×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Аравдугаар сар 2013

Японы БХЯ нь БНХАУ-ын Зэвсэгт хүчин Зүүн-Азид өөрийн үйл ажиллагаагааны хүрээг өргөжүүлэн тэлж байна хэмээн үзэн, Токиогийн зүгээс өндөржүүлсэн анхаарал тавихыг шаардав.

Хятад улс Атлантын далайгаас Никарагуагийн нутаг дэвсгэрээр Номхон далай руу суваг татаж, Латин Америкт АНУ-д шинэ сорилт тулгах бодолтой байна. Никарагуагийн Ерөнхийлөгч Даниэль Ортегагийн хүү мөн төслийн хэтийн төлөвийг Хонконг ба БНХАУ-д хэлэлцэв. Шинэ суваг АНУ-ын ивээлийн дор байгаа Панамын сувагтай өрсөлдөх юм.

БНХАУ-ын Төв телевиз анх удаагаа хятадын цөмийн шумбагч онгоцны дүрс бичлэгийг үзүүллээ. Энэхүү шумбагч онгоц нь хятадын усан онгоцны салбарын 40 жилийн хөгжлийн үр дүнд юм.

Хятад улс шинжлэх ухааны хөгжилд асар их хөрөнгө оруулж байна. Гэтэл эдгээр хөрөнгө оруулалтын багагүй хэсгийг тэтгэлэг олгохыг хариуцдаг түшмэдүүдтэй сайн харилцаатай эрдэмтэд авдаг байна.

Япон, Хятад хоёр газар нутгийн маргаанаас болж цэргийн хүчээр шийдвэрлэх нээлттэй заналхийлэлд хүрээд байна. Сенкаку арлууд дээр нисэх Хятадын нисэгчгүй онгоцнуудыг устгах болно гэж Токио мэдэгдээд байна. Дяоюйдао арлууд дээр нисэгчгүй онгоцнуудын туслалцаатай өгөх цохилтууд нь дайн өдөөх бөгөөд шийдвэртэй хариу цохилтууд өгөх арга хэмжээнд хүргэнэ гэж Бээжин анхааруулав.

Гадаадын үйлдвэрлэгчид Хятадыг үйлдвэрүүдээ ажиллуулах шилдэг орон хэмээн үзхээ болив.

Хятадын шүүх Бо Силайн давж заалдсан гомдолыг хэрэгсэхгүй болгож, түүнийг насаар нь шоронд хорих шийтгэх тогтоолыг өөрчлсөнгүй. Энэ нь хятадын удирдлага УТТ-ны гишүүн асныг хатуу шийтгэх тогтоолын асуудлаар зөвшилснийг тусган харуулж байна.

Хятадын Шаньдун мужийн дээд шүүх бүх насаар нь шоронд хоригдох ял хүлээсэн Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн давж заалдсан гомдолыг хэрэгсэхгүй болгов.

Гурван Ерөнхий сайд-Оросын Дмитрий Медведев, Энэтхэгийн Манмохан Сингх, Монголын Норовын Алтанхуяг нар БНХАУ-д нэг зэрэг айлчилж байна. Энэ нь санамсаргүй давхцсан үйл явдал байж болно. Гэвч тэмдэглүүштэй үйл явдал гэж олонхи шинжээч үзэж байна.

Хятадын нийслэл Бээжин хотын захиргаа агаарын байдал доройтсон үед замд машины тоо хэмжээг хоёр дахин багасгана гэж өнөөдөр орон нутгийн сонинуудад нийтлүүлсэн «Бээжингийн агаар аюултай бохирдсоны хариуд яаран авах арга хэмжээний төлөвлөгөөнд» өгүүлжээ.

Энэтхэг, Хятад улсууд өнөөдөр хоёр улсуудын хоорондын хилийн шугам дээрх бодит хяналтын түгшүүрт байдлыг багасгахыг уриалсан хил дээрх цэргийн хамтын ажиллагаагааны тухай шинэ гэрээнд болон өөр 8 баримт бичигт гарын үсэг зуржээ.

Маршал Чэнь Ийн хүү Чэнь Сялоу тухайн үед хамт суралцаж байсан хэсэг хүмүүстэй хамт бээжингийн 8-р сургуульд очиж, « соёлын хувьсгалын хэрэгт хамрагдсныг «уучлахыг» багш нараасаа хүссэн

Хятадад 3 дахь улиралд эдийн засгийн өсөлт таамагласан хэмжээнд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,8 хувь болсон

Хятад улс Мьянмийн хойд нутагт хүн амын ихэнх болох буддистууд, лалын шүтлэгтэй цөөнх рохинья нарын үндэстэн хоорондын зөрчилдөөнд ихэд санаа зовниж байна.

Энэ оны 3 дахь улиралд Хятадын валютын нөөц 163 миллиардаар өссөн нь 2011 оны 2-р улирлаас хойшхи хамгийн их өсөлт юм. Түүний бий болсон эх сурвалж шинжээчдийн хувьд оньсого юм.

Өнөөдөр хятадын Гуандун мужийн Гуанжоу хотод олон салбарын томоохон яармаг нээгдэв. Харин оролцогчдын тоо цөөрсэн байна. Бүтээгдэхүүнээ гол төлөв гадаадад нийлүүлж байгаа 24517 үйлдвэрлэгч түүнд оролцож байна.

2020 он гэхэд юань дэлхийн худалдааны гүйлгээ хийгдэх 2-3 дахь валют болж магадгүй юм

Энэ зун хөөргөсэн хятадын хиймэл дагуулууд хиймэл дагуулыг эсэргүүцэх зэвсгийг бүтээх хөтөлбөрийн  нэг хэсэг юм гэж АНУ үзэж байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн эрч сүүлийн 5 жилд дунджаар 5-6% удааширч болзошгуй гэж хөгжиж буй зах зээлийн Морган Стэнли Инвестмент Менеджмент удирдах газрын захирал Рушир Шарма урьдчилан үзжээ

Өнгөрсөн долоо хоногт Хятад улс хиймэл дагуулыг эсэргүүцэх зэвсэг туршсан гэж Пентагон үзэж байна. «Вашингтон фри бикон» хэвлэлийн сайтын мэдээний хэлтсийн эрхлэгч Билл Герц энэ тухай мэдээлжээ.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
2
5
6
9
10
11
12
13
16
19
20
21
22
24
27
31