрөмж тавилаа. Орос, хятадын хилийг нэвтэрч байгаа хүмүүсийн эрүүл мэндийн байдлын тухай мэдээлэлийг нэгтгэхэд шинэ систем зориулагдсан юм байна. “Цахим системийг ашиглалтад оруулснаар эмнэлэгийн үзлэг хийх хугацааг 1 цагаас 40 минут хүртэл багасгасан юм” гэж Хэйхэ хотын засаг захиргааны төлөөлөгч Хуан Юймин ярьсан байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгуулага өөрийн боловсролын сүлжээгээ өрнүүлж байна. Cонирхол татахуйц боловсролын төсөл-ШХАБ-ын сүлжээний их сургуульд харагдахуйц шинж тэмдэгтэй болж ирлээ.  Анх 2007 онд Владимир Путин энэ сургуулийг байгуулах тухай саналыг гаргасан юм.  ШХАБ-ын Их сургууль гэж юу байдаг болон бусад сургуулиудаас юугаараа онцлогтой болохыг бидэнд манай сурвалжлагч Александр Мамичев ийнхүү тайлбарлалаа.
Ази тивийн зэвсэглэлээр хөөцөлдөх нь улам бүр эрчимтэй явагдаж байна. Саяхан Хятад улс шинэ үеийн пуужин бүтээсэн тухай мэдээлсэн бөгөөд ойрын 5 жилд нийлүүлэгдэхээр төлөвлөгдөж байгаа аж. Өмнөд Солонгосын Засгийн газраас эх сурвалжийн  мэдээнээс үзвэл өнөөдөр БНАСАУ нь алсын зайнтай баллистик пуужин хөөрөх талбай барьж дуусчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Нэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Нэгдүгээр сар 2011
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31