×
Хятад улсад болж байгаа үйл явдал ба Орос улсын байр суурь, Зургаадугаар сар 2013

Хятадын Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын дарга хурандаа генерал Фан Фэнхуэй тэргүүтэй цэргийн төлөөлөгчид ажлын айлчлалаар өнөөдөр Москвад хүрэлцэн ирэх тухай ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээлийн алба уламжлан мэдээллээ

ШУӨЗО-нд өдөр шөнөгүй эргүүл хийх дэглэм тогтоосон гэж Өрөмчэд ХКН-ын ТХ-ны улс төр-хууль зүйн комиссын нарийн бичгийн дарга Мэн Зяньжу мэдэгдсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ уламжлав

Хятадын эрх баригчид БНХАУ-ын Түвдийн Өртөө засах орны Лхасын ойролцоох буддийн шашны Гандан хийдийн лам нарт дээрхийн гэгээн XIV Далай ламын гэрэл зургийг ил тавихыг зөвшөөрчээ.

ШУӨЗО-нд үймээнд 35 хүн хэлмэгдсэн тухай өнөөдөр «Франс Пресс» агентлаг хятадын ХМХ-ийн мэдээллээс иш татан уламжлав.

Өнөөдөр Хятадын баруун-хойд хэсэгт орших ШУӨЗ0-нд гучаад хүн эмх замбараагүй байдлын золиос болсон тухай «Синьхуа» хороо мэдээлэв.

Багийн гурван гишүүнтэй хятадын «Шэньжоу-10» сансрын хөлөг сансарт 15 хоног байгаад дэлхийд амжилттай буцаж ирэв. Энэ удаагийн нислэг нь Хятадын сансар судлалын түүхэнд хамгийн удаан үргэлжлэсэн жолоодлогт сансрын хөлгийн нислэг боллоо.

Хятадын «Петрочайна» нефть хийн компани занарын хий дамжуулах улс орныхоо анхны хоолойг баруун-өмнөд Сычуань мужид барьж эхлэв. Гэсэн ч занарын хийг АНУ-ын чанадад таван жилийн дараа их хэмжээгээр олборлож эхлэх бололтой гэж энерги ба олон улсын бодлогын талаар дэлхийд нэрд гарсан Пулитцерын шагналтан Дэниел Ергин Петербургийн эдийн засгийн форум дээр мэдэгдэв.

Хятадын PetroChina нефть хийн компани занарын хий дамжуулах анхны хоолой БНХАУ-д барьж эхлэсэн тухай өнөөдөр хятадын ХМХ-үүд мэдээллээ.

Хятадын сансар судлалын түүхэнд анх удаа тойрог замаас хүүхдүүдэд хичээл заасан тухай өнөөдөр Хятадын төв телевизээр мэдээллээ. «Шэньжоу-10» сансрын хөлгийн багийн гишүүн сансрын нисгэгч Ван Япин багшийн үүрэг гүйцэтгэв.

Өнөөдөр БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Жан Есуй, БНАСАУ-ын ГХ-ийн тэргүүн дэд сайд Ким Ге Гван нар «хоёр талын харилцааг хөгжүүлэх асуудал ба Солонгосын хойгийн байдлыг» авч үзэж хэлэлцсэн.

НҮБ-ын шинжээчид БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлыг хангахад тавьж байгаа хүчин чармайлтуудыг дэмжихийн зэрэгцээ хөрсний бохирдолттой холбоотой хүчтэй эрсдэлүүдэд түгшиж байна.

Хятад улс  өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг сонгохын тулд чулуун нүүрс болон байгалийн хий хоёрын хооронд чухал сонголт хийх ёстой болоод байна.Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов ярьсан юм.

Хятад-африкийн үйлдвэр худалдааны зөвлөл Хятад-африкийн хөгжлийн сантай хамтран нийт 2 тэрбум доллар бүхий хөрөнгө оруулалтын шинэ хоёр санг байгуулна. Эдгээр сангийн үйл ажиллагаа Африкт худалдаа, уул уурхайн аж үйлдвэрийн салбарт үндэсний хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжихэд чиглэнэ.

Өнөөдөр “Цзюцюань” Говийн цөлийн сансрын буудлаас тойрог замд сансрын жолоодлоготой “Шэньчжоу -10” хөлгийг амжилттай хөөргөв.Энэхүү нислэг нь тойргийн замын сансрын нислэгийн хятадын түүхэнд хамгийн урт хугацааных байх юм.

Хятадын анхны нисдэг тэрэг тээвэрлэгч “Ляонин” усан онгоц “сургуулилт, шинжилгээ судалгааны туршилт” хийхээр Циндао /зүүн муж Шаньдун/ хотын боомтоос гарлаа гэж Хятадын далайн цэргийн хүчний мэдэгдлээс иш татан хятадын ХМХ-үүд өнөөдөр мэдээлэв.

БНХАУ-ын баруун-хойд хэсэгт байрлах Шиньжян-Уйгурын автономит районд орсон усан борооны үеэр ус үерлэж, мөндөр буусны улмаас 98 мян гаруй хүн хохирол амсав

2013 онд Хятадын засгийн газар дуудлага худалдаагаар оруулах занарын хийн олборлолтыг арав хүртэлх хувиар бууруулна.

Усан дорхи эх газрын үргэлжлэлд олборлолт хийж байгаа хятадын улсын CNOOC нефть хийн корпораци Арктикад нефть хий олборлох асуудлаар Исландийн засгийн газартай хэлэлцээ хийж байна.

Хятад улсад ХКН-ын ТХ-ны 18 дахь удаагийн 3-р Бүгд хуралд идэвхтэй бэлтгэж эхлэв. Үүгээр нийгэм-эдийн засгийн салбарыг шинэчлэх тухай шинэ багц баримт бичгүүдийг сайшаан дэмжих төлөвтэй байна. Нөгөөтэйгүр, үзлэ суртлын салбарт ямар нэгэн шинэ зоригтой шинэчлэл гарахгуй нь бололтой.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
1
2
4
5
6
8
10
12
15
16
17
18
22
23
24
25
27